sonin.mn
ХАНОЙ. /RIA Novosti/. Вьетнамын нийслэл Ханой хотод болж буй дээд хэмжээний уулзалтын үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Пёньянд АНУ-ын зохицуулалтын товчоо нээх саналыг “сайшаасан” бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнийг “муугүй” санал гэж үзэж буйгаа мэдэгджээ.
“Энэ саналыг сайшаан дэмжинэ гэж бодож байна” хэмээн Ким Жөн сэтгүүлчдийн тавьсан холбогдох асуултад хариулахдаа онцлон тэмдэглэсэн байна.
Пёньянд АНУ-ын зохицуулалтын товчоо нээхтэй холбоотой асуултыг Ким Жөн Унд тавьсан боловч Дональд Трамп сэтгүүлчдийн асуултад түрүүлж хариулсан байна. “Энэ асуултад би хариулт сонсохыг хүсч байсан”, “ер нь бол энэ муугүй санаа” гэж цохон тэмдэглэжээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг