“Чанчүнь-2027” Дэлхийн оюутны өвлийн спортын 33 дугаар наадмын бамбарын галыг угтах ёслол аравдугаар сарын 14-нд БНХАУ-ын Чанчүнь хотод боллоо.
Бамбарын галыг угтах ёслол Чанчүнь хотын Түүх, соёлын музейд зохион байгуулагдаж, Италийн Турин хотод болсон бамбарын гал асаах ёслолын бичлэгийг үзүүлжээ.
Ёслолын үеэр бамбарын галыг хамгаалах багийн гишүүд наадмын бамбарын галыг нийгмийн салбар бүрийн төлөөлөгчдөд ээлж дараалан дамжуулан бариулсан байна. Улмаар Чанчүнь хотын дарга, Дэлхийн оюутны өвлийн спортын наадмыг зохион байгуулах хорооны Гүйцэтгэх хорооны дарга Гү Ган бамбарын галыг хүлээн авч, ёслолд оролцогчдод танилцуулжээ.
Дэлхийн оюутны өвлийн спортын 33 дугаар наадам 2027 оны нэгдүгээр сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд тэмцээнүүд Чанчүнь хотын үндсэн бүс болон Жилинь хотын салбар бүсэд болно.
Ийнхүү 2009 онд Харбин хотод зохион байгуулагдсан Дэлхийн оюутны өвлийн спортын наадмаас хойш 18 жилийн дараа БНХАУ тус наадмыг дахин хүлээн авч байна.
Г.Бямба
Пүрэв - 10 сарын 15,
2026
Сэтгэгдэл0