Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Тагнуул, Цагдаагийн байгууллага хамтран мэдээллийн дагуу шалгалт хийж, Хэрлэн сумын нэгдүгээр багийн нөөцийн газрын урд задгайд байрлах иргэний хашаанаас байгалийн ховор ургамал болох “Дэрэвгэр жиргэрүү” ургамлын их хэмжээний үндэс дэлгэж хатааж байсныг илрүүлэн хурааж, аймгийн Цагдаагийн байгууллагад эзэн харъяалагчийг нь тодруулах, эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулахаар шилжүүлжээ.
Дэрэвгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар 5 жилийн хугацаанд хориглосон бөгөөд холбогдох хуульд зааснаар хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлүүлэх юм. Дээрх түүж бэлтгэсэн ургамлын хэмжээ 1259,5 кг цэвэр жинтэй байсан ба нөхөн төлбөрийн хэмжээ нь урьдчилсан байдлаар 314.9 сая төгрөг болж байгаа аж.
Мөн “Эрүүгийн тухай” хуульд зааснаар бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зорчих эрхийг хязгаарлах, хорих шийтгэл оногдуулахаар заасан байдаг.
Сэтгэгдэл0
хуулийн заалт хэтэрхий зөөлөн байна. Эх байгалийг хайр найргүй хорлосон гэмт хэрэгтэнд ноох ялыг чангатгахгүй бол гэмт хэрэг хөгжсөөр байх болно.
сайн байцгаана уу? УРГАМЛЫГ ИНГЭЭД ҮНДСЭЭР НЬ УХААД БУЛГАЛААД ТҮҮГЭЭД АВЧИХНА ГЭДЭГ УГ УРГАМЛАА ШУУД, САЙН ДУРААР УСТГАЛД ОРУУЛЖ БУЙ ХЭРЭГ ҮЙЛДЭЛ ЮМ БИШҮҮ. "ДЭРЭВГЭР ЖИРГҮҮ" ГЭНҮҮ, ЭНЭ УРГАМАЛ ЮУНД ТЭГЖ ИХ ХЭРЭГТЭЙ ШААРДЛАГАТАЙ ЧУХАЛ ЭД, УРГАМАЛ ЮМ БОЛДОО. АНЗААРААД БАЙХАД, ЭНЭ УРГАМЛЫГ Л ҮНДСЭЭР НЬ БУЛГАЛЖ ИХЭЭР ТҮҮХ, ТҮҮСЭН НЬ Л БАРИГДАХ АЖИГЛАГДАХ ЮМ.
ӨӨРИЙГ ЧИНЬ ТЭТГЭЖ ДЭМЖИХ, ДЭГЖЭЭХ БҮХИЙ Л ЭДИЙГ ЗҮЙЛИЙГ ЮМЫГ ОЛГОДОГ ӨГДӨГ ХҮРТЭЭДЭГ БАЙГАЛИА СҮЙТГЭЭД БАЙНАА ГЭДЭГ ӨӨРИЙГӨӨ Л БООМИЛЖ БАГАЛЗУУРДАЖ ХӨНӨӨЖ УСТГАЖ АЛЖ БУЙ ГЭДГЭЭ УХААРДАГ Ч БОЛООСОЙДОО ИЙН ҮЙЛДЭЛ ХЭРЭГ ӨДӨӨГЧ ТУРХИРАГЧ ХИЙГЧ ХҮМҮҮС.
энэ ургамлыг Хятадын уламжлалт анагаах ухаанд бас хоол унданд нарийн идээ болгож хэрэглэдэг юм. Ингэж түүдэг 1 л төрлийн хүмүүс байгаа. Нөгөө л орон нутагт хийх гэсэн ямар ч ажил төэөл санаачлагыг эсэргүүцэн тэмцдэг, нутаг усаа "хамгаалдаг", "уйлдаг" хүмүүс л байдаг юм. Ажилтай, сэтгэлтэй хүмүүс тарималжуулахад ядах юмгүй ургадаг ургамал.
сайн байна уу, 130.225.98.207 этгээдээ? ҮНДСЭЭР НЬ БУЛГАЛЖ УХАЖ ТӨНХӨЖ АВДАГИЙН УЧРЫГ ХЭЛЖ ӨГСӨНД ТУН ИХ БАЯРЛАЛАА. ХАРИН ТИЙМЭЭ, ХӨДӨЛМӨРЛӨЖ, ТАРИМАЛЖУУЛААД,- ГА-ГААР НЬ ТАРИАЛААД-, УРГАМЛЫНХАА НӨӨЦИЙГ Ч АВЧ ҮЛДЭЭД, ТАРЬСАН БҮТЭЭГДЭХҮҮНЭЭСЭЭ САНХҮҮГЭЭ БОСГООД ЯВДАГ БОЛ ХИЧНЭЭН САЙХАН. Сониноос, би ургамал судлалын нь оноосон нэрийг нь мэдэхгүй байна, гэхдээ, хүүхэд байхаасаа л "төмсний улаан" гэж нэрлэдэг байсан улаан цэцэг, -ОДОО БОЛ МОНГОЛД НҮДНИЙ ГЭМ, БАРАГ УСТАЖ ҮГҮЙ БОЛСОН ЮМ БОЛВУУ ГЭЖ САНАГДСАН-, байдаг байсан, үзэгдэхээ болиод удаж байнадаа.
Этгээд ээ. Орон нутгийн иргэд үлэмж залхуу, аль болж бүтэхгүй байгаа юмаа, төр засагт, бусдад халдааж, уйлж уурлаж явахын оронд энэ мэт ургамлаа ч болов нийлж нэгдээд тариалаад явбал нар мандах хязгаараас нар жаргах хая хүртэл газар л байна шт. Тэр Тамсний улаан гэх ургамлын шинжлэх ухааны нэрийг Иx Сараана гэдэг юм. Түүнээс гадна ургамлыг үндсээр нь суга татахаар устаж алга болдог юм биш. Үржих, бүрэн гүйцэт боловсрох боломж гарахгүй л бол хэцүү. Тийм ч амар устаж алга болдоггүй.
Өө бас, үндсээрээ суга татагдсан ургамал болгон тэр бүр устаад байдаггүй гэдэг чинь, тийм явдал байдагаа, тун сонин юм байна. Төмсний улааны англи нэр нь "lily" гэдэг бөгөөд гэхдээ энэхүү нэрийнхээ өмнө "хятад", эсвэл "ази" гэсэн тодотголтой байдаг юм байналээ. Цэцэрлэгжүүлэлтийн ургамал арилжаалдаг компаниудын сэтгүүлүүд над руу хаягаар минь ирдэг л дээ. Тэндээс л олж харж байсан. Анх хараад л бол "хөөх, манай төмсний улаан" гээд л харж суулаа. Баярлалаа өөрт чинь, хэхэхэ, 2-лаа сайхан ярилцлаа. Өнөөдөр чинь сайхан болог, бас, өөрт чинь ямар нэгэн сайхан зүйл учраг өнөөдөр.
үрийг нь түүгээд үржүүлээд тэрийгээ хураадаг болоосой золиг гэж
Huuli muu, sul, denduu ulbugur doroi bna. Changalaad uguuch. Er n bol huuli tsaaz saitai uls emh juramtai hujiltei bdag yum shuu