sonin.mn

АНУ-ын арми, Оросын зэвсэгт хүчний чадавх 2028 онд, Хятадынх 2030 онд дээд цэгтээ хүрнэ гэж тооцоолж байна. АНУ-ын Армийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Эспер “ОХУ болон Хятадын талын зэвсэгт хүчний чадавх 2028, 2030 онд дээд цэгтээ хүрэх учраас АНУ энэ хугацаанд армиа чадавхжуулах зорилгоор 200 орчим хөтөлбөрийг зогсоож, цэрэг, зэвсгийн хөрөнгө оруулалтаа нэмэхээр төлөвлөж байгаа” хэмээжээ.

 

 

Мөн тэрбээр АНУ-ыг Ойрхи Дорнодын дайнд оролцож бэлэн байдлаараа дэнчин тавьж суух хооронд ОХУ болон БНХАУ цэрэг зэвсгээ сайжруулж бэхжүүлсээр байна. Тиймээс Америкийн арми 40 жил ашигласан техник хэрэгслээ сайжруулах шаардлагатайг онцолжээ. Марк Эспер “Бид онцын шаардлагагүй, эсвэл өртөг ихтэй хөтөлбөрүүдэд маш их хөрөнгө зарцуулсаар ирсэн. Харин энэ удаа армийн шинэчлэл хийхдээ зургаан гол чиглэлийг баримтална.

 

 

Эхний ээлжинд шинэ зэвсэг тээгч, нисдэг тэрэг, пуужин эсэргүүцэх шинэ техник зэргээр АНУ зэвсэг техникээ сайжруулахаар төлөвлөж байна. Түүнчлэн бид 2030, 2040, 2050 он гэхэд орос болон хятадуудаас хоцрохгүй байхын тулд одооноос дараачийн үеэ бэлтгэх хэрэгтэй” хэмээжээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин