sonin.mn

Өмнөд Монгол гаралтай Алхааг  Монгол улсаас албадан гаргах асуудал дэгдэж, Ч.Мөнхбаяр тэргүүтэй иргэний хөдөлгөөнийхөн түүнийг Монгол улсад үлдээхийн төлөө тэмцэл явуулж байсан билээ.
Тэгвэл  өнөөдөр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газрын дарга Б.Пүрэвдорж н.Алхаа болон тэмцэгчдийг хүлээн авч уулзжээ.
Энэ үеэр н.Алхаад Монгол улсад оршин суух үнэмлэх олгосон байна.
Цаашид Алхаад Монгол улсад байнга оршин суух, харьяат болох асуудал тавих эрх нь нээлттэй аж.

М.Гал