sonin.mn
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч өнөөдөр яллагдагч, УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргасан билээ.
 
Ингэхдээ түүний гэм буруугийн шүүх хуралдааныг зургаадугаар сарын 26-нд товлосон юм.
 
Гэхдээ Сонгуулийн Ерөнхий Хорооны албан ёсны тайлбараар бол : "Шүүхийн эцсийн шийдвэр гарч,  тухайн хүнийг гэм буруутайд тооцоогүй л бол хэнийг ч нэр дэвшигчээс хасахгүй. Урьдчилан хорьж буй эсэх нь ямар ч хамаагүй" ажээ.
Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр  цагдан хоригдож буй ч УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн хэвээр байх бөгөөд сонгогчид саналаа өгөх эрхтэй байх бололтой.
 
П.Мандах