sonin.mn

 

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Петрочайно Дачин тамсаг ХХК-ийн ҮЭ-ийн хороо өнгөрсөн сарын 23-нд тус компанийн албан конторын гадаа "Сануулах жагсаал" зохион байгуулж, компанийн удирдлагад дахин албан бичиг хүргүүлэн таван сарын нэгний дотор хариу өгөхийг хүссэн.
 
 
Энэ талаар тус компанийн ҮЭ-ийн хорооны дарга Ч.Владимараас тодруулахад "Компанийн удирдлага хариу ч өгөөгүй, цалин ч нэмээгүй үл тоосон хэвээр байгаа. Удахгүй бүх ажилчдын хурал хийж, хэзээ, хэрхэн ажил хаялт зохион байгуулах талаар хэлэлцэнэ.
 
 
Монгол улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлдэг газрын тосны үйлдвэрлэл хаагдах эрсдэлтэй учраас нухацтай хандах шаардлагатай" гэлээ.
 
 
Эх сурвалж: “Хөдөлмөр” сонин