Мьянмарын хойд нутагт үйл ажиллагаа явуулж байсан Вэйгийн гэр бүлийнхний гэмт хэргийн бүлэглэлийн гурван толгойлогчид Хятадын шүүхээс цаазын ял оноожээ. Уг бүлэглэлийнхэн интернэт залилан, мөрийтэй тоглоом зэрэг гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байв.
Хятадын хойд нутгийн Фүжян мужийн Наньан хотын Ардын шүүхээс өөр гурван хүнд бүх насаар нь хорих ял, 55 хүнд 3-24 жилийн хорих ял тус тус оноожээ. Хорих ял оноосноос гадна торгууль ногдуулж, хөрөнгийг нь хураах шийтгэл ногдуулсан байна.
Вэйгийн гэр бүлийнхэн нэр нөлөөгөө ашиглан Мьянмарын хойд нутгийн Кокан мужид хэд хэдэн цогцолбор барьж, зэвсэгт бүлгүүдээр хамгаалуулж, улмаар 2019 оноос эхлэн мөрийтэй тоглоом зохион байгуулах, шантаажлан мөнгө нэхэх, янханчлал, хар тамхины наймаа, улсын хилийг хууль бусаар нэвтрэх зэрэг гэмт хэргүүдийг үйлдэж байжээ. Луйврын замаар олсон тус бүлэглэлийн орлого 12.2 тэрбум юань буюу 1.8 тэрбум долларт хүрсэн байна. Тэд гар утсаар луйвардах ажиллагаанд оролцохоос татгалзсан хүмүүсийг залхаан цээрлүүлж байсны улмаас Хятадын хоёр иргэн амиа алджээ.
Б.Адъяахүү
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл2
Zevuun chytadduud ,
Zevuun chytadduud ,