АНУ, Хятад хоёрын сөргөлдөөн улам даамжирч буй энэ үед Европ тивийнхэн хэнийх нь талд орох вэ гэдгээ шийдэж ядан байгаа, гэхдээ Америкийн талд орох нь юу л бол хэмээн дорх нийтлэлийг бичсэн судлаач Ноа Баркин эргэлзэж байна. Германы Маршаллын санд зочин судлаачаар ажиллаж буй тэрбээр эргэлзэх болсон шалтгаанаа тайлбарлахын тулд Герман, Их Британи, Франц, Италид явуулсан санал асуулгуудын дүнг иш татжээ. Байдлыг ажвал, АНУ-ыг дэмжигчид Европт цөөрч, Хятадыг дэмжигчдийн тоо нэмэгдэж буй нь илт харагдана.
Коронавирусний цар тахал нь Хятадын дэглэмийн жинхэнэ төрх байдлыг дэлхийн дахинд харууллаа. Энэ талаар сүүлийн хэдэн долоо хоногийн туршид тоймгүй олон нийтлэл бичигдсэн бөгөөд тэдгээрийг бичсэн хүмүүс алдаагүй дүгнэлт хийсэн буй заа. Гэхдээ хамгийн гол нь, коронавирусний эсрэг хийсэн АНУ-ын хариу үйлдэл нь Хятадын авсан хариу арга хэмжээнээс илүүтэйгээр Европын улстөрчид, олон нийтийн санааг зовоож байна.
Керберийн сангаас /Kцrber Foundation/ явуулсан судалгааны дүн нь дээрх дүгнэлтийг баталж байгаа юм. Өнөөгийн хямралын явцад АНУ-аар толгойлуулсан Хятадын эсрэг нэгдсэн фронт бий болно гэж бодож буй Вашингтонд суугаа хүмүүсийн хувьд уг судалгааны дүн нь нэгийг нухацтай бодогдуулах вий.
Судалгааны дүнг үзвэл, улс орных нь хувьд Вашингтон, Бээжин хоёрын аль нь илүү чухал түнш вэ гэсэн асуултад хариулсан германчуудын 37 хувь нь АНУ-ыг, 36 хувь нь Хятадыг нэрлэсэн нь санал үндсэндээ 50:50 хувиар хуваагдсан гэсэн үг юм. Энэ нь 2019 оны 9 дүгээр сард дээрх сангийн явуулсан судалгааны дүнгээс эрс ялгаатай харагдана. Тухайн үед АНУ-ыг гол түншээ гэж үздэг германчуудын тоо Хятадыг дэмжигчдийн тооноос 26 хувиар илүү олон байжээ.
Гэхдээ энэ нь германчууд Хятадын тухайд бүх зүйл дээр санал нэг байна гэсэн үг биш ээ. Судалгаанд хамрагдсан германчуудын 71 хувь нь хэлэхдээ, хэрвээ Хятадын эрх баригчид илүү ил тод байсан бол цар тахлын дэгдэлтийг хязгаарлах төдийгүй түүнийг зогсоож чадах байсан гэжээ. Харин Хятадын талаарх санаа бодол нь сөрөг тал руу хэлбийсэн гэдгийг судалгаанд оролцогчдын зөвхөн 6 хувь нь хэлсэн бол АНУ-ын талаарх сөрөг бодол нь цар тахлын хямралын үед улам лавширсан гэдгийг 73 хувь нь илэрхийлсэн байна.

Эдгээр баримт юуг өгүүлж байна вэ? Юуны түрүүнд энэ нь тодорхой хэмжээнд болгоомжлол төрүүлж байна. Хятадын Коммунист намаас ил тод байдлыг хүсэн хүлээж буй хүмүүс цөөхөн л болов уу. Ихэнх хүмүүс АНУ-ыг өндөрт тавьж үнэлдэг учраас Вашингтоны аливаа бүтэлгүй үйлдлийн улмаас тэдний урам хугарах нь тун амархан.
Д.Трамп Цагаан ордонд ирснээс хойш европчуудын дотроос германчууд АНУ-ын талаар хамгийн их сөрөг бодолтой хэвээр байна. Ийм сөрөг бодол бага Ж.Бушийн үед давамгайлж байсан бол харин Барак Обама ерөнхийлөгч болсны дараа эерэг тал руугаа эрс хэлбийжээ. Германы олон нийтийн санаа бодол маш хувирамтгай бөгөөд тэдний АНУ-д хандах хандлага нь Цагаан ордны Зууван танхимд хэн сууж байна вэ гэдгээс ихэд шалтгаалдаг байна.
АНУ-ын талаарх германчуудын санаа бодол коронавирусийн хямралаас өмнө “чөлөөт уналтын хурд”-аар сөрөг рүү доошилж байсан гэдгийг Керберийн сангийн Гүйцэтгэх захирал Нора Мюллер тэмдэглэн хэллээ. Цар тахлын үед Трампын засаг захиргааны явуулж үйл ажиллагааны талаарх эргэлзээ болон АНУ цаашид дэлхийд манлайлж чадахгүй нь гэсэн таамаглал нь холдон хөндийрөх хандлагыг лавшруулж байна.
Нөгөөтэйгүүр, Вашингтон, Бээжин хоёртой харилцахдаа Германы улстөрчид илүү өргөн хүрээгээр асуудалд хандаж, харилцааны тэнцвэрийг хангах ёстой. АНУ бол ардчилсан орон бөгөөд үнэт зүйлс нь европчуудынхтай ижил. Харин Хятад бол ардчилсан улс биш. АНУ 75 жилийн туршид Герман ба Европын бусад улсын аюулгүй байдлын баталгаа болсоор ирсэн бол Хятад улс өнгөрсөн ихэнх хугацаанд зөвхөн өөрийнхөө төлөө л ажиллаж байсан.
Гэвч өнөөдөр дэлхий ертөнц өөрчлөгдөж байна. Бид бүхэн Азийн өсөн дэвжилтийн зууны гэрчүүд байж магадгүй. Германы болон Европын бусад улсын улстөрчдийн хувьд геополитикийн чиг шугам өөрчлөгдөж буйг анзаарч байгаа бөгөөд энэ нь тэдний хийж буй тооцоонд нөлөөлж байна.
Хятадын Коммунист нам эхний хэдэн долоо хоногийн хугацаанд вирусийн талаарх мэдээллийг нуун дарагдуулж байсан, мөн уг вирус дэлхий даяар тархсаны дараа хүмүүсийн үг яриа хандлагыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд ухуулга сурталчилгаа хийж, хуурамч мэдээлэл тараах кампанит ажил явуулж байсныг дээрх улстөрчид харж л байсан.
Хятадын Коммунист нам коронавирусийн тархалтыг улс орныхоо дотоодод амжилттай хязгаарлан барьж чадсан, гэхдээ ардчилсан орнуудад хүлээн зөвшөөрч боломгүй арга тактикийг хэрэглэснийг дээрх улстөрчид мөн харж л байсан.
Харин одоо тэд АНУ руу харах үед тэнд эмх замбараагүй байдал ноёлж байна. Цар тахлын улмаас 91 мянга гаруй америкчууд нас бараад байхад улстөрчид нь хоорондын зөрчлөө хойш тавихгүй байна, хамтран ажиллаж чадахгүй байна. Яг хэрэгтэй цаг үе ирчихээд байхад шинжлэх ухааны салбарынхантай хамтран ажиллахаас Трампын засаг захиргаа цааргалсаар буйг Европын улстөрчид харж байна. Хумигдсаар буй дахин сонгогдох боломжоо бүрмөсөн алдахгүйн тулд Америк-Хятадын харилцаанд “үнсэн товрог болгох” тактикийг ч хэрэглэхээс сийхгүй байгаа ерөнхийлөгчийг тэд харж байгаа.
АНУ-д хэвийн үйл ажиллагаа алдагдаж буйн шалтгаан нь Трамп биш, харин тэрбээр уг үйл явцын шинж тэмдэг, түүний катализатор нь мөн гэж Европт үзэж байгааг онцлох нь зүйтэй. Ирэх оны 1 дүгээр сард Жо Байден Цагаан ордонд суухаар болсон ч гэсэн нам хоорондын хагарал хаашаа ч алга болохгүй. Хямралын улмаас учирсан хохирлын тухайд ч ингэж хэлж болно. Өмнөхөөсөө улам л чадвар муутай засгийн газрууд ажиллаж, хэдэн арван жил өнгөрсний дараа америкчууд хямралаас гарахад огт бэлэн биш байна. Трамп явсны дараа АНУ-тай хамтран ажиллахад арай хялбар дөхөм болж магадгүй. Гэхдээ хэдий хугацаанд ийм байх бол? Коронавирусний эсрэг АНУ-ын авч буй хариу арга хэмжээ нь Герман болон Европын бусад улсын хувьд ийм эргэлзээг улам лавшруулж байна.
5 дугаар сард British Foreign Policy Group гэдэг байгууллагаас явуулсан санал асуулгын дүнг үзвэл, дэлхийн тавцанд АНУ хариуцлагатай байна гэж британичуудын дөнгөж 28 хувь нь үзэж байгаа нь 1 дүгээр сарын санал асуулгатай харьцуулахад 13 хувиар цөөн байгаа юм. Ялангуяа өмнө нь АНУ-д маш их итгэл үзүүлдэг байсан консерватив сонгогчдын санаа бодол хамгийн ихээр алдарчээ.
Мөн 5 дугаар сард “Ifop” компани “Ойрын арван жилүүдэд үүсэх гол асуудлуудыг ямар улс илүү сайн шийдэж чадах вэ?” гэсэн асуултыг францчуудад тавьсан байна. Санал асуулгад оролцогчдын ердөө 3-хан хувь нь “АНУ чадна” гэж хариулжээ. 4 дүгээр сард SWG судалгааны хүрээлэнгийн санал асуулгад оролцсон италичуудын 36 хувь нь “Хятадтай харилцахад анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй” гэсэн бол 30 хувь нь АНУ-тай харилцах нь илүү чухал гэж үзсэн байна.

Эдгээр баримт нь Европын улсууд АНУ, Хятад хоёроос ижил хэмжээнд зай барих бодлого руу хэлбийж байна гэсэн үг биш юм. БНХАУ-ын дарга Ши Жинпиний удирдлагын дор Хятад улсын замнаж буй чиглэл /төрийн хяналт, ажиглан мөрдөх, хилийн чанад дах айлган сүрдүүлэлт/ нь олон жилийн туршид европынхны санааг улам бүр хүчтэй зовоосоор байгаа. Гэхдээ энэ нь Бээжингийн эсрэг Вашингтоны талд зогсох хэрэгтэй болсон тэр үед Европ тивийнхэн эргэлзэн болгоомжлох хандлага гаргасаар байх болно гэсэн үг биш ээ.
Хэрвээ найз чинь найдваргүй бол чи түүнтэй нийлээд сургуулийнхаа атамантай үзэлцэхийг хүсэх үү? Тэр тусмаа найз чинь чамайг дээрэлхээд байвал яах вэ? 5G сүлжээг байгуулах асуудлаар АНУ-ын эрх баригчид Европт хандаж байсантай яг адилаар дээрэлхээд байвал яах вэ?
Байдлыг ажваас, Вашингтон, Бээжин хоёрын аль нэгэнтэй нь худалдааны хэлэлцээр байгуулах сонголтыг хий гэж шаардаж буй АНУ-ын хувьд Их Британид ингэж л хандаж байна. Ийм найзтайгаа нийлээд сургуулийнхаа атамантай үзэлцэхийг чи хүсэхгүй л болов уу.
Үүний оронд Европ тивийнхэн араа бодож өөрсдийгөө эрсдэлээс хамгаалахыг оролдож байгаа юм. Европчууд Хөрөнгө оруулалтын иж бүрэн хэлэлцээр байгуулах, уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх асуудлаар Бээжинтэй хэлэлцээ хийж байна. Эдгээр хэлэлцээрийг байгуулахад нэлээд цаг хугацаа хэрэгтэй. Хэрвээ хэлэлцээрүүд байгуулагдвал, тэр тусмаа Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил өрнөж буй үед байгуулагдах аваас энэ нь АНУ өөрийн гол өрсөлдөгч болох Хятад улсад Европыг алдана гэсэн дохио сануулга болох юм.
Б.Адъяа
Эх сурвалжууд: https://foreignpolicy.com/2020/05/19/coronavirus-pandemic-europe-opinion-polls-united-states-china-losing/
Сэтгэгдэл0
Барын амнаас гараад чонын аманд оров гэгч болно доо. Европын улс орнууд АНУ БНХАУ гэх хүчирхэг эдийн засагтай хоёр улсын алийнхан ч талд орохгүй, энэ хоёр том улсаар яахаа заалгахгүй, энэ хоёр улсаас хамааралгүй байж энэ хоёр улстай европын орнууд европын холбоо АНУ БНХАУ хоёртой өрсөлдөх нь шударга ёсонд нийцнэ.
зөв
Юун шудрага ёс хэнээс хүсээд байгаа юм. Ер нь чамаар заалгахгүй цаад хөрөнгөтнүүд чинь
Чонын амнаас гараад барын аманд гэдэг байх аа
Чам шиг халтар заалаа юу үхсэн ацны чинь шудрага ёс тийм юм хаана бдаг юм
Алс хэтдээ АНУ доройтох нь тодорхой. Гэхдээ энэ процесс их удаан явна. Харин АНУ, Европ, Хятад задарч, ОХУ дахин задрах процесс л нэлээд уршиг тарих болов уу? Бас АНУ-д "Шар хад" уул дэлбэрэх, тойргоо алдсан тэнгэрийн эрхэс дэлхийтэй мөргөлдөх, шашны хэт даврагсад, овлигогүй улс төрчдийн гайгаар том хэмжээний дайн дэгдэх гэх мэт сүйрэл авч ирэх олон аюул байна шүү. Цэвэр усны нөөцгүй болох, газар хөдлөх, үер, түймэр, байгалийн баялаг булаацалдх гээд эвгүй эвгүй, шийдлээ хүлээсэн асуудлууд шил шилээ дараад л байна даа.
Чиний монгол чинь харин доройтож задрах биз. ккккк
Аль газрын мэргэн жараахай вэ биеэ голохгүй хуцах юм даа
Монгол 30 жил хятадыг дагаад ямарч аж үйлдвэргүй бараа бүтээгдэхүүн эдийн засгаар хятадаас их хамааралтай хөөрхийлөлтэй орон болсныг харж байна уу. Европын улс орнууд Хятадыг дагавал ирээдүйд монголын замаар орно. Европын улс орнууд АНУ Хятадын алийг нь ч дагах хэрэггүй.
Europe chuud chamaar l dutaj gene Kkkk
АНУ биш Орос нь хэрэгтэйдээ
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болох ёстой..барууны шаарууд зайлаа
Азийн зуун болохгүй
Европын бие даасан том улсууд АНУ-аас хөндийрч, Хятадын дохионд орчихно гэж байхгүй биз.
Бид хуучнаараа Европуудыг том гээд бодоод байгаа болохоос тэд одоо бодит байдал дээр байдаг л нэг бэсрэг улсууд болж харагдах шатруугаа эргэлт буцалтгvй орчихоод бн!! Ямар аргатайдаа Хитадыг дагах эсэхээ шийдэх хэмжээнд хvрэв гэж дээ!!
орос, хятад хоёр бол монголын хувьд цаашдаа хөгжин дэвших чиг баримжаагаа болгох тэргүүний орнууд огт биш ! Тэд бол буруу замаар будаа тээсэн бүдүүлэгүүд, гай тарина !
Хятадаас бүгд илт холдож байгаа ганц арга нь мэдээлэлээр толгой угаах гээд энэ нь бас явахаа больсон.Герман л автомашины үйлдвэрийн том орлогоо алдах гээд сандараад хугацаа авч байгаа биз.Франц Тайванд зэвсэглэлээ зарах гээд гэрээ хийх мэт шал эсрэгээрээ байна??
ANU evropiin ulsuudiig tetgeheeree bolson. Odoo amia bodoh tsag.
бүгд хобоотой учрааас европ ану хятад бүгд стагнацанд орсон одоо олон жил сэргэхгүй дэлхийн том том хот дүүргүүд хоосорч өлсгөлөн эхлэнэ
Teneg asia nuudaa bagahan tenegteeree taa muusaichuud haanaas n ch harsan asia shuu. Altan shaahai omsosson ch altsan maiga n hebeerei shuu teneguudee
Any ugasa ybahgui bolson
шударга ёс гэж байхгүй ээ..анхнаасаа байгаагүй .одоо ойлгох хэрэгтэй..бас ардчилал гэж байхгүй энэ хоосон нэр томъёо биднийг колончилох гэж энэ бүгдийг зохиосон ..парламент энэ тэр бүгд зохиол ..өөрөөр хэлбэл ухаантай хүмүүсээ сонсохгүй болтол нь энэ схемүүд ажилдаг.олонхын саналаар асуудлыг шийддэг энэ схем нь ухвар мөчид улс төрчидийг бүлэг бүлгэмээр нь талцуулж улс орныг үгүйрүүлэн сүйрэлд хүргэдэг.дахин хэлье шударга ёс гэж байхгүй хүчтэй хүчгүй л гэж байдаг