sonin.mn
Голомт банкнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Internship Opportunity” хөтөлбөрийн энэ жилийн бүртгэл дуусахад 1 хоног үлдлээ.  
Их, дээд сургуулиудын оюутан залууст чиглэсэн Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship Opportunity” хөтөлбөрийг Голомт банк 4 дэх жилдээ зохион байгуулж байна.  
 
 
 
Уг хөтөлбөрт банканд ашиглагддаг бодит системүүд дээр дадлага хийх, туршилт явуулах, хувь хүний хөгжлийн сургалтуудад хамрагдах, багийн болон хамтын ажиллагаанд чадавхжих, мэргэшсэн мэргэжилтнүүдийг дагалдаж суралцах, Soft болон Hard Skills-ээ сайжруулах зэрэг давуу талтай. 
 
 
 
Мөн хөтөлбөрт хамрагдан дадлага хийснээр Голомт банкнаас сар бүр цалин олгохоос гадна бүтэн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдах гэх мэт маш олон боломжийг олгодгоороо оюутан залууст зориулж буй томоохон хөрөнгө оруулалт болдог юм. 
Бүртгэл 2020.05.29 хүртэл явагдана. 
 
Бүртгүүлэх холбоос: http://digitalexpert.golomtbank.com/event2k20
Дэлгэрэнгүй мэдээлэл: http://digitalexpert.golomtbank.com