АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан санал асуулгаар тэргүүлж буй Жо Байден Калифорнийн сенатч, прокурор асан Камала Харрисыг дэд ерөнхийлөгчөөрөө сонгожээ. Хэрвээ Жо Байден ялвал их гүрний дэд ерөнхийлөгчөөр ажиллах энэ эмэгтэйг танилцуулж байна.
Камала Харрис цагаач гэр бүлээс гаралтай.
Тэрээр Калифорниа мужийн Оклендад төрсөн ч ээж нь Энэтхэг, аав нь Жамайк гаралтай хүн. Эцэг эх нь салсны дараа ээж, хорт хавдар судлаач, хүний эрхийн төлөө идэвхтэй тэмцэгч Шимала Гопалан Харрис нь түүнийг болон өргөж авсан дүү Маяаг нь өсгөжээ. “Ээж маань өөрийнх нь төрөлх хот Энэтхэг биднийг хар арьстай хэмээн үздэг гэдгийг маш сайн ойлгож байсан. Тэр биднийг өөртөө итгэлтэй, бардам, хар арьст эмэгтэйчүүд болгон өсгөсөн” хэмээн өөрийн намтартаа бичжээ.
Тэднийг Канадад амьдарч байх үед ээж нь их сургуульд багшилж, Харрис дүү Маяагийн хамт таван жил “Montreal” сургуульд суржээ. Дараа нь тэрээр АНУ-ын Ховардын их сургуулийг төгссөн нь түүний амьдралыг өөрчилсөн хамгийн чухал үйл явдал байсан юм. Харрис өнгөрсөн онд Вашингтон пост сонинд “Улс төрчид бусдыгаа арьс өнгө, нийгмийн гарлаар нь ялгаварлах ёсгүй. Би одоогийн өөрийн дүр төрхөндөө хайртай” гэж ярьсан байна. Тэрээр 2014 онд хуульч Доу Эмхофтой гэрлэж түүний хоёр хүүхдийн хойд эх болж улс төрчийн ажлаа зогсоогоод байсан ч ийн дахин үргэлжлүүлэх гэж байна.
Ховардыг төгсчхөөд тэр Калифорниагийн их сургуульд хуульчийн зэрэг авч, Аламеда дүүргийн прокурорын газраас ажлын гараагаа эхэлжээ. Тэгээд 2003 онд Сан Франциско хотын хамгийн шилдэг топ дүүргийн өмгөөлөгч болсон юм. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн их хүн амтай хотын хамгийн анхны эмэгтэй тэр тусмаа хар арьстай хүн топ хуульч, өмгөөлөгч болсон тохиолдол байлаа.
Яг энэ үеэс түүний нэр алдар өсч, Ардчилсан намын гишүүн болж 2017 оны сонгуульд нэр дэвшин Калифорниагийн сенатч болсон юм. Мөн тэрээр өнгөрсөн жил ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн Окленд, Калифорниа мужаас 20 мянган санал авсан. Гэсэн ч энэ онд дахин эрч хүчтэйгээр гарч ирлээ. Гуравдугаар сард түүнийг дэд ерөнхийлөгч болгоно гэхэд “АНУ-ын дараагийн ерөнхийлөгчийн сонгуульд Жо Байденыг ялуулахын төлөө чадах бүхнээ хийнэ” гэж байв. Тэрээр Жо Байденийн хамт оролцсон Делавэр мужийн Вилмингтон хотод лхагва гаригт болсон үйл ажиллагааны үеэр “Цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, ажилгүйдлийнхээ түвшинг хар даа. Энэ бол АНУ-ын одоо үеийн бодит үр дүн. Би Жо Байдентай хамтарч ажиллахад бэлэн. Бид эдийн засаг, эрүүл мэнд, хүүхдүүд, өөрсдийн төрөлх хотоо хайрлан, халамжилж чадна” гэжээ. Тэрээр Дональд Трампын нэр дэвшүүлсэн дэд ерөнхийлөгч Майк Пенстэй аравдугаар сарын 7-нд мэтгэлцэх хуваарь гараад байгаа юм.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Наад топ гэдэг үгээ боль Америкт тэгэж ярьдаггүй .
Харын эрлийз мундаг сэтгэгч улс төрч хуульч эмэгтэйтэй болж дээ америкчууд азтай бна. Монголд хүчирхэг ийм эмэгтэй нэг ч байхгүй азгүй монголчууд дандаа бүтэлгүйтдэг.
үргэлж бусдыг өөрсдөөсөө илүү дээд гэж бодож явдаг доорд сэтгэл зүйтэй боол заяатай иргэд дэндүү олон байна. Бид янкуудаас битгий хэл жүүдүүдээс ч дутуу юм байхгүй.Их гүрнүүд бэл мөнгөөрөө далайлган маньд дээрэлхдэг нь биднийг өөрсдийгөө үл үнэлэх сэтгэлгээнд оруулж байгаа юм. байден гэгч зөнөг гомо П.... ерөнхийлөгч болвол бүх даян дэлхийг гомо гэр бүлийг баталдаг болгоно гэж элийрч явсныг санаач. Ийм дебиль новш хүчирхэг гүрний ерөнхийлөгч болно гэхээр америкчууд нэг их ухаантай хүмүүс биш.Бизнесийн хожих луйвардах ухаанд л гаршсан байж мэднэ. Аугаа эрдэмтэдийг нь үгүйсгээгүй шүү.Даанч тэд тэндээ үнэмлэхүй цөөнх. Америкийн нэг алдартай хүн "Дэлхий америкийг устгахгүй бол америк дэлхийг устгана" гэж хэлсэн юм шүү.
MONGOLD ENE XADAGTAI KAMALA XARRICIIN XEMJEEND XYREX CHADALTAI ULC TORCH XYYXEN XEZEECH GARCH IRJ CHADAXGYI MONGOLIIN 13-N ULC TORCH JIIBAANUUD ZYGEER L XOGNUUD XOOLNII CABNUUD YNEN JUM YNNEREE CAIXAN BAIDAG
Ийм хуульч гаралгүй яахав. Зөвхөн бололцоогийн нь тавьж өгөх хэрэгтэй бна
Америкчууд эх орноосоо илүү хүний эрх ардчилалыг бодож байгаа бол ардчилсан нам жон байденыг сонго. Харин хүний эрх ардчилалаас илүү эх орноо бодож байгаа бол бүгд найрамдах нам доналд трампыг сонго.