Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.12/ Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ “Жаахан шарга” театрт тус аймгийн иргэдтэй уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтыг нээж “2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн 500 гаруй иргэнтэй уулзалт хийсэн. Энэ удаа иргэдтэйгээ дахин уулзаж, тэдний үгийг шинээр байгуулагдсан УИХ, Засгийн газарт хүргэх зорилготой” гэдгийг тодотгосон юм.
Мөн Баруун-Урт сумаас 6 км зайд орших Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317 км төмөр замын төгсгөлийн цэгт мэргэжилтнүүдийн хамт ажилласан талаараа танилцуулж, тус төслийг амжилттай хэрэгжүүлж, Баруун-Урт сумын ойролцоо төмөр замын өртөө байгуулснаар Сүхбаатар аймаг нь зүүн бүсийн транзит тээврийн зангилаа болон хөгжих боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.
Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2010 онд батлагдсан Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын хэрэгжилт, Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд баригдаж буй 700 орчим км төмөр замын бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд мэдээлэл өгч, одоогийн байдлаар ийм хэмжээний төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дотоодын нөөц бололцоонд тулгуурлан хийж буй улс орон дэлхийд байхгүй гэсэн юм.
Мөн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй залуус армиар дамжин мэргэжил эзэмшиж, ажил гүйцэтгэх чадвартай ирээдүйн өрхийн тэргүүнүүд болон бэлтгэгдэж байгааг Төрийн тэргүүн онцлов.
Ингээд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга иргэдийн төлөөллийг тайз руу урьснаар уулзалт эхэлсэн юм.
Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Тэгш-Эрдэнэ:
“…Манай нэгдсэн эмнэлгийн барилга 1990 оны барилга. 2009-2010 онд нэг удаа их засвар хийсэн. Тэрнээс хойш их засвар хийгээгүй, урсгал засваруудыг өөрсдийн төсөвт багтааж хийж ирсэн. Нэгдсэн эмнэлгийн барилга эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ явуулахад ихээхэн хүндрэл гарч байгаа учраас манай эмнэлгийн байрыг шинээр бариулж өгөх асуудлыг танаар дамжуулж, УИХ, Засгийн газарт хүргэх гэсэн юм. Саналыг маань дэмжиж өгөхийг танаас хүсэж байна.” гэлээ.
Сүхбаатар аймгийн иргэн Ж.Доржсүрэн:
“…Би Монгол Улсын Ерөнхийлөгчид юу гэж хэлэх гэж байна вэ гэхээр, шүүх үнэн үг сонсохоо байж. Эрхэм мундаг дарга нар миний тэтгэврийг тогтоож өгөхгүй, “чиний олон жил ажилласан хамаагүй, чи өөрийнхөө саналаар халагдсан шүү дээ” гэдэг. Албан газар ажилласан хэдэн жил байгаа, тэрийг оруулахгүй. Нийгмийн даатгалын газар гэж ямар газар байна вэ? 60 нас хүрсэн хүн очиж байна шүү дээ. Шоронд ороогүй, ял шийтгэл аваагүй бол миний тэтгэврийг тооцдоггүй юм уу? Би шүүхдээд Улсын дээд шүүх хүртэл явсан. Улсын дээд шүүх юу гэсэн гээч? “Үндсэн байгууллага ингэж тайлбарлаж байгаа юм” гэсэн. Үндсэн байгууллага юу ч гэж тайлбарласан, гэмт хэрэг үйлдсэн байсан ч хамаагүй юу? Бид нар хэний төлөө ажиллаж насаа барсан юм бол? Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөөч. Би үнэхээр иргэн хүнийхээ хувьд туйлдаж, гадуурхагдаж ирлээ” гэлээ.
Сүхбаатар аймгийн ИТХ-ын ажилтан Жаргалсайхан:
“…Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаатай холбогдуулан зарим нэг зүйлийг хэлмээр байна. Би нэг жишээ хэлье. Аймгийн засаг даргыг хоёр хувилбараар нэр дэвшүүлэх юм байна гэсэн ойлголт төрлөө. ИТХ-аас нэр дэвшүүлж болно, Ерөнхий сайд нэр дэвшигчийг хүлээж авахгүй бол Ерөнхий сайд өөрөө нэр дэвшүүлэх хувилбар байгаа юм байна. Гэхдээ Ерөнхий сайдын нэр дэвшүүлсэн хүнийг орон нутгийн ИТХ хүлээж авахгүй бол тэрийг шийдэх гарц нь байхгүй юм шиг санагдаж байна. Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн үндсэн зарчимд айхтар өөрчлөлт орсон юм байхгүй шүү дээ. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэл, өөрөөр хэлбэл ард түмнээс сонгогдсон төлөөлөгчдийн санал ач холбогдолтой биш, Ерөнхий сайдын саналаар шийдэгдчих гээд байна уу гэсэн эргэлзээ надад байна.”
Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Өлзийжаргал:
“…Сүхбаатар аймгийн залуучууд хувь, төр, иргэний нийгмийн зэрэг маш олон салбарт ажиллаж байна. Өнөөдөр иргэний нийгмийн байгууллагад ажиллаж байгаа залуус төр, хувийн хэвшил хоёрын дунд хаягдаж байна. Төрийн бодлого үгүйлэгдэж байна. Залуучуудыг төрийн бодлогоор дэмжиж, тэднийг идэвхжүүлэх, чадавхжуулах, нийгмийн оролцоог хангах тал дээр ажиллаж, тусалж өгөхийг хүсье.”
Сүхбаатар аймгийн иргэн Гомбосүрэн:
“…Та сая бүтээн байгуулалтын талаар ярилаа. Бичигтийн боомтыг холбоно, төмөр зам тавиулах гэсэн гол зангилаа болсон асуудлуудыг ард түмэн асар их дэмжиж байгаа. Энэ асуудлаар Ерөнхийлөгч таныг дэмжиж өгөөрэй гэж 60 мянган иргэнийхээ өмнөөс хүсье.
Хоёрдугаарт, баярласан зүйлээ хэлье. Цагаан сарын өмнө тэтгэврийн зээлийг тэглэж өгсөн. Ахмад настны хувьд үүнд туйлын их баярлаж явдгаа хэлье.
Гурван асуулт тавья. Монгол Улсад гурван эмгэнэл ноёрхоод байна. Нэгдүгээрт, олон нам гэдэг юм Монгол улсыг туйлдуулж гүйцлээ. Ерөнхийлөгч та ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч юм бол тараан бутаргаж байгаа, 800 хүний гарын үсэгтэй ч юм уу, үсэггүй ч юм уу байгуулагдаж байгаа олон намыг устгаж өгөөч гэж хүсье.
Хоёрдугаарт, энэ олон их дээд сургуулиудыг хасаж өгөөч. Тэтгэврийн олон хүнийг туйлдуулж гүйцлээ. Төрүүлсэн хүүхэддээ баярлаж суудаг байсан бол гомдож суухад хүрлээ. Энэ цагаан гартнууд ромбо зүүж ирээд юу ч хийхгүй байна. Хийлгэж ч чадахгүй байгаа. Ажил сурахгүй байна.
Мөн олон зуун телевизээ хасаж өгөөч ээ. Үзээд сууж байгаа хүмүүст зугаатай байдаг байх. Бизнес хийж байгаа хүмүүс хэцүүдэж байгаа байх. Хэнд нь рекламаа өгч, үзэгчид мөн аль сувгийг сонгож үзэх вэ? Сайхан бүтээн байгуулалт хийх гэж байгаа хүний үгийг хаанаас олж сонсох вэ? Олон телевизүүдтэй болсноор иргэдийн үнэн бодит мэдээлэл авах боломж бүрэн алдагдсан” гэв.
Сүхбаатар аймгийн иргэн Сайнбуян:
“…Эрүүл мэндийн даатгал зарим талаараа алдаа мадагтай юм уу гэж санагддаг. Даатгалд хамрагдсан эмийг сарын эхэнд гурав хоногийн дотор бичээд, дөрөв, тав хоногийн дараа эмийн санд очиход даатгалаар өгөх эм дууссан гэж хэлдэг. Тэгсэн байтлаа эмийн тавиур дээр тэр эм байж байдаг. Яагаад ийм асуудалтай байгаа юм бэ? Эмийн сангууд өөрийн эдийн засгийн бодлогыг явуулж байгаа болохоос хүний эрүүл энхийн төлөө санаа тавихад муу анхаарч байна гэж хэлмээр байна. Энэ бол нийт ард түмэнд хэрэгтэй зүйл гэж би боддог.”
Сүхбаатар аймгийн иргэн Оюунцэцэг:
“…Өнөөдөр алдарт эхийн одон авсан бүх ээжүүдэд баяр хүргэе. Үүнээс гадна эхийн одонгийн хуулийн заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэж хүсье. Эхийн одон олгох тухай хуулийн 3.1, 3.2-т зааснаар хамгийн бага хүүхэд нь ой хүрэхэд бусад гурав нь эсэн мэнд байна гэсэн заалтаар олон ээж хасагдаад байгаа юм. Дөрвөн хүүхэд төрүүлсэн боловч одон авах шаардлагыг хангахгүй, дунд хүүхэд нь нас барсан эхчүүд одонгоо авч чадахгүй байгаа тохиолдол удаа дараа гарч байна. Энэ заалтыг эргэн харж өгнө үү гэж хүсэж байна.”
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга уулзалтын төгсгөлд иргэдийн асуултад хариулснаар уулзалт өндөрлөв.
Сэтгэгдэл0
Ийм мундаг ерөнхийлөгч метро бариулах юм бодооч
Бусад орнууд төмөр замаа бусад орноор бариулдаг
Эгч урагшаа тавих гэсэн 250км төмөр замаа бариагүй шүү гэж ярихгүй байна уу?. Энэ 700 км төмөр замыг Хүрэлсүх барьсан юм Хүрэлсүхийн засгийн газар барьсан.
Delhii dalai deeguur myanga myangan km guur barij gazar dooguur myanga myangan km metro barij , oron suutsiig huuhdiin ij byrdel togloomiin talbai , surguuli , tsetserleg , nogoon tugul , usan orgiluur , amralt chuluut tcagaa unguruuh gazartain tcogtsoorn barij baihad 700 km tumur zam tavichaad yu gej bulterne genee eook guai !
Dotooddoo 700 km tomor zam tavisan uls delhiid haana ch baihgvi genee Ene Hytad Oros busad ornuud tomor zamaa ymar ulsaar taviuldag yum boloo ......daa
Шаажил явна урам орж байгаа биз
Бэлэвсэн худалч сайхан залж явна даа ядаж биеэ гэрээ засчихдаг болоосоо энэ. Энэ бараг манин гомо байж мэднэ шүү.
өөрийнхөө нөөц бололцоог юм болгонд ашиглаач, дандаа гадны гар харж юмаа алдаж байх юм. Гадны нар харна нэдэг хаман юмаа л хүнд алдана.
arai dendenee
Монголчуудыг Орос буриадууд үргэлж л дурак баран гэж доромжилж ирсэн ш дээ.Монголчуудыг дэлхийг мэдэхгүй гэж Оросын хүргэн балайрч л байна.
Монгол хүний зарчмын саналын цаана өөрийнх нь өчүүхэн муу эрх ашиг нуугддаг гэгчээр Х.Баттулгын зарчмын саналын цаана хувийнх нь аягүй муу рэх ашиг нуугдаж байгаа. Төмөр замыг бариулах нь төрийн үүрэг болохоос барих нь төрийн үүрэг биш. тэр дундаа цэргийн үүрэги бүр ч биш. Х.Баттулгын санааны цаана төмөр замын барилгад зарцуулж байгаа 776 тэрбум төгрөгнөөс унагаах асар их ашиг л байгаа. Цэргийнхэн тэртээ тэргүй үндсэн авдаг цалингаа нэмэгдэлтэйгээ авчихна.Тэд төмөр зам барихаар дээрх цалин нэмэгдэлээсээ гадна сарын 2.000.000 төгрөгний цалин авна.Зүй нь хэрвээ хувийн хэвшлийнхний дунд тендер зарлаж шалгаруулаад бариулсан бол арай дээр байх байсан юм. хувийн хэвшлийнхний цалинд өгөх тал мөнгө нь одоо Ерөнхийлөгчийн халаасанд үлдсэн нь дээр дурдсан цэргийнхны ажлын хөлсөнд явж байгаа. Бид эх орноо хамгаалуулах гэж л цэргийг тэжээх гэж татвар төлдөг болохоос хэн нэгэн эрх мэдэлтэй авлигачийн ашиг унагаах ажлынх нь ажиллах хүчнийг цалинжуулах гэж татвар төлдөггүй. Барих барихдаа тэр төмөр з
huiten bdag hot ....gol hendlen ogtolson METRO tai bolchihmoor ym .... yostoi setgel baival boloh baih
huiten bdag hot ....gol hendlen ogtolson METRO tai bolchihmoor ym .... yostoi setgel baival boloh baih
Хаха 700 км төмөр зам бариулах км тутамаас би заавал гар хөл дон королиногын наймалж шиг л мөнгө сааж байх болно гэвэл үнэнд ойрхон доо ... хулгайч ..худалч
21r zuunii irgen ta mon uu?
Балайрах юм
Юу элийрээд бгаа үхэр вэ
Үхэр бишээ Элийт. Элбгдорж Батүүл нтр өөрснийгээ Монголын элийтүүд гэхийн байхчивлээ.
Ерөнхийлөгч өө Оросууд 19-р зуунд 7000км төмөр замаа Америкуудаар бариулсан уу?
german japan oros mongol horigdluudaar
manaih shig tomor zamgui oron uldeegui bolool ter hoo
Дэлхийг мэдэхгуй байж ганцхан гэж яаж ярьж чаднаа!!! Боловсролтой болмоор байх юм, салбараа эндуурсэн энэ бехчууд.
tegeed nerleechdee ter uls oronoo
Зам тээврийн сайд байхдаа хийж чадаагүй тээг тушаа болж мөнгө хөрөнгийг нь үрэн таран хийсэн байж засгийн газрын ажлаар битгий өөрийгөө рекламд. Яасан ичдэггүй мал вэ.
Harinzuv shdee. Daanch ter zamaar in uu zuuh ve
Худалч
зиаа! темер замыг Еронхийлегч тавьж байгаам болоод явчихлаа!! vгvй ээ! естой хамаа намаагvй авдаг болжээ. ккк.
eronhiilegchiin shahalt oroltsoo mash ih baigaag bidnii Mongolchuud medej baigaa buu zov
Сонгуулийн сурталчилгаа эээлж дээ, энэ хулигаан дахин гараж байхоо, юу ч хийхээс юу ч ярихаас буцахгуй ээ
Өөрсдөө рельс цутгадаг болчихоод "дэлхийд байхгүй" гэж ярих нь зохистой болов ууСүхбаатар аймгаас хэдэн хүн төмөр замын мэргэжлээр суралцаж байгаа юм бол оо
нэгмөсөн давхар вагон даах чадалтай төмөр зам
Манайд хийж байгаа бол дэлхийд хийсэн л байгаа Х.Баттулгаа
battulga chini bas elbegdorjoos dutuugui hudalch hog bnaa. yadahnaa tsahilgaan galt tereg bolch yahav.
Yu ve?? Busad uls ornuud ch gsn uursdiinkhuu nuuts bololtsoond l tulguurlaj khiideg sh dee. Manaikh shig um l bol gadnaas avakh, busdaas zygeer mungu avakh gsn setgekhyitei uls khovor shyy.
10 jiliin bariulchihsan bol udiid bid zardlaa nuhchihsun. Bayajuulah uildvertei bh bailaa. Odoo orosuud buh zah zeeliig bulaachihsan
Ямар ч хэрэггүй Сүхбаатар луу төмөр зам барьж мөнгө үрж байхаар энэ хотдоо метро бариачээ. Хайран мөнгө. Сүхбаатар луу юугаа зөөх гээд байгаа юм бэ. Шууд л урагшаа төмөр замаар гаргавал болно ш дээ.
Hujaa nariig hooj garga ofshoroo oruul
Эхлээд Гашуун сухайт руу төмөр замаа тавьсан бол өдийд эдийн засаг ингэж унахгүй бх байсан. Жэнко МСи Эс -т атаархаад Хүүк нь МАК -д атаархан Төмөр замыг буруу тийш нь тавьж байгаа гэж үнэн үү?
Хужаа нарт талтай хувхай цайчихсан сүг дее . Ээжүүдийн одон тараахаас өөр ажилгүй хар барам ! Өгөр хятадуудад сүүтэй буянаасаа тасалж өгч, далдганасан өчүүхэн амьтан !!!