sonin.mn
МОСКВА. /TASS/. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболдыг Ялалтын 75 жилийн ойн баярт оролцохыг урьжээ.
“Харамсалтай нь “COVID-19” цар тахлын улмаас Улаан талбайд болох ёстой байсан Ялалтын баярын жагсаалыг бид хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн. Коронавирусний цар тахал дэгдэх аюул арилсны дараа буюу оны эцэс гэхэд 5 дугаар сарын 9-нд хийхээр төлөвлөж байсан арга хэмжээгээ бид явуулах болно. 
 
 
 
Аугаа ялалтын 75 жилийн ойн баярт танийг биечлэн оролцож, ялалтын баярын жагсаалд цэргийн бүрэлдэхүүнээ илгээнэ гэж бид найдаж байна” хэмээн Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайдтай видео хэлбэрээр холбоо барих үеэрээ мэдэгджээ.   
 
 
Механикжсан цуваанд “Хувьсгалт Монгол” гэсэн бичиг бүхий Т-34 танк багтсаныг Шойгу цохон тэмдэглэжээ. “Өнгөрсөн оны 9 дүгээр сард Улаанбаатар хотод болсон стратегийн түншлэлийг хөгжүүлэх яриа хэлэлцээний дүнд хоёр улсын Төрийн тэргүүнүүдийг өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхэд бид онцгой ач холбогдол өгч байгаа. Хоёр улсын олон жилийн нөхөрлөлийн уламжлалт харилцаа нь Орос, Монголын харилцааг бэхжүүлэх үндэс болдог билээ” гэж Шойгу мөн мэдэгдсэн байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг