sonin.mn

Ардчилсан намын 2020 оны УИХ-ын сонгуулийн штабаас мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн үеэр сонгуулийн штабын ахлагч Я.Санжмятав АН-аас УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхээ авахын тулд тушаасан 100 сая төгрөг бол дэнчин биш намын үйл ажиллагаанд зарцуулагдах татвар бөгөөд, УИХ-д нэр дэвших эрх авч чадаагүй намын гишүүдэд уг мөнгийг буцаан олгохгүй гэж хэллээ.