ТОКИО. /TASS/. Японы эрх баригчид коронавирусний халдварын тархалттай тэмцэх арга хэмжээний хүрээнд АНУ, БНХАУ, БНСУ болон Европын ихэнх орнуудаас ирсэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрэхийг хориглохоор төлөвлөж байна гэж “The Asahi Shimbun” сонин мэдээлжээ.
Үүнээс өмнө Японы талаас тавьсан хязгаарлалтын хатуу арга хэмжээ БНХАУ, БНСУ-ын халдвар хамгийн их тархсан бүс нутгуудын оршин суугчдад хамаатай байсан бол одоо тус хоёр улсын бүх бүс нутгаас ирсэн хүмүүсийг нэвтрүүлэхгүй байна. Европын орнуудын хувьд Итали, Испани зэрэг тус тивийн 18 улсад сүүлийн 14 хоногийн хугацаанд зорчсон гадаадын иргэдийг Японд нэвтрэхийг хориглосон байсан юм. Гэвч энэ жагсаалтыг өргөжүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс гадна, ийм шаардлагыг мөн Африкийн болон Зүүн Өмнөд Азийн зарим улсаас ирж буй гадаадын иргэдэд тавих аж.
Японд одоогийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 2600 давж, 66 хүн нас барсан байна. Халдвар авсан хүмүүсийн 700 орчим нь “Diamond Princess” аяллын хөлөг онгоцны зорчигчид болон багийн гишүүд юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Манай улс ч бас коронавирусийн халдвартай орноос ирсэн монгол иргэд болон гадаад иргэдийг хил нэвтрүүлэхгүй хүлээн авахгүй байх нь зөв. Ерөнхий сайд Хүрэлсүхийн гадаадаас монгол иргэдээ авчирна гэж ярьж байгаа нь зөв. Гэхдээ коронавирусийн халдвартай орноос монгол иргэдийг авчирч монголд байгаа монгол иргэдийн эрүүл мэнд болон улс орны эдийн засагт хохирол учруулахгүй байя. Тэд зүгээр ирэхгүй коронавирусийн халдвар тээж ирнэ. Үүнийг зарис монголчууд ойлгохгүй юмаа
Чи өөрөө аль нэг оронд хөл хорионд ороогүй болохоор сэхүүн дугарч байна, урдахаа хуруугаараа бүү чич гэдэг үг байдаг. Чамд ч тохиолдохгүй гэх газаргүй асуудал шүү дээ ( үйлийн үр хаяг андуурдаггүй) хэлэх үг үйлдэл бодол санаандаа хэм хэмжээтэй бх нь зөв шүү .
Коронавирусийн халдвартай орноос монгол иргэдийг авчрахыг эсэргүүцэж байна. Тэд гэр бүл ойр дотны хүмүүстээ эх орондоо байгаа монголчуудад корона вирусийн халдвар тараавал эрсдлийг хэн хариуцах юм бэ.
Хорио цээрийн боломжоороо бүгдийг нь авчрах хэрэгтэй