Харийн нутаг
Нэгэн жишээ: Америкт байгаа танилын минь аав ээж хоёр нь хүү дээрээ очоод гацжээ. Сиэтлд буусан тусгай үүргийн онгоцонд 75 настай аав нь багтаж, 73 настай ээж нь багтаагүй үлдсэн гэнэ. Ингээд л хаа хаанаа асуудал үүсч хүү нь ойрын үед ээжийгээ явуулах арга зам хайж байна. “Ѳѳ тэгээд хамаагүй ээ, арга нь олдвол мѳнгѳ тѳгрѳгийг нь ѳгѳѳд ч болов ээжийгээ явуулмаар байна. Тэндээ очоод аав минь санаа нь зовоод амар суухгүй бололтой” хэмээн учирлаж байна.
Гадаадад ажиллаж амьдарч буй, суралцаж буй, гадаадад эмчлүүлэхээр очиж буй, гадаадад хувийн болон албаны шугамаар зорчиж буй, үр хүүхдүүд болон хэн нэгэнд зочилж очиж буй шалтгаантай олон монголчууд цар тахлын үеэр “гацлаа”. Монголын ЗГ гадаадад байгаа монголчуудаа авчрах гэж “Тусгай үүргийн онгоц” нисгэн боломжоороо хичээж байгаа боловч тэр олон хүний асуудлыг шийдэж амжихгүй байгаа нь тэднийг бухимдуулан гомдоох шалтаг болж байна. “Гадаадад гацсан монголчууд \Covid-19\” нэртэй нүүрномын группын аргаа барсан бичвэрүүд болон түүний дорх сэтгэгдлүүд зүрх ѳвтгѳм байлаа. Тэднийг авчрахын тулд одоо байгаагаасаа ч илүү боломжуудыг гаргах хэрэгтэй болж байна.
ТЭД ЯМАР БАЙДАЛД БАЙГАА ВЭ?
-Харийн нутаг үнэхээр хатуу. Хэрвээ ажил хийж орлого олохгүй л бол амьдрах аргагүй хатуу ертѳнц. Монголд байгаа шиг ажил хийхгүй ч, мѳнгѳгүй байлаа ч дэм дэмэндээ амьдраад байх боломж огт үгүй.
-Боломж гаргаад бие биедээ туслаад байж болох ч энэ нь удаан хугацаагаар үргэлжлэх боломжгүй. Ямар нэгэн даатгалд хамрагдаагүй, “хар”-аар ажиллаж амьдарч буй монголчууд тухайн оронд иргэддээ үзүүлж буй тусламж дэмжлэгт хамрагдахгүй болохоор байдал маш хэцүү байгаа.
-Тѳлбөрѳѳс тѳлбөрийн хооронд амьдардаг болохоор хэрвээ хугацаандаа тѳлбрѳѳ тѳлж чадахгүй бол ѳрѳвдѳж ойлгохгүйгээр шууд л хуульд заасан арга хэмжээгээ авдаг, биднийхээр бол “харгис” нийгэм шүү дээ. Орон байргүй болох, идэх хоолгүй болох зэрэг асуудлууд зѳндѳѳ гарч байнаа.
ЯМАР АСУУДЛУУД ГАРЧ БАЙНА ВЭ?
-Монголын ЗГ тодорхой журам гарган, тухайн орнууд руу “Тусгай үүргийн онгоц” нисгэн иргэдээ авч байгаа боловч, уг онгоцоор ирж буй хүмүүсийн нэрсийн жагсаалтыг олон нийтэд ил тод мэдээлэхгүй байгаагаас маш их хардлага үүсэн хүмүүс бухимдаж байна. Иргэдээ авчрахад баримтлах таван шалгуураас гадна “арын хаалга”-aар хүмүүс авчраад байна гэдэг асуудал бухимдлын үндсэн шалтгаан мѳн.
-“Тусгай үүргийн онгоц”-онд суудал авч ѳгѳхийн тулд хэдэн сая тѳгрѳгийг авилга болгон авч, ѳгч байна гэдэг хардлага үргэлжилсээр. Мэдээж үүнийг хэн ч нотлохгүй боловч аливаа шийдвэрт заавал авилгаар нѳлѳѳлдѳг буруу жишиг үйлчилсээр байна гэж би лав хардаж байгаа. Аливаа үйлдэл ил тод бус ойлгомжгүй байх тусмаа хардлага дагуулдаг нь үнэн.
-Тусгай үүргийн онгоц нэг талдаа зорчигч үгүй нисч буй учраас иргэдээ авчрах зардал болон ирээд тусгаарлагдах зардал хэт ѳндѳр байгаа нь гадаадад гацаад удсан, мѳнгѳгүй болсон монголчуудын хувьд хүндээр тусч буй. Цар тахлын үеэр Монгол Улсад үзуулж буй АХБ-наас ѳгсѳн 30 сая ам доллар, IMF-ээс ѳгсѳн 99 сая ам доллар, Японоос ѳгсѳн 670, 6 мянган ам доллар зэрэг дэмжлэгүүдээс энэ нислэгийн зардалд оруулж болдоггүй юм уу? гэсэн гомдол байгаа. Хэрвээ санхүүгийн хѳнгѳлѳлт үгүй бол энэ нь “бизнес” болж харагдаад байгаа.
-Цар тахлын улмаас АНУ-д болон Европт нас барсан монгол хүний талаар мэдээлэл болон эмгэнэл гарсангүй. Гадаадад байгаа монголчууд дотроосоо хандив босгон тусалж байгаа бололтой. Дотооддоо цар тахлын аюулыг барьж хүний амь насаа хамгаалж чадаж байгаа ч, гадаадад нас барсан монгол хүн Монголын ЗГ-т адил хамаатай. Энэ асуудалд заавал анхааралаа хандуулах ёстой гэж би лав бодож байна.
ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ, ГЭЖ ҮҮ?
Дэлхий дахинд аюул учруулаад байгаа цар тахлын аюулыг Монгол дотроо тогтоон барьж, гаднаас орж ирсэн тохиолдлуудыг эмчлэн эдгээж чадаж байгаа, боломжуудаа шавхан Австрали, Америк руу хүртэл шууд нислэг үйлдэн гадаадад байгаа монголчуудаа авчирч буй Монголын ЗГ-т болон эрүүл мэндийн салбрын эмч ажилтнуудад үнэхээр их талархаж байна. Гэхдээ анхаармаар асуудлууд байнаа:
1.Тусгай үүргийн онгоцоор ирж буй хүмүүсийн мэдээлэл болон шалгуурыг олон нийтэд ил тод мэдээлж байх шаардлагатай юм байна. Эс тэгвэл шалгуураас гадуур авилга авч хүмүүсийг авчраад байна гэсэн хардлага арилахгүй бололтой
2.Гадаадаас ирж буй монголчуудыг тусгаарлах байр болон эмчлэх эмч нар хүрэлцээгүй байгааг ойлгож байна. Дэлгэр зуны энэ цагт тусгай бүс тогтоон гэрт тусгаарлаж мэргэжлийн бусад эмч нарыг оролцуулж болдоггүй юм болов уу? Гадаадаас ирэгсэд цѳѳрѳхгүй, улам ихсэх тохиолдолд нэмэлт боломжуудыг олж ашигламаар байна.
3.ЭСЯ даар дамжуулан цар тахлын ѳвчний улмаас гадаадад нас барсан гэх монгол иргэдийн талаар мэдээлэл олж, арга хэмжээ авах ёстой. Сайн нотолж чадахгүй байгаа ч АНУ-ын Чикаго хотод болон Европт монгол хүн нас барсан гэх мэдээлэл сошиал дээр гарч байсныг санаж байна.
4. Гадаадад байгаа монголчууд санхүүгийн хувьд хүнд байгааг бодолцон Монголдоо ирж тусгаарлагдах зардлуудад тодорхой хэмжээгээр хѳнгѳлѳлт үзүүлэх ёстой. Гадаадад байгаа монголчууд мѳнгѳтэй баян, боломжтой мундаг хүмүүс хэмээн тооцдог сэтгэхгүйгээсээ салах хэрэгтэй байна. Хувь хүн бүү хэл улс орнууд ч санхүүгийн хүндрэлд орж байгаа шүү дээ.
5.Тодорхой хугацаанд агаарын хилээ нээж, бусад орнуудын нислэгээр монгол иргэдээ авчрах бэлтгэлийг хангаж хэрэгжүүлмээр байна. ЗГ-аас энэ талаар журам гаргаж, тусгаарлалтад нэмэлт хүч гаргах шийдвэр гаргавал дэмжиж оролцох хүмүүс олон байгаа байх. Гадаадад байгаа монголчууд тэндээ удах тусам эрсдэл ихэссээр байх болно.
ХАРИЙН НУТАГ ДИВААЖИН БИШ
Харийн нутаг хатуу. Асгарсан хѳлс, урссан нулимс, шаналсан зовлон дунд ѳѳрийн зардлаараа ѳѳрийгѳѳ дэлхийн хэмжээнд хѳгжүүлж буй монгол хүн бүр МОНГОЛЫН БАЯЛАГ. Харь нутагт баялаг бүтээж буй хэдий ч, Монголд буй аав ээж, ах дүүс, үр хүүхдүүддээ илүүчилж илгээсэн мѳнгѳ, эд зүйлс Монголын эдийн засгийн хѳгжилд бага боловч нэмэр болж байгаа. Амьдралын зорилгоо, мѳнгѳний үнэ цэнийг, ѳѳрийн үнэт зүйлээ ѳѳрчлѳн бүтээж буй тэд МОНГОЛЫН ХѲГЖИЛД ХЭРЭГТЭЙ хүмүүс. Гадаадад байгаа монгол хүн бүрийг эх орон, аав ээж, ах дүүс, анд нѳхѳд нь хүлээж байгаа.
Тѳрүүлэх эцэг эх, тѳрж ѳсѳх эх орноо сонгож болдоггүй энэ амьдралд бид МОНГОЛ хэмээх нэгэн газар шороон дээр хамтдаа мэндэлсэн азтай хувь тохиолтой. Хатуу ширүүн уур амьсгалтай ч үнэр нь хүртэл анхилам, гараа алдлаад хашгирахад цуурай нь хүртэл уянгалаг, газраа тэврээд хэвтэхэд хѳрс нь хүртэл хивс шиг зѳѳлхѳн Монгол орон биднийг ѳлгийдѳѳ нэгтгэдэг. 7 тэрбум хүмүүс хѳлхѳлдѳж байдаг энэ дэлхийд монголчууд бид л бие биенээ хайрлахгүй, туслахгүй аваас хэн биднийг хайрлаж туслах билээ. Ѳлгийгээс авс хүртэлх богинохон энэ амьдралд хүмүүс бид АМЬДДАА БИЕ БИЕНЭЭ ХАЙРЛАЖ явах сан. ГАДААДАД ГАЦСАН МОНГОЛЧУУДАА ЭХ ОРОНДОО ИРЭХЭД ТУСАЛЦГААЯ. Буцаад ирэх эх оронтой, ѳмѳг түшиг болох ах дүүстэй байна гэдэг аугаа их хувь заяа юм шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Сэтгэгдэл0
Тодорхой хугацаанд агаарын хилээ нээж, бусад орнуудын нислэгээр монгол иргэдээ авчрах бэлтгэлийг хангаж хэрэгжүүлмээр байна. / энэ саналыг дэмжиж байна. Мөн гадаадын хэвлэлүүдэд хүн амын нэг хэсэг нь байгалийн короно тусахгүй дархлаажилтай байна гэж дүгнэсэн байна. Мөн энэ цар тахал 11-12 сард улс орнуудад тараад, өвёилж дархлаа суусан хэсэг бүлгэ хүн амйн хэсэг байна. Дээр нь байглийн жамаар буюу "Сүргийн дархлаа" гэж дархлаа байдаг юм байн. Энэ өүгдийг бодолцон буса д орэууд эдийн засгаа нээ байгааг тооцоолон арга хэмжээ авч хэрэгжүүлэе.
Манай улс саяхан эсрэг биет илрүүлэх лаборатортой болсон гэсэн Тийм бол одоо иргэдийн дунд шинжилгээг нь хийж үзэх хэрэгтэй байна. Нэг сургууль цэцэрлэг эсвэл Эмнэлэгийн ажилчидыг хамруулах гэх мэтчилэн энгэж судалснаар Сүргийн дархлааг тогтсон эсэхийг тогтоож тогтсон бол эртхэн олон улсад зарлаж Эргэж хэвийн амьдралдаа шилжих нь зүйтэй байна.Гадна судалгаа нөхцөл байдлаас харвал бид өнгөрсөн 10-12 сарын үед өвчлөөд хүн амын дунд дархлаа тогтсон бололтой Тийм биш бол одоо хүртэл өвчин гарахгүй байх ямарч боломжгүй энэ чинь агаар дуслын халдвар
Uls oron ooriin bolomjooroo gadaadaas irgedee tatan avalt hiigeed l bgaa sh dee. Neg dor tegej irie gesen bolgoniig boon boonoor ni oruulj ireh bolomj bhgui. Tor zasag yu ch hiihgui bgaa met bitgii hudlaa sensaatsi degdeeh geed bai.
Гэрлүүгээ явж чадахгүй хэдэн сараар хүний нутагт гацчихсан.хаана хандахаа мэдэхгүй өөдөөс нь 5 шаардлага ханга өргөдөл өг гээд явуулахгүй.Дарга нарын хүүхдүүд хахууль ар сайтай нь болхоор яаж ийгээд нисчихдэг.Ийм байдалд орж үзсэн хүн л ойлгоно ойлгож чадахгүй хүмүүс нь хуцалгүй зүгээр наадмаа үзээл байж бай
end hudlaa yum ogt alga bugd unen bna.bolomj uunees iluu baij bolohiig medseer baij
харь улс ру өөрсдө явдаг шү
Хашаанаасаа хамраа цухуйлгаж үзээгүйчүүд л ингэж бичиж бгаа. Хүн хүний амьдрал адил биш. Зарим нэг нь аагаа багтааж гадаадад явдаг бх. Ихэнх нь сурч боловсорч, ахуй амьдаралаа дээшлүүлэх, эмчилгээ хийлгэх зэрэг олон шалтгаан байдаг.
oorsdoo nisleg xiij chaddaggyi um bol gadaadiin yls ornoos tyslamj gyagaad xyrdan avchraach ee. Odoo xyitreed irvel daxin xoerdax coronagiin tarxalt exellee ch dee. xodoo geree bariad l dulaan tsagt ter isolation gee xiixed yu ni boloxgyi baina aa. Ter zochid buudald baix geed baigaa xymyys ni tendee xyleegeed l baij baina biz. Irex geed baigaa xymyysee xyrdan avaach. Emch xyreltseeteibis dee.
Авилгачид 15 сая нэхсэн !!!
Harin tiimee hahuulaa ughii bol gertee harih bolom bna daanch ter ih mongiin tolj diilehgvi bna hvnii nutagt hetsvv bhad yuun deeresen hahuul uguh
Oros, china xoeroos ongotsoor tyslaach geed gyix xeregtei sh dee. Tertei tergyi yadyy baij yanaasaa ichix be dee. Ter emchiin mergejil esemshsen ajilgyi olon zalyychyydiig xyrdan beltgeed xymyysee tataach ee. Zaaval ter xynd baidald oryyltal ni xyrgex xeregyi biz dee.
Yls oron ni archaatai baisan bol yu gej xymyys iim olnooroo gadagshaa yavj ajil xiij , emchlyylj gadaad orniig zorix um be. Tor zasgiin byryy yil ajillagaanaas bolj iim xyndrel garch baigaa gej bodoj baina.
Нээх ерөнхий юм бичих юм
Монголчууд ирэх очихоо чамаар заалгахгүй байхаа.попрох хэрэггүй.
Гадаадад байгаа Монголчууд хүнд амдардаг юмаа. Одоо ийм үед ЗГ бас анхаарлаа хандуулах хэрэгтэй байхоо. Гадаадад хэцүү гэдгийг даанч өөрөө биеэрээ үзэж мэдэрдэг нь харамсалтай юм. Энд хэлэхэд хүмүүс гадаад гарч нутагтаа очоод буруу мэдээлэл хийдэг. Гадаадад сайхан, гоё ажил их олдоно бараг мөнгө зүгээр өгдөг мэт худал мэдээлдгээс ихэих хүмүүс буруу ойлголттой байдаг. Иймээс гадаадад яваа нөхөр боломжтой гэсэн ойлголт нэвт шингэсэн. Гадаадад амьдарч буй бүх Монголчууд Монголынхоо л төлөө ажиллаж амьдардаг юм шүү хөөрхий.
иргэн бол улсын үнэт эрдэнэ мөн. Гэвч эх орондоо амьдарч ажиллаж улс орноо авч яваа 3 сая иргэний эрүүл мэнд амь нас бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой маш эмзэг асуудал.Одоо яах вэ,юу хийх вэ.Гарц нь юу вэ. Олон хүн авчраад байрлуулж ьусгарлах боломжоо өргөтгөх арга байна уу.тэр олон хүнийг харж хянах,үйлчлэх хүмүүсийн цалин хөлс,хувцас хэрэглэл бэлэн үү.халдвар авсан олон хүн ирвэл эмчилгээ 60 хоног үргэлжлэнэ гэвэл энэ их зардал маньд хүчрэгдэх үү гэсэн олон асуудлыг шийдэх гарцыг гадаадад байгаа иргэд ч санал онолоо дэвшүүлэх хэрэгтэй.Цаашдаа маш том сжргамж тул ялих шалихгүй шалтгаанаар гадуур тэнэхгүй байх хэрэгтэй болж байна.Бүх эрсдэлийг тооцож мөнгө хөрөнгөө бэлдэж явахгүй бол та бүхний голоод явсан ядуу монгол чинь та нарын хөлд тэсэхгүй нь байна шүү.
Хир чадлаараа авчирч л байхад лайтай гоншигнох юмаа. Улс орон нь учирлаж хэлээд байхад ойлгодоггүй Хар малнуудыг авчраад хээр хөдөө талд асгачихалтай билээ.
өө тэгвэл баярламаар байна.
Odoo gadaadad hna,hna heden hun uldeed bga talaara medeelel uguhgui yumda
Сүргийн дархлаа гээд нэг хүн бичээд байнаа))) зөв??? Гэхдээ сүрэг гэдэг үгийг зөвхөн адгуус амьтанд хэрэглэдэг нэр томьёо шүү))) Бид толгойн тархи, нурууны тархи гэж ярьдаггүй харин тархи, нугас гэж хэрэглэдэгтэй адил шууд гадаад үгээр нь махчилбаас буруудна. Ер нь манайд Нийтийн дархлаа гэх үү? Нийгмийн дархлаа гэх үү? Яалт ч үгүй Үндэсний Дархлаатай болчихсон байх магадлалтай!!! Гэхдээ Эх орноосоо гадагш гараад удсан иргэдэд тэр дархлаа нь байхгүй болчихоод байгаа нь бидний амьдрах байгаль цаг уураас уу?? Идэж уух мах шөлнөөсиүү??? Нэг учир байх нь байнаа!!! Гэхдээ энд бас 8 сая орчим Өвөрмонголчуудад бас нэг ч тохиолдол, үхэл илрээгүйг хамаатгаж бодвол хоол хүнс гэхээсээ илүүтэй Байгаль цаг уурын нөлөө их юм болов уу!!! За за сэдвээсээ халтирав бүх Моголчуудаа авчирьяа хөө!!! Гэхдээ ирье гэснийг нь ш дээ!!! Тэгэхгүй бол нэг их соёлтой нөхдүүд биднийгээ зэрлэг гэж хараад байдаг нөхдүүд бас бий шүү!!! Б.Лхагвсүрэн гуайн хэлсэнчлэн хүн зөвхөн нутагтаа л БҮТЭН жаргадаг ажгуу)))
Өндөр настан түр хугацаагаар явсан эрүүл мэндийн асуудалтай боловч 3 удаагийн нислэгээс хасагдчихаад хүлээж бна. Гэтэл цэл залуу хүмүүс нислэгт багтаад явсан очоод цэцэг бариулж угтуулаад хорионд оролгүй тансаг рестораны хоол зооглоод явж бга нь дэндүү шударга биш бнаа. Та нарын хүнлэг энэрэнгүй ардчилал чинь дэндүү харгис бнаа. Яагаад бил эх орондоо очих үндсэн хуулиар олгогдсон эрхээ тэгш эдэлж чалахгүй бнаа?
Amarhan asuudal B747 holslood l bolnohyamd tusgaas gadna mash bogino hugacaa shaardana hudlaa MIAT yg dampuuruulgui azil hii yavuulz bn
Үнэхээр л нулимс дуслуулж байна шүү.Ёстой л өлгийнөөс авс хүртлэхи богинохон энэ амьдралд бие биёнээ хайрлаж байя хүмүүсээ.Үнэхээр олон сар гацаж цөхрөөд туйлдаж ядрах үед эх орон элгэн садан үр хүүхэд бүгд л санагдахийм даа.Ядаж энн хэцүү үеэр сонгууль наадам нь таараад биднийгээ гэж бодох сөгөөгүй байсан бол одоо төр засаг минь анхаарлаа хандуулаач бидэн рүү.Ёстой л нэг шар махтайгаа хатах нь ээ.Галбадрахын бичсэн нь үнэнд үнэхээр нийцсэн сайхан болжээ.Талархал илэрхийлье.
За даа.Монгол хүмүшс үнэхээр арчаагүй.амиа бодсон хүний үнэргүй болсийм байна.Ёстой л энэ вирус гарч эх ороныг минь удирдаж байгаа хүмүүсийн жинхэнэ дүр төрх нь харагдлаа.Тэр бүү хэл ард түмнээ хагаралдуулж наанаа үхээ гэх нь наад зах болтол бичүүлж байна.Үнэхээр харамсалтай.Одоо хахууль авахаа боль.чартёр хэмээх нэрээр мөнгөний шулаа хийж байгаагаа зогсоо.монголчууддаа эх орондоо орох нөхцлийг яаралтай бүрдүүлж өг.Одоо болимоор байна ш дээ.3 тэрбумаар үзэгчгүй наадам хийх гэж үгүй мөн ч их чичирцгээж байх шив.Үнэн л шударга МАН юм бол үүнийгээ болиулж ядарч туйлдсан олон сар ажилгүй байгаа 3 саяхан иргэндээ хувааж өг.Дээдчүүл угаасаа баяжаад амаар нь гарахаар болчихоод байхад яаж ингэж чадаж байна.Бурхан та нарыг хэзээ нэгэн цагт хийсэн нүглийн төлөөсийг авдаг гэдгийг сана.Ард түмнээрээ тохуу хийхээ зогсоо новшнуудаа
zuv,
Гадаадад байгаа иргэдээ авчрах нь төрийн үүрэг шүү, гийгүүлж байгаа юм бол огтхон ч биш
Гадаадад байгаа иргэдээ авчрах нь төрийн үүрэг шүү, гийгүүлж байгаа юм бол огтхон ч биш
Онгоцны зардал өндөр гэдгийг тайлбарлая хүмүүс мэдэхгүй бх шиг бна. АНУ гуу өмнө нь явах буцах 2 талын билет авсан хүмүүс 1000 доллараар авсан. Одоо буцах билетыг УОК шийдвэрээс шалтгаалж бусад ОУ-ын авиа компаниуд үнэгүй хойшлуулж бичиж бна. 3-6 удаа хойшлуулсан бгаа. Сая АНУ Сиатл аас хүмүүс 1500 хар авсан. Гэхдээ бусад хотуудад бгаа хүмүүс Сиатл хүрэхэд дор хаяж 500 доллараар ниссэн. Тусгаарлах байр 400 нийт 2400 доллар төгрөгөөр 7 сая төгрөг хэрэгтэй болж бгаа биз. Солонгосоос нисвэл бүр үнэтэй. Монголчууддаа хилээ нээсэн бол энэ зардал гарахгүй бсан.
Зөвхөн монголчууддаа хилээ нээгээд аваачээ
gadnii nisleguudtei tohiroltsood humuusee avch boldogggui umuu
Korean airaar ersen ulsuud butsaj chadahgvi bna xogshin 2hvn niileel 6say hetsvv bna