Малайзад таван сар гаруй хугацаанд гацаад долдугаар сарын 29-ний Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэн А.Зулаатай ярилцлаа. Түүний ирсэн онгоцонд иргэд бослого гаргасан хэмээн шуугиан тариад байгаа юм.
-Тухайн өдөр онгоцонд чухам юу болсон бэ. Хүмүүсийн шуугиад байгаа шиг зүйл болсон юм уу?
-Би долдугаар сарын 29-ний Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирээд “Wen Zhou” зочид буудалд тусгаарлагдаж байна. Миний ирсэн онгоцонд зарим мэдээллийн сайтуудын бичээд байгаа шиг бослого тэмцлийн шинжтэй зүйл огт болоогүй. Анх найз эмэгтэйтэйгээ ярилцаж байгаад гадаадад гацсан, тусгай үүргийн онгоцоор ирж чадаагүй үлдсэн хүмүүсийнхээ төлөө үзэл бодлоо илэрхийлж, лоозон барьцгаая гэж бусдыгаа уриалсан. Хүн бүр цаасан дээр гадаадад үлдсэн иргэддээ хэрхэн яаж туслаж болох, тэднийгээ авчрахад төр засгийг уриалсан үгээ бичээд дээшээ өргөөрэй гэж хэлсэн. Гэтэл арын суудалд суусан зорчигчдод миний яриаг сайн сонсогдохгүй байна гэсэн. Тэгэхээр нь ойртож очоод дуугаа бага зэрэг өндөрсгөөд “Ирж чадалгүй хүний нутагт гацсан Монгол иргэдийнхээ өмнөөс төр засагт дуу хоолойгоо хүргэе. Өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэн цаасан дээр бичээрэй” гэж хэлсэн юм. Тэрнээс нисэх багийнхан руу уурлаж, турхирсан зүйл болоогүй. Гэтэл тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд бослого, үймээн гаргалаа гэж цахим сайтууд бичсэн. Гартаа бичгээ барьж буугаад биднийг тосох телевизийнхэн болон Улсын онцгой комиссынхонд харуулъя, бусдад энэ уриалгаа хүргэе гэтэл үүдэнд дөрвөн цагдаа ирээд “Бичигтэй бол буулгахгүй. Бичиггүй буу” гэж шаардсан. Тусгаарлалтаас гарахаар хуулийн хариуцлага тооцно гэсэн. Гэхдээ энэ сарын 7-нд иргэд дүрэм журам зөрчилгүй, уриа лоозон бариад эсэргүүцлээ илэрхийлэх нь хүний эрх учраас хариуцлага тооцохгүй гэж мэдээлэл өгсөн байна лээ. Бид Үндсэн хуулиараа амьд явах, эрүүл байх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэтэл гадаадад гацсан иргэдийн эрүүл байх эрх зөрчигдөөд байна. Тэдэнд туслахыг хүссэн юм. Өмнө нь ирсэн хүмүүсээс нэг нь ч үлдсэн хүмүүсээ авъя гэж дуугараагүй.
-Таныг санаачилсан, бусдыгаа уриалан дуудсан гэж байсан?
-Тийм. Гэхдээ би үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, онгоцонд ямар ч бослого, тэмцлийн шинжтэй, онгоцны ажилчид руу бухимдсан, турхирсан зүйл болоогүй. Хоёрдугаарт, би цаас тараагаад яг ийм зүйл бич гэж хэлээгүй. Хүн бүр тусдаа өөрсдийн үзэл бодлоо илэрхийлээд бичээрэй гэсэн. Тэгэхээр бусдыгаа буруу зүйлд уриалан дуудсан зүйл болоогүй. Зөвхөн гадаадад үлдсэн хаашаа явахаа мэдэхгүй, очих газаргүй, идэх хоолгүй, гэр бүлийнхнээсээ хол байгаа хүмүүсээ эх орондоо ирж, дотны хүмүүстэйгээ уулзаж элгээ дэвтээхэд нь тусалъя гэсэн юм. Хэрэв бидний барьсан лоозонг харсан бол “Үлдсэн хүмүүсээ аваръя”, “Монголчуудаа ав”, “Бид вирус биш” , “Иргэдээ ав” гэж бичсэн байгаа. Хүмүүсийн муу хэлээд байдаг Пакистан улс хүртэл иргэдээ авчихаад байна.
-Гэхдээ та бүхний барьсан “Хилээ нээ” гэсэн лоозон их шүүмжлэл дагуулаад байна?
-Бид зөвхөн монголчууддаа л хилээ нээ гэсэн. Тэрнээс бүхэлд нь нээгээд аль ч орны иргэнийг чөлөөтэй нэвтрүүл гэж хэлээгүй. Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийг халдвар тээж ирээд байна гэх юм. Гэтэл бид тухайн орондоо шинжилгээгээ өгчихөөд ирж байгаа. Гадаадаас ирэх хүсэлтээ гаргасан 11 мянга орчим иргэн байгаа гэсэн боловч түүний гэр бүл, үр хүүхэд, ээж аав гээд хэд дахин олон хүн шаналж, хүнд хэцүү байдалд байна. Польш руу нисэх замдаа нэг хүн, эх орондоо ирээд хүүхдээ үнсэж ч чадахгүй дахин нэг хүн нас барлаа. Нислэгийн тийз үнэтэйгээс билетний мөнгөгүй олон хүн үлдлээ. Нислэг хүлээсээр байтал хоол хүнсгүй боллоо. Малайзад нэг хүүхэдтэй эгч тийзний мөнгөгүйн улмаас үлдсэн. Хаачих юм бүү мэд. Бас нэг 60 настай хүн хэрэглээний мөнгөгүй, идэх хоолгүй гудамжинд сууж байсан. Яг аав шиг минь хүн хүний нутагт хаягдаад идэх хоол, орох оронгүй байгааг хараад их эмзэглэсэн. Тэгээд би өөрт байсан мөнгөнөөсөө илүүчлэн хоол, ус,ундаа авч өгсөн. Тэр хүн цааш хэрхэн амь зогоохыг хэлж мэдэхгүй юм. Зарим нь хүүхдээ тэврээд элчингийн гадаа сууж байгаа. Энэ мэт ирж чадахгүй байгаа хүмүүстээ санаа зовниод байна. Хараад уйлах ч хэцүү юм. Тиймээс гадаадад орхигдчихоод байгаа энэ хүмүүстээ хилээ нээгээчээ гэж тэр лоозонг барьсан юм.
-Тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэд тусгаарлах байранд олон төрлийн зөрчил гаргаж байгаа талаар их мэдээллэх боллоо. Энэ нь юутай холбоотой байна вэ?
-Таван шаардлагад нийцээгүй хүн ирснээс архи уугаад, караоке ороод, гарч гүйгээд байгаа юм. Жирэмсэн, хүнд өвчтэй, ахмад настай хүн ирсэн бол ийм үйлдэл хэзээ ч гаргахгүй. Гэтэл таван шаардлагад нийцэх хүн нь харийн нутагт гадаа хоолтой, хоолгүй сууж байна. Тиймээс үлдсэн иргэдээ хөнгөлөлттэй үнээр авчиръя, тусгаарлах байрныхаа тоог нэмье гэж уриалаад байгаа юм. Энэ сард нислэгийнхээ тоог нэмсэнд баярлаж байна. Гэхдээ онгоцныхоо үнийг буулгамаар байна. Миний зардал 2400 ам.доллар болсон. Машинаас эхлээд өөрт байгаа эд зүйлээ шавхаж зараад ирлээ. Гэр бүлийнхэн маань бас байгаа бүхнээ зарж байж тусгаарлалтын мөнгийг өгсөн.
-Таны амьдарч байсан Малайз улс Монгол иргэдийг хүргээд өгье гэтэл Засгийн газар зөвшөөрөөгүй байх аа?
-“Malaysia Airline” нэг хүний 750 ам.доллараар хүн нь бүрдэхгүй бол 1000 ам.доллараар иргэдийг чинь эх оронд нь хүргээд өгье гэсэн. Манай Засгийн газар зөвшөөрөөгүй. Малайзаас Монгол руу шууд нислэг байхгүй. Малайзын төлөөлөгчийн газар, Тайландын Элчин сайдын яам, Малайзын агаарын тээврийн компани зохицуулаад Малайзын онгоцоор долдугаар сарын 16-нд нислэг үйлдье гэсэн боловч УОК, Засгийн газар зөвшөөрөөгүй.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Малайзад эмчилгээгээр явж байсан болон сурч байсан 10 хүн надтай хамт ирсэн. Манай улсын Засгийн газар, Солонгосын Засгийн газартай ярилцаад иргэдээ татан авах зөвшөөрөл авсан. Гэвч долдугаар сарын 27-нд Солонгосын Засгийн газар шийдвэрээ чангатгаж Солонгос улсад хилийн хартай хүмүүсийг өөр орноос Сөүлийн Инчёоны онгоцны буудлаар дамжин өнгөрөхийг хатуу хориглочихлоо.
-Ингэхэд та Малайз руу ямар хэргээр очоод гацчихсан юм бэ?
-Би Олон улсын худалдааны компанид орчуулагч хийдэг. Ажлаар Малайз руу яваад гуравдугаар сарын 20-нд гацсан. Гуравдугаар сарын 8-нд Улаанбаатар-Москва, 13-нд Москва-Малайз, 20-нд Малайз-Тайланд, Тайланд-Москва юм уу, Улаанбаатар руу явах байсан юм. Малайзаар дамжин өнгөрч байсан учир ажил хийх боломжгүй. Монголоос ар гэрээсээ мөнгө татаж түрээсийн байрны төлбөр, хоол хүнс, хэрэглээний эд зүйлсийн хэрэгцээгээ хангаж байлаа. Хоёр үрээ санаад сэтгэл санаагаар унахын сацуу санхүүгийн маш их хохирол амссан. Бага насны хоёр хүүхэдтэй тул нөхөр ажил хийж над руу мөнгө явуулах уу, хоёр нялх хүүхдээ харах уу гэсэн хүнд сорилттой тулгарсан. Дөрөвдүгээр сарын эхнээс элчингээс эхлээд чадах бүх газар руу хүсэлт, өргөдөл хүргүүлсэн. Малайзад манай элчин сайдын яам байхгүй. Сайн дурын төлөөлөгчийн газар байдаг. Тиймээс Тайландын Элчингийн газар давхар хариуцаж явдаг юм. Мөн Монгол дахь гэр бүлийнхнээрээ Гадаад харилцааны яам, УОК руу өргөдөл бичүүлж хүргүүлсэн. Гэтэл удаж удаж долдугаар сарын 28-нд Малайз-Япон-Нарита, 29-нд Нарита-Сөүл инчеон, Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирлээ.
-Малайзад халдварын нөхцөл байдал ямар байгаа вэ. Хөл хориогоо сулруулсан гэж сонссон?
- Гуравдугаар сарын дундуур дэгдэлт өндөр байсан боловч маш түргэн хугацаанд тархалтыг хязгаарлаж өвчилсөн хүмүүсээ хурдан эдгээсэн. Бүх хорио цээрээ цуцалж ажил амьдрал, үзвэр үйлчилгээ бүгд хэвийн байдалдаа ороод хоёр сар болж байна. Малайз хууль дүрмийг чанд баримталдаг орон. Тархалт өндөр байх үед өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цаг хүртэл гэрээс зөвхөн нэг хүн гарч хүнсээ цуглуулна. Нэг таксинд нэг л хүн суудаг байсан. Харин одоо бүх зүйл хэвийн горимдоо шилжсэн. Турк улс гэхэд зургадугаар сарын 12-нд хөл хориогоо цуцалсан. Энэ мэт гадны орнууд хэвийн байдалдаа орчихлоо. Тиймээс үлдсэн хүмүүсээ хурдан авчирмаар байна. Хотоос зайдуу гэр бариад байрлуулж болно. Олон улсын байгууллага болон бусад газраас ирж байгаа хандив, тусламжийн талаар нэг ч удаа 11:00 цагийн мэдээгээр яриагүй. Коронавирустай тэмцэхэд зориулж өгсөн энэ мөнгөөрөө тусгаарлах байр болон онгоцныхоо тоог нэмэгдүүлж болдоггүй юмуу. Онгоц хүрэлцэхгүй юмаа гэхэд “Korea Air”, “Turkish Airline” “Malaysia airline” иргэдийг чинь МИАТ-ын зардлаас хямдаар хүргээд өгье гэтэл зөвшөөрөөгүй. Ингээд суусаар байтал гадаадад гацсан монголчууд туйлдлаа.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Яах гэсэн МАН-ын маоист мангасуудыг сонгосон юм.Та нарын хохь чинь.
Олон улс,банк санхүүгийн байгууллагаас коронатай тэмц гэж олон сая долларын хандив тусламж зээл өгсөн сурагтай,тэр талаараа мэдээлэхгүй хав дараад байгаа сураг ч байна. Ёстой гадаадад хэцүү байдалд байгаа улсаа авчрахад энэ мөнгөнөөсөө зарцуулвал жинхэнэ зориулалт нь баймаар,гадаадад гацсан задарсан баячууд,томчуудын хамаатан саднууд одоо бараг монголдоо очоод,элдэв тусгаарлалтгүй гэртээ гараа биз дээ,ядарсан Золоогийн хэлж буй ядуу тэр өвгөн шиг иргэдээ элчингүүд нь олж тогтоон монгол руу нь явуулах ажлаа түргэлмээр. Харин бололцоотойнууд нь бол монгол руу үнэгүй явуулий гэсэнч явахгүй,ядарсан нэг нь яваг
Тэнэгт Новшнуудаа Ядарсан эх орон чинь одоо хэрэг болоо юу Муу адгийн шаарнууд орхиод л явсан биз дээ
Бичиггүй нь буу гэдэг гэсэн дарамт бол МАН-ын махан толгой Хүрэлсүхийн заавар. Энэ маиост коммунист улаан хамгаалагч байсан цагт Монгол нар үзэхгүй.
Малайзруу охид юунд явна вэ?
Малайзруу охид юунд явна вэ?
2 сард Монгол хилээ хаана гэдгээ мэдэгдээд иргэдээ гадагшаа явахгүй бхыг сануулсаар бхад өөрсдөө явсан байна, би монголоос 2 сарын 11нд Инчеоноор дамжаад АНУ явсан, тэнд амьдардаг, явахдаа УОК-оос асууж бж явсан. Өөрсдийнхөө төлөө явчаад Монголын төлөө явсан юм шиг төр засагт бүх бурууг өгч болохгүй,корона бол ганц манайх биш дэлхийн асуудал
яг зөв та хэлж байна
Tiishd davartsan novshnuud heruul hiij amidardag ambaadanguud
balin xamart
Малайз,Вьетнамд байгаа баагийнууд бол ихэнх нь карманы хулгайч, биеэ унэлэгчид байгаа шуу
Tiishd valiar nobshnuud
Tiishd valiar nobshnuud
нисэх гэж байгаа (эсвэл нисэж яваа) онгоцонд суучихаад ийм бусдыг турхирсан үйлдэл хийх нь маш аюултай биз дээ ? жинхэнэ тэнэг хүний хийх үйлдэл бна даа
НИСЛЭГИЙН ДҮРМИЙГ АЮУЛТАЙ БАЙДЛААР ЗӨРЧСӨН БАЙНА. МОНГОЛОО ГОЛСОН МОНГОЛУУДЫГ СӨНӨӨН УСТГА.
МОНГОЛООР БИЧИЖ САМБАРАА БАРИАЧ ГАЙХУУЛАХ ЮМАА ОЛЖ ЯДАХ ЮМ. ЭСВЭЛ ТРАМПАД ХАНДААД БАЙГАА ЮМ УУ
Medlegtei hun gemtnuudiig ilchilj helj chaddag ym. Ene busgui MAN iin Sarangerel metiin tembuunuudees iluu medleg bolovsroltoi hun baina. Tsaashid tuushtai temtseerei.
хариуцлагатай бай л даа, айлын эрх хүүхдүүд шиг л аашилцгаах юм даа, анхааруулаад байхад тоохгүй гарч явчихаад хэнийг буруутгаад байгаа юм бэ
Oorsdiinhoo teneg tolgoigoo haga shaatsgaa!
Oorsdiinhoo teneg tolgoigoo haga shaatsgaa!
Oorsdiinhoo teneg tolgoigoo haga shaatsgaa!
Чадлаараа аваад л байгаа юм биш үү!!! Энэнээс илүү яах гэсэн юм бэ?! Амкрик Герман шиг чадалтай, онгоцныхоо буудалд багтаж ядсан олон онгоц, тэр хэмжээгээрээ онгоцны экипажтай бол бүндийг нь чирээд л ирнэ шүү дэ. Ажил хийж байгаа улсуудад битгий гай , саад болж бай!!!
Чадлаараа аваад байгаа нь үнэн. Гэхдээ ковидтой маш олон оросуудыг оруулж эмчилж байхын оронд монгол иргэдээ оруулмаар байна. Монголын иргэд ядаж монголдоо татвар төлдөг, тэр төлсөн мөнгөөрөө эмчлүүлэх эрхтэй.
Ажил хийж байгаа улсуудад битгий гай , саад болж бай!!! Юун атаархуу юм
Хэнд зориулж энэ бичиг барьж зогсоод байгаа юм бэ.. Суугаа орноосоо тусламж гуйж байвал англиар бичих нь зөв байх, харин Монгол улсын засгийн газарт хандаж буй бол монгол хэлээрээ наад юмаа бичих хэрэгтэй. Эсвэл он удаан жил болоод төрөлх хэлээ мартсан юм уу. Мөн царайгаа далдлдаад байгаа чинь туг сэжигтэй...Цаанаа хатгаастай болоод д тэр...Хятад иргэд ч байж мэднэ...
ӨӨ чи дээ, тэр малайздаа л байж байхгүйдээ, яацан царай зүс вэ? Жиисүс
Hutsdag junger ve zailbal yasiin
Энэ зураг дээрх гадаад хүмүүс яах гэсэн юм.Манайд ирэх гээд байгаа юм уу. Монгол улс өөрийн иргэдээ бүрэн авч чадахгүй байхад юун харийн доншуучдыг авах.Зүгээр наад нутагтаа үхцгээ.
Tiimshuu
Tiimshuu
Tiimshuu
Humuujilgui chavgants nar hurtel turd chadah chineegeeree tuvug yvhryylah um daa.
Монголчуудын эрлэг Малайзчууд одоол нэг энэрэнгүй улс болж жүжиглэж гэнэ.Зөв эцсийн амьсгалаа хураах гэж байсанч, өлсөж хамгийн сүүлчийн талхаа 3 саяуулаа хуваахад хүрсэнч МАЛАЙЗААС юуч бүү хүс,тэдний зүг харж "морь хардаг" шүү дээ бид.
zuv. shaardah, sanal bodloo ilerhiileh erhtei. teriig horigloj yallah gj baigaa nohodiig ilchil, zarla
Ongotsond l bish shuu lalaraa
Ongotsond l bish shuu lalaraa
Ongotsond l bish shuu lalaraa
МАН-ын коммунистууд чинь угаасаа хүний эрхийг зөрчиж байдаг. Одоо яах вэ дээ. Та нарын сонголт. Дарлуулж байхаас
чиний энэ хуцаж байгаа чинь чиний эрхмийг зөрчиж байгаа нь энэ үү, дибил минь бас эрх ярихтайгаа ааааа
Ta nar tuildah yahav. Uls oron chin tuildah geed bhad bitgii yanzan buriin zovlon toochihoo bolioo
Mungutee ultsuud gadaad gardag,mungu guun ekh orondoo baadag????ter viznii mungu,ongotsni,buudaliin gegeed uchnuun mungu boldog,ingej baakhad bid yavuulsan yum shig yum yarikh yum????? Uruu yavchaad bitgii gunganaad ba,Uuruu unsan khuukhed uildag guu yum????? a sambraa mongoloor bicheed uuriinkhee khuzuun uglaad,nuuree kharuulaad mataraa daruul tegvel itgen khulduu min?????????
Mungutee ultsuud gadaad gardag,mungu guun ekh orondoo baadag????ter viznii mungu,ongotsni,buudaliin gegeed uchnuun mungu boldog,ingej baakhad bid yavuulsan yum shig yum yarikh yum????? Uruu yavchaad bitgii gunganaad ba,Uuruu unsan khuukhed uildag guu yum????? a sambraa mongoloor bicheed uuriinkhee khuzuun uglaad,nuuree kharuulaad mataraa daruul tegvel itgen khulduu min?????????
Mungutee ultsuud gadaad gardag,mungu guun ekh orondoo baadag????ter viznii mungu,ongotsni,buudaliin gegeed uchnuun mungu boldog,ingej baakhad bid yavuulsan yum shig yum yarikh yum????? Uruu yavchaad bitgii gunganaad ba,Uuruu unsan khuukhed uildag guu yum????? a sambraa mongoloor bicheed uuriinkhee khuzuun uglaad,nuuree kharuulaad mataraa daruul tegvel itgen khulduu min?????????
Иргэний үнэмлэх ,гадаад паспортондоо хаанахын хэн гэдгээ хааяа харж санаж, сэрж байхыг ХАНИАД хүртэл мэдрүүлж байгааг мэдтүгэй
Иргэний үнэмлэх ,гадаад паспортондоо хаанахын хэн гэдгээ хааяа харж санаж, сэрж байхыг ХАНИАД хүртэл мэдрүүлж байгааг мэдтүгэй
Temtsliin byx xelberiig demjij baina.Temtsex ch estoi.Yagaad ene busarmag yil ajillagaag tor zasagtai evlerch demjix estoi gej tataj chiryylj ex orondoo irmeergyi baina.Xamgiin xyamd zardlaar gatscan xymyys ex orondoo eronxii saidaas uilj morgoj guixgyigeer irex estoi !!
Holoo ochij hutsaa
Holoo ochij hutsaa
Holoo ochij hutsaa
Irgedee taraj avaachee. Mori hurtel nutagaa temtsdeg geed tsetserheed baisan bishuu. Oron nutgiin songuulid ungaarai kommunistuudiig ...
ENE MAH-NBAACNUUD YXER-MONGOLCHUUDIIG DAANCHTOOXGYI JUM BAIXAA CORONA-19 ZORIULAJ MASH IX TETGEMJIIG GADNAAC OGCH TUCALJ BAIGAA TER MONGO XAASH ALGA BOLOOD BAINA DAA YYNII TALAAR JAMARCH MEDEE OGOXGYI BAIGAA BIZ DEE
TURTAI YEDEE GADAGSHAA JABNA DURTAI YEDEE ERGEED IRNE TOOLDOG XEDEN BOR TSAACAN BAIXAD DURAARAA DURGIN DAA GADAGSHAA JABJ GALUU SHUBUUNII MAX AMCAJ CHADAXGYI BOL XOX CHIN MONGOLDOO XAR UC XATCAN OBCOO IDEED MAH-DAA MORGOOD XEBTEJ BAI MUU XAR NOXOIN GOLOG MIN
монголдоо гацсан нь ч туйлдсан шүү дээ. эх орондоо байна гээд бүр та нараас дор байдалд байж туйлдаж ядарч байна. өвчнөөр бүү далимдуул.
Chi yamar kompanid orchuulagch hiideg yum ohidiig gargadag surag bga chamaig shalguulnaa. Muu hunii naimaachin
Irgediig ondor huutei zeeleer luivardaj horioo suraggui altanzul zahiral hudlaa yrina irgedees ondor huutei zeelee neheegui gej yrina hurelsuh said sonsoogui dulii yum shig boon irehed 700 dallor hangaltai avaad irii gej zasag gazar yg bank bus shig luivarchin bolson