Манай улсад хар тамхины борлуулалт, хэрэглээ хар зах шиг болсон гэдгийг харуулах баримт олон. Хэдэн жилийн өмнө хар тамхи гэдэг үг ховор сонсогдож, зөвхөн мөнгөтэй хүний “зугаа” мэтээр ойлгодог байсан бол өнөө үед дунд сургуулийн сурагчид ч энэ хэрэгт холбогдож байна. Хар тамхины хэрэглээ өсвөр насныхны дунд хавтгайрсан гэх судалгааны дүгнэлт бий. Тэр дундаа хар тамхины хэрэгт 19-35 насны залуус түлхүү холбогдож байгаа нь хамгийн том аюул юм. Гэлээ ч хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан, хэсэг бөөнөөрөө хэрэглэснийг гааль, цагдаагийнхан чадлынхаа хэрээр илрүүлдэг. Бас чамгүй тэмцдэг. Гэтэл цагдаа, гаалийнхны илрүүлж барьж ирсэн хэрэг мөрдөн байцаалт, шүүхийн шатандаа замхардаг. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шударга шүүхийн өмнө зогсч гэмээ ухаардаггүй нь дахиад хэрэг үйлдэх сэдэл болдог аж.
Манай улсад хар тамхи мансууруулах бодис сүүлийн 7-8 жилд уут шуудайгаараа нэвтэрчээ. Гаалийн байгууллагад бүртгэгдсэнээр 2010 оноос хойш 19 удаагийн үйлдлээр 13 орчим кг хар тамхи, мансууруулах бодисыг хураан авсан байгаа юм. Гэтэл үүний цаана илрээгүй. Илрүүлээд хураасан ч хууль хяналтын байгууллагын албан тушаалтнууд өөрсдөө хэрэглэдэг, нийгэмд борлуулж байсан үйлдэл гарч байв.
Тэгвэл төрийн өндөр эрх мэдэл албан тушаалтнуудын хамаарал бүхий хүмүүс хар тамхины хэрэгт холбогдсон ч хав дарагдаж байна гэж хардах үндэслэл бүхий жишээ цөөнгүй. Төрд өндөр албан тушаал хашдаг улстөрчдийн ач, зээ, хүүхдүүд хар тамхины хэрэгт холбогдсон ч хуулиар хамгаалуулдаг байж мэдэх хэргүүдийг тоймлоё. Тэднийх ихэнх нь хэрэгсэхгүй болох эсвэл торгож, батлан даалтад гаргаад сураг алдарч байна. Тэдний дунд өнөөгийн төрийн тэргүүний хүү, УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайд асан, цэцийн гишүүний хүүхдүүд ч багтаж байгаа юм. Гурван жилийн өмнө Баянзүрх дүүрэгт байрлах “Роял Кастл” хотхоны 103 дугаар байрны 12 давхраас 21 настай залуу унаж, нас барсан хэрэг гарч байв. Талийгаач хошин шогийн жүжигчний хүү байсан бол тус байр нь Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлэгтийн ээжийнх нь гэр байжээ. Хэрэг гарах үед 21-28 насны 11 эрэгтэй, нэг эмэгтэй хамт байсны дотор Б.Хүлэгт байжээ. Тэдний есийнх нь шээсэнд мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл байж болзошгүй гэсэн хариу гарч, мөрдөгчид гаанс, гялгар ууттай ногоон өнгийн өвс, мөнгөлөг цаасаар ороосон зүйл, эм гэх мэт зүйлсийг олсон байдаг. Харин үүнээс хойш юу болсон нь сураг алдарсан. Хэвлэлүүд хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж мэдээлж байсан удаатай. Хууль хяналтынхан “мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн ганц л хариулт хэлдэг.
Төрийн хариуцлагатай албан тушаалтны хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон дараагийн хэрэг бол Эрүүл мэнд, спортын дэд сайд асан Т.Болдбаатарын охин юм. Хар тамхитай тэмцэх газраас гүйцэтгэх ажиллагаа явуулж биологийн шинжилгээ авахад мансуурсан болох нь тогтоогджээ. Дэд сайд асангийн охин өмнө ч энэ төрлийн хэрэгт холбогдож шалгагдаж байсан гэдэг. Харин хэрэг хэрхэн шийдэгдсэн нь өнөөг хүртэл тодорхойгүй байна.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын зээ хүү Б хар тамхины хэргээр 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр шүүхээс хоёр жилийн хорих ялаар шийтгүүлсэн ч давж заалдах шатны шүүхээс ялыг нэг жил болгон бууруулж байв.
2016 онд Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Д.Сугарын хүү Цог мансууруулах төрлийн “мөс” гэх бодис биедээ авч явсан, хэрэглэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдсан. Тухайн үед цагдаагийн байгууллагаас түүнийг саатуулан, шалгаж байгаа гэж мэдээлсэн ч тэгсхийгээд нам жим болсон. Үүнээс өмнө мөн л хар тамхины хэргээр ял авсан ч өршөөлөөр суллагдсан гэх мэдээлэл бий.
Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгаланг Хууль зүй яамны Төрийн нарийн бичгийн дарга байх үед хүү нь Хятадад хар тамхи хэрэглэсэн хэрэгт баривчилсан дуулиан 2011 онд дэгдэж байсан ч хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй өнгөрсөн.
УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү Х.Тамир Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нар хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэж, улмаар худалдан борлуулахыг завдсан болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт 2015 онд холбогдож байсан билээ. Шүүхээс 2017 оны нэгдүгээр сард тэдэнд 5-6.5 хүртэлх жилийн ял оноосон байдаг. Гэвч тэд давж заалдсанаар хэрэг нь прокурорын байгууллага руу буцаагдаж, Х.Тамир, Б.Амарбаясгалан нар батлан даалтад гарсан ч гадуур шалгагдаж байх хугацаанд дахин мансууруулах бодис хэрэглэсэн хэрэгт буруутгагдан, таван жилийн хорих ял сонссон байдаг. Хар тамхины хэрэгт удаа холбогдож олон нийтийн шахалт шаардлагаар хариуцлагаа хүлээсэн нэг хэсэг байгаа ч нэр, нөлөө бүхий эцэг, эхийнхээ албан тушаалаар хуулиас дээгүүр авирлаж байгаа нь ч бий. Тэдэнд хэн, хэрхэн хариуцлага тооцох вэ.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Зовхон еронхийлогчийн хуугийн нэрийг бичээд бусдыг нь бичихгуй байхдаа яадаг юм , нэгэнт бичсэн юм бугдий нь бичээч ...
эр эмгүй хэрэглэдэг гэсэн авилгачдын хүүхдүүд.
Хужаагийн танкаар Монголчуудыг айлгадаг Оросын хүргэн ерөнхийлөгч нь ингэж байгаа бол бусад нь тодорхой л доо.Ярихын хэрэггүй. Женкогийн холбогдсон хэргүүдийг Сингад хүүхэн зарж байснаас нь эхлээд спиртээр данжуулж Номарангийн луйвар Мах комбинат,Багахангайн махны үйлдвэр Алтан тарианы дээрэм гээд үргэлжлүүлбэл нэг хүнд дэндүү л байгаа нь үнэн.
ХАР ТАМХИ ХАР ТАМХИЧДЫГ ЖИНХЭНЭ ООДРУУЛСАН ХҮН НЬ ЭЛБЭГДОРЖ ГЭГДДЭГ. ӨӨРӨӨ Ч ХЭРЭГЛЭДЭГ БАЙСАН ГЭЛЦДЭГ. ТӨВ ЦЭНГЭЛДЭХЭД ТӨРИЙН ДАЛБАА ТОЙРЧ ОГДОГ ТОГДОГ ДЭЛДЭГ НЬ ДАЙСНАА ДАРСАН, БҮХ ЮМНЫ ЭЗЭН БОЛСОН ЯЛСАН БААТРАА ҮЗҮҮЛЭХДЭЭ СЭТГЭЦИЙН НӨЛӨӨТЭЙ СЭТГЭЦИЙН НӨЛӨӨ Ч ЮУ БАЙХ ВЭ, МУУ НЭРТЭЙ ТАМХИ ХЭРЭГЛЭСЭН БАЙСАН ГЭДЭГ, ҮНЭН БИЗ. ТЭГЭЭД НӨГӨӨ ХУДЛАА ЯРЬДАГААРАА ХАР ТАМХИЧДАД ӨРШӨӨЛ БАЙХГҮЙ Л ГЭЖ ОРИЛУ БАЙСАН ТӨДХӨН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭЭД Л ГАРГАЖ БАЙСАН. ХӨГИЙН ХҮНИЙ ХӨӨ НЬ АРИЛАХГҮЙ УДАХ ЮМ ДАА.
Манай ерөнхийлөгчөөсөө эхлээд ложистик систем гэж ярих болжээ. Уучлаарай мэдэхгүй зүйлээ их мэдэмхийрэн ярих хэрэггүй. Систем гэгчийн ард систем тэгшитгэлийг хэн хамгийн зөв бодож чадсан бэ гэдэг бодлого байдаг. Энэ бодлогыг хамгийн зөв бодох хүн маш ховор. Арай хийж нэг юм компьютер ашиглан ойролцоолон бодсон системээр ажиллаж ирсэн хэрэг. Сэтгэн бодох чадваргүй хүмүүс бүх системийн ажлыг компьютер хийдэг гэж бодоод байх шиг байна. Системийн үндсэн бодлогыг хамгийн зөв бодсон хүн системийн программ хангамжийг хийдэг юм. Үүнийг нотлох зүйл бол үйлдлийн системийг зохион бүтээсэн Америкийн программ болно. Цаашид монгол улсын хөгжилд уран сэтгэлгээ, ганган гаргалгаатай математикийн бодлого бодож чадах ирээдүйтэй залуус хэрэгтэй. Одооны байгаа сул дорой банкны луйварчин системийг тас татах чадвартай зүйл гарч ирнэ. Итгэлтэйгээр систем зохиогчийг төрүүлэх боломжийг хайх хэрэгтэй Монголчуудаа.
Хар тамхичин залуусын эцэг эх нь төрд ажиллах ёсгүй. Ерөнхийлөгч Баттулга хүүгээ захирч чадахгүй байж улс орон захирна гэж юу байхав. Манай улс төрчид мөнгө хөөсөөр байгаад хүүхдээ анхаарахгүй зөнд нь хаяж, их л бодож мөнгө төгрөгөөр дутаахгүй гэж өгсөөр буруу эрхлүүлэн хар тамхичин болгож хохирдог. Одоо нэгэнт хар тамхинд орсон бол хүүхэд нь дуусаа. Үхэн үхтлээ хар тамхинаас салахгүй гэсэн үг. Хэдэн халтар төгрөг хөөж яваад хамгийн үнэтэй хүнээ алдсан имй хүмүүс төрд ажиллаж байна гэхээр хичнээн тэнэгүүдээр манай төр дүүрснийг харуулж буй хэрэг.
Манай ерөнхийлөгчөөсөө эхлээд ложистик систем гэж ярих болжээ. Уучлаарай мэдэхгүй зүйлээ их мэдэмхийрэн ярих хэрэггүй. Систем гэгчийн ард систем тэгшитгэлийг хэн хамгийн зөв бодож чадсан бэ гэдэг бодлого байдаг. Энэ бодлогыг хамгийн зөв бодох хүн маш ховор. Арай хийж нэг юм компьютер ашиглан ойролцоолон бодсон системээр ажиллаж ирсэн хэрэг. Сэтгэн бодох чадваргүй хүмүүс бүх системийн ажлыг компьютер хийдэг гэж бодоод байх шиг байна. Системийн үндсэн бодлогыг хамгийн зөв бодсон хүн системийн программ хангамжийг хийдэг юм. Үүнийг нотлох зүйл бол үйлдлийн системийг зохион бүтээсэн Америкийн программ болно. Цаашид монгол улсын хөгжилд уран сэтгэлгээ, ганган гаргалгаатай математикийн бодлого бодож чадах ирээдүйтэй залуус хэрэгтэй. Одооны байгаа сул дорой банкны луйварчин системийг тас татах чадвартай зүйл гарч ирнэ. Итгэлтэйгээр систем зохиогчийг төрүүлэх боломжийг хайх хэрэгтэй Монголчуудаа.
Сонин дээрээ соохолзож сониноо буухаар хоохолздог худлаа туйлшрамтгай хийрхүү Монголчуудад төрийн тэргүүнээсээ эхлээд хүн амь хар тамхитай холбогдоод шийтгэгддэгүйг нь сануулсанд баярлалаа.Ганц ч луйвар авилгалын хэрэг шийдэгдээгүй,Хурц зөвдөж,Идэр Алдар Батсуурь шүүгчид дээдсийг өмөөрч,доодсыг ялласан хэвээр байна.
Хууль хяналтын авлига аваад мэдээлэх боломжгүй гэж нууж хаадаг энэ тогтолцоо хэзээ өөрчлөгдөх вэ? Мэдээлэх боломжгүй гэдэг энэ үйлдлийн цаана авлига хээл хахууль яваад байна.
Германд баригдсан монголын диоломат Монголын засгийн газрын хар тамхийг тээвэрлэж явсан гэж мэдүүлсэн.Хар тамхи тээвэрлэх операци зохион байгуулсан Засгийн газрын дарга нар хэн хэн байна ? Тэдний нэрийг төрийн нууц нэрээр нуугаад өнгөрч байна уу? Ийм юм байж болох уу?
Мөнгөний боол болж улс орныхоо баялаг хөрөнгө мөнгийг хууль бусаар завшсан хүмүүст аз жаргал байхгүй болж зөвхөн хар тамхи л хань болдог гэсэн.
Ирэх сонгууль нийгмийг биш юмаа гэхэд УИХ-ыг зад цэвэрлэх сонгууль болох ёстой. Сонгогчид минь үүнд л анхаар.
harin tiim
harin tiim
Манай Монголын хууль зөвхөн ядуус,доодсуудад үйлчилдэг,эрх мэдэлтэн,албан тушаалтан,мөнгөтэй баян хүмүүст үйлчидэггүй хууль гэдэг нь энэ л дээ.Мөн ч сайхан Ардчлал,сайхан хуулийн засаглал байгаа биз.Үнэхээр харамсмаар.....
иим хэргээр ядарсан хэдэн хун шиитгэгдэж ял эдлэж шуугчид хуулийнхан тэмцсэн дур исгэж томчуудын хуухэдуудийг тенсен чолоолож байгаа даа

Хэт хангалуун баян тансаг байх нь хүүхдүүдийг хүсэл тэмүүлэлгүй болгож, хөгжих нөхцлийг нь хаадаг
zov bi estoi durgui
zov bi estoi durgui
хэнтийн дэлгэрхааны сумын малчин боолчуудын газрыг булаан авч малчдыг газраас нь хөөж туухыг зогсоож зарлиг гарган малчдад газрыг өгч газрын помещик монополилийн боолчлолоос ангижруулж чөлөөлөх 27 000 га газрыг солонгосын кампанид хахууль болгон өхийг зогсоож зарлиг гаргах нь зүйтэй ард түмэн их стресстэй байна тэр
сайн байцгаана уу? Баттулгын Хүлэгт, за тэгээд цааш нь бусдынх нь нэрийг бүтнээр нь бичвэрлээчдээ. Хүний мууг үзэх гэсэн юм биш, угаасаа муу муухайг эрүүл мэнддэ халтайг хийчихсэн хүмүүсийг юунд нь халхавчилж хайцаалаад учир зүггүй нэрийг нь нууж хаагаад байдаг юм болдоо.
malnuud
malnuud
Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэж ахмад хүмүүс сургадаг. Учир нь буруу гараар хөрөнгөжвөл үр хүүхэд нь үйлийн үрийг үүрэх тавилантай гэдгийг батлаад байх шиг. Бодолцоход гэмгүй л байх офшир данстангууд
Хуулиа чангалаад. хууль сахиулагчид нь үнэн зөвөөр шийдвэл хар тамхичинд гишгэх газар үгүй билээ.