sonin.mn
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар Монгол, БНХАУ-ын төмөр зам, агаарын замын боомтоор Хятад болон тус улсаар дамжин ирж буй бусад орны иргэдийн нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн хаах болжээ.
Ингэснээр маргааш буюу энэ сарын 14-нөөс эхлэн БНХАУ руу үйлдэх бүх нислэгийг цуцалж байгаа аж.
Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс Засгийн газрын өнгөрсөн сарын 31-ны шийдвэрээр энэ сарын 1-нээс Монгол Улсын хилээр БНХАУ-ын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон. Мөн тус улсаар дамжин ирж байгаа бусад орны иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа юм. Улмаар энэ сарын 1-6-нд БНХАУ-д оршин сууж байсан 6000 иргэнээ авсан юм. Цаашид тус улсад байгаа иргэдээ авч ирэх асуудлыг Засгийн газрын шийдвэрийн дагуу ГХЯ зохион байгуулах аж.