sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 8 /ТАСС/. Английн “Тоттенхэм” баг болон Швейцарын шигшээд тоглож байсан хөлбөмбөгчин Рамон Вега Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бодолтой байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр энэ тухайгаа The Athletic цахим хуудсанд ярилцлага өгөх үеэрээ ярьсан байна.  

"Энэ спортын төлөө зүтгэхэд миний амьдралын замнал намайг бэлтгэсэн гэж үзээд нэрээ дэвшүүлж байна. Хөл бөмбөгийн спорт, түүний нэр хүнд, хүмүүс болон ирээдүйг хамгаалан дэмжих нь миний үүрэг бөгөөд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага мөн. Хөл бөмбөгийн гэр бүл дэх итгэлцэл ноцтойгоор суларсан энэ үед би үүнийг сэргээж, ФИФА-гийн нэр хүндийг дахин өндөрт өргөж, дэлхийн хөлбөмбөгийн гэр бүлийг дахин нэгтгэх ёстой" гэж Вега ярилаа.




Сонгуульд нэрээ дэвшүүлэхийн тулд Вегад наад зах нь ФИФА-гийн гишүүн 5 холбооны дэмжлэг шаардлагатай.  




ФИФА-гийн ерөнхийлөгчөөр Жанни Инфантино ажиллаж байгаа бөгөөд тэрбээр 2016 оны хоёрдугаар сард энэ албан тушаалд томилогдсон юм. Үүний дараа өрсөлдөгчгүйгээр дахин хоёр удаа сонгогдсон байна. ФИФА-гийн тэргүүний дараагийн сонгууль 2027 оны гуравдугаар сард Мароккод болох бөгөөд Инфантино нэрээ дэвшүүлнэ гэдгээ мэдэгджээ.




Өдгөө 55 настай Вега “Тоттенхэм”-ийн бүрэлдэхүүнд 1999 онд Английн лигийн цомын тэмцээнд түрүүлж байсан юм. Мөн тэрбээр Швейцарын “Грассхоппер”, Италийн “Кальяри”, Шотландын “Селтик” багуудад тоглож байжээ.



Б.Адъяахүү