sonin.mn

ТОКИО, 2026 оны есдүгээр сарын 12 /NHK/. Азийн зуны спортын XX наадамд оролцох Умард Солонгосын хөл бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид Нагоя хотод хүрэлцэн ирлээ.

Өчигдөр буюу баасан гарагт Осака мужийн Кансай олон улсын нисэх онгоцны буудалд 30 орчим тоглогчид ба албаны хүмүүсийг тээсэн нисэх онгоц газардсан байна. Тэд Бээжингээр дамжин нисэж иржээ.




Ягаан зангиа зүүж, цагаан пиджак өмссөн хөлбөмбөгчид угтах танхимаар гарч ирэхэд Япон дахь солонгос иргэдийн холбооны төлөөлөгчид угтан авлаа.




Хамгийн сүүлд буюу 2024 онд хөл бөмбөгийн ДАШТ-ий урьдчилан шалгаруулах шатны тоглолт хийхээр Умард Солонгосын баг Японд ирж байсан юм. Зарчмын хувьд, Пёньяны цөмийн ба пуужингийн хөтөлбөрүүдтэй холбоотой олон улсын хоригийн хүрээнд Японы тал Умард Солонгосын иргэдийг нутагтаа нэвтрүүлдэггүй боловч тамирчдад энэ журам үйлчилдэггүй.




Умард Солонгосын тал Азийн наадамд 180 орчим хүнтэй багаа илгээхээр төлөвлөж байгаа ажээ. Тэд спортын 15 төрөлд өрсөлдөх бөгөөд эхний ээлжинд ийнхүү эрэгтэй хөлбөмбөгчид хүрэлцэн ирлээ.

Азийн спортын наадам энэ сарын 19-нд эхэлж, 10 дугаар сарын 4-нд өндөрлөнө. 



Б.Адъяахүү