sonin.mn

Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (АПЕК) 2026 оны Бизнесийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын 17-нд БНХАУ-ын Шэньжэнь хотноо эхэллээ.


Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалт Шэньжэнь хотын Чяньхай олон улсын хурлын төвд нээлтээ хийсэн бөгөөд энэ жил “Хамтын хөгжил цэцэглэлт, харилцан ашигтай ирээдүй” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.


Уулзалтын хэлэлцүүлгүүд нээлттэй байдал, инновац, хамтын ажиллагаа гэсэн гурван үндсэн чиглэлд төвлөрч, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хөндөж байна.


Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад АПЕК-ийн гишүүн 21 эдийн засаг болон Их Британи, Франц, Герман, Швейцар зэрэг бүс нутгийн бус 13 эдийн засгийн төлөөлөл багтсан нийт 2000 гаруй хүн оролцож байна.



Г.Бямба