sonin.mn

Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр нэгдүгээр сарын 29-ний өдөр моторт дугуй унан хил зөрчсөн нэг иргэнийг байлдагч Ч.Жамуха ахлагчтай, байлдагч Г.Санчир нарын бүрэлдэхүүнтэй манаа илрүүлж, теле хяналтын төвд мэдэгдсэнээр шуурхай ажиллагааны бүлэг улсын хилээс 400 метрийн зайд саатуулжээ.

Хил зөрчигч Э.Уяа гэгч нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэн бөгөөд ухаан мэдрэл хэвийн, эрхэлсэн тодорхой ажилгүй нэгэн байв. Тэрбээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас төөрч улсын хилийг зөрчсөн нь тогтоогдсон байна.

СССА-ны номын санч Ю.Энхжаргал

Эх сурвалж: “Эх орны манаа” сонин