БНСУ-аас Монгол Улсын иргэдээ татан авахаар Улаанбаатар-Сөүл чиглэлийн ОМ301 дугаартай тусгай нислэг Улаанбаатарын цагаар 09:31 цагт хөөрлөө.
Тус агаарын хөлөг 261 зорчигчтойгоос нярай хүүхэд 3, ХМХА 2, ХӨСҮТ 2 эмч мэргэжилтэн, 12,4 тн ачаа тээвэрлэж байна.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаартай тусгай нислэгийг Улаанбаатарт 17:00 цагт газардахаар төлөвлөгдсөн. БНСУ-аас ирэх зорчигчдыг Автобус 5 ХХК, Тээвэр ачлал ХХК зэрэг компаниудын нийт 8 автобусаар эмнэлэг, тусгаарлах байрууд руу тээвэрлэхээр бэлэн байдлыг хангаад байна.
Бямба - 03 сарын 14,
2026
Сэтгэгдэл0
Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH