Монголын хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлээс Албан журмын даатгагчдын холбоотой хамтран жолоочийн даатгалын талаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр тус холбооны гүйиэтгэх захирал Д.ЦЭВЭЭНЖАВААС зарим зүйлийг тодрууллаа.
-Хувиараа тээвэр эрхэлдэг жолооч нар албан журмын даатгалд хамрагддаг боловч түүнийхээ үр шимийг хүртэж чадахгүй байгаа талаар мэдээлж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Яг ийм асуудал, санал гомдол манай холбоонд байнга ирдэг. Үүнийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ бас хоёр талтай авч үзмээр байгаа юм. Хариуцлага, сахилга батгүй жолооч нарын буруугаас жилдээ авто ослын улмаас 500 орчим хүн нас барж, 1000 шахам иргэн хүнд, хөнгөн гэмтэл авдаг гэх статистик тоо бий. Тиймээс 2011 онд Жолоочийн даатгалын тухай хуулийг баталж гаргаснаар жолоочийн хариуцлагын даатгалын тогтолцоо бүрэлдэж эхэлсэн. Энэ тогтолцоог бий болгосноор замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд орсон жолооч, явган зорчигчийн хохирлыг шуурхай барагдуулах нөхцөл бүрдсэн гэж үзэж болно. Одоо жилд дунджаар 15-17 тэрбум орчим төгрөгийн хохирлыг жолоочийн хариуцлагын даатгалын хураамжаас барагдуулж байна. Энэ нь нийт хураамжийн орлогын 50 гаруй хувь нь болдог.
Осол зөрчил гаргасан тохиолдолд хохирлыг барагдуулдаг юм байна. Гэтэл осол аваар огт гаргаагүй, иргэн, аж ахуйн нэгжид хохирол учруулаагүй, өөрөөр хэлбэл, сайн жолоочийг урамшуулдаг тогтолцоо яагаад байдаггүй юм бэ?
-Зам тээврийн осол гаргаж байгаа жолооч нар нийт даатгуулагчдын 10 хүрэхгүй хувь нь байдаг. Цаана нь даатгалын шимтгэлээ төлөөд явж байгаа 900 мянга гаруй жолооч даатгалынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаа нь үнэн. Тиймээс тэднийг осол эндэгдэлгүй ажиллаж, зам тээврийн дүрмийг мөрдөж байгаагийнх нь төлөө даатгалын шимтгэлийг багасгах зэргээр урамшуулах ёстой. Энэ ажлыг хийхгүй, зөвхөн осол аваарт өртсөнийх нь дараа хохирлыг барагдуулах маягаар ажиллаж байгаа нь жолоочийн даатгалын тогтолцоо буруу байгааг харуулж байна. Тиймээс энэ байдлыг судалж сайн жолоочийг урамшуулах, саар нэгэнд нь тооцох хариуцлагын тогтолцоог илүү чанга, өндөр болгохын төлөө бид ажиллах болно.
Д.Мөнх
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Ийм даатгал гэжюу байхав. Монголчуулыг мөлжих систем хэрэггүй.
Цэвээнжав их мөнгө
odoo sain duriinh bolgoy ochnoon jil sul mungu ugluu sh dee
odoo sain duriinh bolgoy ochnoon jil sul mungu ugluu sh dee
Жолоочийн хариуцлагын даатгалыг болих хэрэгтэй. Даатгалын мөнгөөр олон даатгалын компаниуд бий болж, мөнгөөр нь тансаглаж байгаа болохоос жолооч нарт ямарч нэмэргүй, ашиггүй даатгал. Осол зөрчил гаргасан бол жолооч өөрөө хариуцлагаа хүлээгээд төлбөрөө барагдуулаад л явна биз. Өнөөгийн нийгмийн тогтолцоотойгоо ч зөрчилдөөд байгаа юм биш үү.Зөрчил гаргасан жолоочийн өмнөөс зөрчил гаргаагүй нь жил бүр мөнгө төлж байдаг нь шударга зарчим юм уу. Жолооч нар бүгд эсэргүүцэж болиулах хэрэгтэй.
Даатгал нэрээр хувийн компани авдгаа боль, улсдаа өгвөл харин болно
жолооч даатгалынхаа үр шимийг хүртэж чадахгүй байгаа нь үнэн гэжээ.Энэ байгуулагыг толгойлж байгаа хүн буруу ярьж байна даа.Эцэст нь хүмүүст Жолоочийн хариуцлагын даатгалыг болих хэрэгтэй,Монголчуулыг мөлжих систем хэрэггүй гэсэн эсрэг байр суурийг дэвэргэж байна.Одоо болтол даатгалын ач холбогдлыг хэрэглэгчид ойлгоогүй байхад харин ч сайжируулах суртачлах,ялануяа олон улсын жишигт нийцүүлэх тухай ярих ёстой байна.