sonin.mn
ВАШИНГТОН. /BBC/. АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо гурван сая давлаа гэж тус улсын “New York Times” сонин, “NBC” суваг мэдээлжээ.
 
“NBC” сувгийн мэдээлснээр, АНУ-д мягмар гарагт халдварын 46500 гаруй тохиолдол шинээр илэрчээ. Тухайн өдрийн байдлаар Америкт халдварын улмаас 132 мянга гаруй хүн нас барсан байна. 
 
АНУ нь халдварын тохиолдлын тоо болон халдвараар нас барсан хүний тоогоор дэлхийн улс орнуудаас нэгдүгээрт бичигдэж байгаа юм. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг