20:40 цагийн байдлаар Улсын Онцгой комиссын шийдвэрээр ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаанд Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж зорчигчдын биеийн халууныг хэмжин, “Эрүүл мэндийн мэдүүлэг”-ийн хуудсаар асуумж авч, тээврийн хэрэгсэл, гар тээшинд халдваргүйжүүлэлт хийн ажиллаа. 7 сарын 05-ны өдөр 7 зорчигчийг сэжигтэй тохиолдлоор, 136 зорчигчийг ажиглалтад нийт 143 иргэнийг тусгаарлахаар холбогдох газруудад шилжүүллээ. Иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилж байна.