sonin.mn
МОСКВА. /Kommersant/. АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден баруун хөлийнхөө шагайг гэмтээсний улмаас эмчид үзүүлжээ. Дүрс оношилгооны аппаратаар оношлоход Ж.Байдены хөлийн тавхайн хоёр яс бага зэрэг цуурсан байна гэж түүний эмч Кевин О'Коннор мэдэгджээ. 
Ж.Байдены эмчээр олон жил ажиллаж буй Кевин О'Коннорын ярьж буйгаар, Ж.Байден хэдэн долоо хоногийн турш шагайн бэхэлгээ зүүх шаардлагатай болж магадгүй байна. 
 
"Түүний хөлийн тавхайн шаантаг хэлбэрт яснуудад бичил цууралтууд үүссэнийг оношилгооны дүн харуулж байна" хэмээн О'Коннорын мэдэгдсэнийг “Associated Press” агентлаг уламжилжээ. Ж.Байден эмнэлгээс гарах үедээ бага зэрэг хазганаж байсан ч таяг юмуу ямар нэгэн тулгуур ашиглаагүй аж.
 
 
Тэрбээр нохойтоогоо тоглож байхдаа шагайгаа гэмтээжээ. Эмч нар түүнийг шагайгаа булгалсан байж магадгүй гэж үзэж байсан ч эхний удаад цууралтууд рентген зургуудаас тодорхой харагдаагүй байна. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг