Дэлхийд ховордсон энэ амьтан 1930 оноос Монголын улаан номд оржээ. Манай шарга, хүйсийн говь, их нуруудын хотгор нутгаар 1500 орчим бөхөн байдаг гэнэ.

“Бөхөн гөрөөс зэрэглээ цуултал хатирна
Бөөр алаг замилангийн зовлон дээгүүр хатирна
Цусан эврийнх нь эмт чанарын нь төлөө
Цуутай дорнын энэ амьтныг бид бөхөөллөө”

гэж шүлэгнд хүртэл дүрслэгддэг. Байнга хатирч явдаг энэ амьтан цагт 80 км түүнээс  ч хурдан хатирдаг байна. 1-2 янзага төрүүлдэг. Байгалийн зуд үер зэрэг бэрхшээлээс гадна чоно, бүргэд гээд дайсан олон.

 

Хөдөөд ганц хоёр хөгшид бөхөнгийн янзага тэжээдэг. Монгол төдийгүй дэлхийд ховордсон энэ амьтныг тэжээх нь устаж алга болохоос хамгаалах цорын ганц арга байж болох юм.


Эх сурвалж: "Налайхын Амьдрал"