БСШУСЯ-аас Төрийн ордны Б танхимд 2019 оны 09 дүгээр сарын 16-нд “Чингис хаан” хаадын музей байгуулах асуудлаар эрдэмтдийн зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлэв.
Чингис хаан” хаадын музейг барих барилгын хэлбэр хийц, газрын байршил, үзүүлэг, үзвэрийн дэглэлт, танхимын хуваарилалт, зохион байгуулалтын талаар эрдэмтэд олон янзын байр суурь илэрхийлж байсан ч “Чингис хаан” хаадын музейг байгуулах тухайд санал нэгтэй дэмжиж байв.
Түүнчлэн соёл, урлагийн салбарт Монгол Улсын Засгийн газраас анхаарч, томоохон хөрөнгө оруулалт хийж байгаа нь ард иргэдээ соён гэгээрүүлж байгаа хэрэг гэж үзэж буйгаа ахмад эрдэмтэд хэлэв.
Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас Наймдугаар Богд Жавзандамба хутагт хаан ширээнээсээ буух хүртэлх үеийн Монголын хаадын түүхийг тус музейд харуулах аж. Үүгээр дамжуулж, Их монгол Улсын эзэн Богд Чингис хаан азид, дэлхийн хөгжилд, цаашлаад хүн төрөлхтний түүхэнд оюун санааны ололт, дэвшлийг хэрхэн гаргаж ирсэн бэ гэдгийг тод харуулах ёстой гэв.
“Чингис хаан” хаадын музейн зургийн төслийг архитектор Д.Балдан хийсэн байна. Төрийн ордны баруун хойно буюу Байгалийн түүхийн музей байрлаж байсан газарт тус музейг шинээр байгуулах бөгөөд энэ байршлыг өөрчлөхгүй гэдгээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн.
Гадаад хийц, хэлбэрийг дахин хэлэлцэж, эрдэмтдийн саналыг тусган гэр хэлбэрт оруулах эсэх зэрэг асуудлыг судалж танилцуулахыг зураг төслийн багийнханд үүрэг болгов. Засгийн газраас бүх талаар дэмжиж ажиллана гэв.
Төлөвлөгдсөн 3,300 мк.в эдэлбэр газрын 2,500 мк.в талбайд долоон давхар барилгыг төлөвлөснөөс 60 хувийг музейн үзмэр, үзүүлэг эзэлнэ.
Үндсэн гурван хэсэг 15 байнгын үзмэрийн танхимтай байхаар зохион байгуулна гэв.
Эрдэмтэд Монгол Улсын хаадын талаархи эд, өлгийн зүйлс, түүх, ном, судар, олдвор арвин. Иймд орчин үеийн техник технологийн дэвшлийг ашиглаж, үзэгчдэд сонирхолтой, ойлгомжтой, хялбар байдлаар хаадынхаа түүхийг хүргэх тал дээр анхаарч ажиллахыг сануулж байв.
Мөн музейн барилгыг чанартай, үнэт метал, эрдэнийн чулуу оролцуулах гэх зэргээр хийх саналыг зарим эрдэмтэн гаргасан.
Ирэх оны сүүлээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа учир үзмэрүүдийг сэргээн засварлах, гадаад улс орнуудад хадгалагдаж буй дахин давтагдашгүй, түүхийн хосгүй үнэт олдворуудын эх хуулбарыг хийх, хувь цуглуулагчдаасаа дэмжлэг авах зэрэг бусад бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж ажиллах тал дээр ажлын хэсгийн гишүүд анхаарах нь зүйтэй гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
Зураг тослийг гадаад дотооын монголчуудын дунд ил тод уралдан зарлаж шалгаруулж тэр байтугай иргэдээр хэлэлцуулж батлах естой шуу
Хүрлийсэн хар бунхан шиг юм харагдана.
Яаанаа одоо тэгээд юугаа тавинаа Чингис хааных гээд үзүүлэх нэг ч сэлэм байхгүй баахан хуурамч макет хийж тавихуу ичмээр ч юм болохнээ нэрээ буруу өгөөл тэр чигээрээ зүтгэчих юмаа
Сэлэм барьж буй Чингисийн хэлбэртэй барилга хий . Дөрвөлжин шавар байшин хэрэггүй
Пээх. Баахан цаасан макетаар нүглийн нүдийг хаах санаатай юм байх даа. Цаана чинь мах манаг болж, майхантай айлууд хөлдөж үхэх аюул нүүрлэлээ. Түлэхээр илчгүй, хаяхаар хог болох макетан шоугаа зогсоо. Бодит ажил хийж үз.
Гадных хийчихсэн юмнаас наанадаж ордос дахь онгоноос дээрийг л хийгээсэй гэж хүсмээр. Хөгийн юм эхлүүлж сонгуульд бэлдэх хэрэггүй дээ!
талбай дээр макет нь ѳнѳѳдѳр бнаа.ёстой новш.тийм муухай зураг яаж гаргав аа.хүмүүс очиж үзээрэй.дэлхийд юм уу.орос хятад японд зураг макетыг зарлаач. ёстой гоё зураг гарганаа.ямар боловч тийм муухай загвартай байранд эзэн чингисийн музей гаргаж болохгүй ээ.ичмээр
талбай дээр макет нь ѳнѳѳдѳр бнаа.ёстой новш.тийм муухай зураг яаж гаргав аа.хүмүүс очиж үзээрэй.дэлхийд юм уу.орос хятад японд зураг макетыг зарлаач. ёстой гоё зураг гарганаа.ямар боловч тийм муухай загвартай байранд эзэн чингисийн музей гаргаж болохгүй ээ.ичмээр
талбай дээр макет нь ѳнѳѳдѳр бнаа.ёстой новш.тийм муухай зураг яаж гаргав аа.хүмүүс очиж үзээрэй.дэлхийд юм уу.орос хятад японд зураг макетыг зарлаач. ёстой гоё зураг гарганаа.ямар боловч тийм муухай загвартай байранд эзэн чингисийн музей гаргаж болохгүй ээ.ичмээр
Чулуунбаатар, Рэгдэл гэгч хоцрогдсон этгээдууд энд юу хийж явнаа. ШУА- г татан буулгахгуй бол шинжлэх ухаан хегжихгуй!