sonin.mn
“Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын дэргэдэх “Cu mo” клубийн “андууд”ээлжит уулзалт боллоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн залуучуудын холбооны харилцаа холбоог хадгалан нийгэм дэх залуучуудын оролцоог идэвхжүүлэх үе үеийн залуучуудын нэгдэл болох “Cu mo” клуб энэ удаагийн уулзалтаараа шинэ тэргүүнээрээ Ц.Шинэдоржийг сонгосон юм.
 
 
Мөн клубийн хүндэт зөвлөхөөр “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ын тэргүүн Ц.Бат-Энх, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Т.Батмөнх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нарыг сонгосон байна.
 
 
“Cu mo” клубийн тэргүүнээр сонгогдсоныхоо дараа Ц.Шинэдорж “Бид залуучуудын холбоонд үүсгэсэн харилцаа холбоогоо цаашид хадгалан үлдэж өөрсдийн чадах бүхнээ Орхон аймаг, залуучууддаа хүргэж ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. 
“Cu mo” клубийнээлжит уулзалтын үеэр тус клубийн идэвхтэй гишүүн, “Эрдэнэт үйлдвэр”-т 20 гаруй жил үр бүтээлтэй ажилласан Т.Ганболдын эмчилгээний зардлын хандивын аянг“Энх Эрдэнэтийн хөгжил” төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Бат-Энх,Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нар эхлүүлж тус бүр 1.000.000 төгрөг хандивлалаа.
 
Мөн үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудын зүгээс Т.Ганболдын гэр бүлд орон сууц шийдэж өгөхөө илэрхийлсэн байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн цехийн засварын мастер Т.Ганболд нь бөөрний архаг дутагдал өвчинтэй тэмцэж яваа жирийн ажилчин юм. Тэрбээр “Би хэнд ч тээр болохыг хүсдэггүй. Сайхан сэтгэлтэй хүмүүсийн дэмжлэгтэйгээр энэ өвчнийг ялж илүү ихийг хийж бүтээнэ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
 
 
Эх сурвалж: erdenetinfo.mn