sonin.mn
Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан MN25 суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт хэлсэн онцлох 10 ишлэлийг хүргэе. 
 
1. Саарал жагсаалт банкуудтай, банк санхүүгийн ил тод байдал сахилга баттай холбоотой. Олон улсын вальютын сан банк санхүүгийн байгуулллагуудад шалгалт хийгээд зөрчил дутагдлуудыг арилга гэсэн. Банкуудын 500 тэрбум төгрөг хаанаас орж ирсэнийг тодорхойлж чадахгүй байгааг дотоод  террористуудаасаа хайх хэрэгтэй. У.Хүрэлсүх сэлэмээ эргүүлэх цаг болоогүй юм уу шударга ёсыг тогтооно гэсэн. Банкууд хаанаас тэр мөнгийг байршуулсан нь ойлгомжтой тодорхой зүйл байна шүү дээ 
2. Доллар нэг өдрийн дотор огцом өснө гэж байхгүй. Цуу ярианаас үүдэн далимдуулж зохиомлоор  өсгөж байна. Саарал жаггсаалттад орлоо. Одоо доллар өсч магадгүй гэж хэдэн төгрөгөө доллар болгоод үнэтэй болохоор нь эргүүлж зарж ашиг олно гэж хардаг. Тийм боломж байхгүй. Жирийн ард иргэдэд бол доллар өсөхгүй байх нь ашигтай. Доллар өсвөл дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө. 
3. Олон улсын вальютын сан, Дэлхийн банк манайхыг санхүүгийн дампууралд оруулъя гэж бодоогүй байх гэж би бодож байна. Харин энэ эдийн засгаа цэгцэл. Ил тод болго,шударга ёсыг бий болго, оффшор дахь мөнгөнүүдээ оруулж ир гэдэг ч юм уу ийм шаардлагууд тавиад байхад манай хэсэг бүлэг нөхдүүд үүнийг ажил болгохгүй, зориуд явуулаад байгаатай л холбоотой.
4. Түрүүчийн засаглалын үед дур зоргоороо авирлах гээд Олон улсын вальютын санг хөөж явуулсан. Ингээд эдийн засаг тэлж байгаа нэрийн дор гүйлгээнд асар их мөнгө хэвлэж оруулсан. Эдийн засгийг тэлнэ гэдэг аж ахуйн үйл ажиллагааны ашиг орлогоороо тэлэхийг хэлж байгаа болохоос мөнгө хэвлээд тараагаад байхыг тэлж байна гэж хэлж болохгүй. 
 
 
5. Монголчууд бид 1000 долларын цалин аваад хэнээс ч дутахгүй сайхан амьдрах боломжтой.Тийм орон мөн үү гэвэл мөн шүү дээ үнэн. Харин муу байгаа нэг хоёр дарга нарынхаа асуудлыг ярих ёстой. 
 
 
6. Хэн нэгэн хүний өмнөөс амьдрахаа больж үз.Орон нутгаас нүүж ирээд гуу жалга, уулын оройд дуртай газраа гэр бариад хашаа хатгаж, жорлон гаргаж дуртай юмаа түлж байх юм гэнэ. Энэ ухамсараа болих хэрэгтэй. Өвөлжие л гэж бодож байвал ядаж зуухаа ав иргэдээ. Хоёрт яндангаа хөөлөө, гуравт яаж утаа гаргахгүй байхыг бод. Энэ шахмал түлшнээс өмнө жил болгон л угаараар хүн үхдэг шдээ өчнөөнөөрөө. Ер нь Монголд нэг нь нэг юм хийхээр л баахан шүүмжилдэг хүмүүс гарчихсан. Тэгвэл шахмал түлшээ боль, тэгээд буцаагаад хогоо нүүрсээ пабришка түл л дээ. Тэгээд хүн үхэхгүй байхуу хүн өвдөхгүй байхуу. 
7. Н.Энхбаяр төрийн бүх том суудалд байхдаа иргэдээ үнэгүй орон сууцаар хангахгүй үхсэнээ хийж байсан юм. Нэгнийх нь байшинг хурааж нөгөөг нь орох оронтой болгоно гэвэл эхлээд өөрийнхөө байшинг Долоон буудлын Доржид өг. Тэгвэл би чадлаараа магтъя. Харин би хөдөлмөрлөж олсон байшиндаа гэр бүлтэйгээ амьдардаг учраас өгч чадахгүй ээ. Өнөөдөр хэн ч биш гудамжинд гарчихаад хүн уруу татаад хүмүүсийн амьдралын хэцүү байдлыг далимдуулж улс төрийн ажил хийж болдог юм уу. Биеэрээ хүн зовж байгаа хүнийг одоо ёс суртахуунаар нь зовоох ажил хийж байна. 
 
 
8. Байгалийн хийн хоолой Монголоор дайрах юм бол 2 хөршийн дунд хадан завсар хавчуулагдсан юм шиг л болно. Аягүй бол том гүрнүүүд хөрөнгөө хамгаална гээд газар нутагт ноёрхлоо тогтооно.Тэгээд ч хийн хоолойноос чинь болж улс орнууд дайтаж ирсэн. Тэрний оронд цахилгаан станцаа шинэ технологиор барьчихвал бүх асуудлаа шийдэх боломжтой. 
 
 
9. Монгол улс Ерөнхийлөгчийн засаглалтай болчихвол тэр хүнийг чинь нэг нь Кремлээс дуудаад үгүй бол Бээжингээс дуудаж үүрэг өгөөд дарамтлана. 76 хүнийг бол арай чадахгүй учир бид эрх чөлөөтэй байгаа юм. 
10. МАНАН бүлэглэл  тийм юм байгаа. Анх суурийг нь Н.Энхбаяр тавьж өгсөн шүү дээ. Н.Энхбаярыг зайлуулаад М.Энхболд зангидсан. Дээр нь Ц.Элбэгдорж зангидаж байна. Нууц биш энэ хүмүүсийг л улс төрөөс холдуулах хэрэгтэй.