Орон нутгийн 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид тодорчихсон. Одоо бэлтгэлээ базаацгааж байна. Гэхдээ албан бусаар бол өрсөлдөөн аль хэдийнэ эхэлчихжээ.
Мэдээж хэрэг МАХН, АН, ШИНЭ гэсэн эвслийн нөгөө талд эрх баригч МАН гол өрсөлдөгч болж байгаа. Гэхдээ МАН дотооддоо асуудалтай байна. Энэ намын төв аппарат нийслэлээс илүүтэй хөдөө орон нутагт анхаарал тавьж байгаа нь нэлээд хэдүйнээс ажиглагдаж байсан юм.
Нийслэлийг хаяад хөдөөгөө тойгдоод байсны учир шалтгаан нь одоо тодорхой болж байна.
Уг нь нийслэл бол ямар ч сонгуулийн төв цэг, тулаан гэж үзвэл алдаж болохгүй өндөрлөг юм.
Хүн амын тал хувь нь суурьшсан гэдгээс гадна сонгогчид нь аливаа мэдээлэлд илүү соргог хандаж, сонголтыг хөндлөнгийн цензур багатай хийж чаддаг.
Тэр утгаараа УИХ-ын сонгуулиас хойш аливаад давилуун хандах болсон МАН-д өгөх үнэлэлт сонгуулийн өмнөх дүнгээс буурсан. Ийм үзүүлэлтийг судалгааны байгууллагуудын дүнгээс харж болно. Тиймээс энэ сонгуульд МАН ялна гэдэг найдвар багатай болсон. Ядаж байхад нийслэлийн одоогийн удирдлагууд олиг муутай. Өмнөх даргынхаа гаргасан шийдвэрийн хүчийг сулруулж, ажлыг нь зогсоох болсон. Тухайлбал, Жуулчны гудамж дахь Урт цагааныг нурааж оронд нь орчин үеийн нийслэлийн өнгө төрх болсон байгууламжтай болох байсан ч яагаад ч юм энэ ажил гацаанд орчихоод байна.
Гэвч энэ нь МАН-ынхны нийслэлийг хаяж орон нутагтаа анхаарах үндсэн шалтгаан биш.
УИХ-ын 2020 оны сонгуулиар МАН нийслэл дэх 24 суудлын 22-ыг авсан. Энэ бол өмнө авч байгаагүй суудлын тоо юм. Нийслэлийн МАН-ыг Д.Сумьяабазар удирддаг. Тиймээс улс төрийн намын бичигдээгүй дүрэм ёсоор ялалтын бялууны томоохон хэрчмийг хүртэх учиртай байв. Гэсэн ч Д.Сумьяабазарын хүсээд байсан УУХҮ-ийн сайдын суудлыг нь өгөөгүй.
Тэндээс МАН-ын удирдлагууд болон Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазар нар зөрчилдөж эхэлсэн байдаг.
МАН-ын удирдлагууд гэдэг нь намын дарга У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан нар болно. У.Хүрэлсүх, Д.Сумьяабазар хоёрын хувьд муугаа мэдэлцчихсэн, МАН гэдэг тогоонд багталцаж ядах болсон. Жинхэнэ утгаараа “дипломат харилцаа” тэдний дунд үүссэн гэхэд болно.
Харин генсек Д.Амарбаясгалангийн тухайд нийслэл гэдэг хуучин суурь нь юм. НИТХ-ын төлөөлөгчөөр гурван ч удаа ажилласан. НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан. МАН-ын генсек болж томроогүй бол НИТХ-даа дархан сууж улс төрөө амжуулж байх байв. Тэгэхээр Д.Амарбаясгалан нийслэлийг, тэр дундаа Нийслэлийн МАН-ыг маш сайн мэднэ гэсэн үг. Гэлээ гээд нэгэнт зам салсан Д.Сумьяабазар энэ удаагийн НИТХ-д нэр дэвшигчдийг тодруулахдаа Д.Амарбаясгалангийн гэх хүмүүсийг бараг дэвшүүлээгүй. НИТХ-ын 45 суудлын бараг 35-д нь Д.Сумьяабазар өөрийнхөө хүмүүсийг дэвшүүлжээ.
МАН-ын уламжлалаар бол НИТХ-д нэр дэвшигчид “төв нам”-ын бодлогоор намын дарга, генсек, Удирдах зөвлөлийн саналаар тодордог байв. Энэ уламжлал алдагдсан.
Өөрөөр хэлбэл, 2017 онд Су.Батболдоос Нийслэлийн МАН-ыг “булааж” авахад нэгдэж, хамтраад байсан Д.Амарбаясгалан, Д.Сумьяабазар хоёр МАН-ын 2020 оны их ялалтын дараа салж “нүүсэн” нь энэ юм. “...Улс төрд мөнхийн нөхөрлөл гэж байдаггүй, эрх ашиг л гэж бий” гэдэг энэ бөлгөө.
Нэгэнт ийм дээрээ тулсан МАН-ын генсек Д.Амарбаясгалан НИТХ, дүүргүүдийн ИТХ-ын сонгуульд зориулж Нийслэлийн МАН-даа төдийлэн дэмжлэг үзүүлэхгүй байгаа аж. Хэрвээ Д.Амарбаясгалан “...Нийслэлд МАН ялах ёстой” гээд зүтгэсэн бол С.Амарсайханы дараа нийслэлд олигтойхон дарга тавьж, тэр нь Орон нутгийн сонгуулийн “туг” болчихсон тууж явах байв. Өөр олон акц түүнээс гарна. Гэвч Д.Амарбаясгалан хөдөлсөнгүй.
Магадгүй, дэмжиж бус сөрж “хөдөлж” ч байж мэдэхээр байна. Сүүлийн үед хэвлэл, цахим сүлжээгээр явж буй мэдээллүүдээс харахад МАН-ын генсек Д.Амарбаясгалан Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарыг далдуур сөрж ажиллаж байна гэж хардахаар байгаа юм. НИТХ-ын дарга Р.Дагвын хэлсэн үг, өөр бусад хүнийх дандаа Нийслэлийн МАН-ын эсрэг болж хувираад байгаа нь бас л сонин юм шүү.
Энэ бүгдээс харахад Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазарын хувьд бор зүрхээрээ шахам энэ сонгуульд өрсөлдөнө гэсэн үг.
МАН нийслэлд ялах юм бол Д.Сумьяабазар баатар болно. Сонгуулийн дараа нийслэл дэх томилгоог тэр л шийднэ. Нийслэл гэдэг бол улсын тал шүү дээ. Хэрэв ялагдвал хариуцлага хүлээж, Нийслэлийн МАН-ын даргын ажлаасаа бууна. Д.Амарбаясгалан үүнийг хүсч байгаа гэх хардлага намд нь явж байна. Д.Сумьяабазарт ирэх цохилт үүгээр дуусахгүй. Улс төрийн амьдралдаа ч цэг тавих хэмжээнд хүрч мэднэ. Түүнийг тойрсон мэдээллүүд тийм үр дүнг харуулж байгаа юм.
Ер нь бол дүгнээд хэлэхэд энэ удаагийн Орон нутгийн сонгуулиар нийслэлд МАН, Нийслэлийн МАН-тайгаа буюу Д.Амарбаясгалан, Д.Сумьяабазар хоёрын чимээгүй тулаан явахаар болчих шиг боллоо.
Б.Гарьд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Hoorond ni yas hayaj herelduuleh, ev tunjingui bolgoh bodlogo yavaad bgaan bish uu.
Songuuli monguuli hiij yaadgiin eren tertee tergui iy boloh n oilgomjtoi bgaa biz dee. Barag hen hen garah ner n hurtel todorhoi bgan bishuu.
Хэнд ч МАН-ынхны дунд яс хаях чадал одоохондоо байхгүй. Үүний шалтгааныг гаднаас биш МАН дотроосоо хай. МАН-ыг задлах шалтгаан бол ердөө МАН-ынхны өөрийн мөн чанар нь юм даа. Албан тушаал, мөнгөний шунал л МАН-ыг үгүй хийнэ. "Хоол"-нд хүрэхээрээ МАН-ынхан ахиухан хутгаж авах гээд алалцаж байгаа нь энэ. Яг сэгэн дээр овоорсон цөөврүүд шиг.
АН-Д САЙХАН ХЭШӨӨ БОСГООД БУЛАХ Л ДУТЖЭЭ.МАН 2 ХУВААГДААД МОНГОЛЫГ АВААД ЯВБАЛ ТААРЧЭЭ.
МАН-ын маоист авлигачид, хошногоо арчиж зөв арчиж чадахгүй идэж баахаас өөр эрдэм чадалгүй мангар бөхчүүдийг энэ удаа гаргаж огт болохгүй..
Амарбаясгаланг Сэлэнгийн Хүдэрт Номтойбаяртай цуг хүчин хийсэн гэж гадуур шуугиад байх юм .Энэ үнэн үү?
Сумъяабазарыг С.Амарсайхан мэтийн нөхдүүд Женкогийн дэмжлэгээр өөгшүүлэн МАН-ыг дотор нь хагалах ирэх жил сонгуулийн дараа засаг авах гэсэн алсын хараатай ажиллагаа явуулж байгаа нь нэгэнт нууц биш болжээ
Тулаан монголын арл түмэн ба монголд үлдсэн коммунизмын орхидосуудын хооронд явагдана. Гарьдын бичвэр бол худлаа хоосон цэцэрхэл.тэр бас коммунизмын орхидос аж.
МАН-ынхан өнгөрсөн 4 жилд нийслэлд хийсэн ажилгүй бөгөөд хоорондоо албан тушаал булаацалдан хэмлэлдэж ирсэн шүү дээ. Иймд нийслэлд МАн дахин сонгогдох эрхгүй гэдгийг сонгогчид аль хэдийн хэлж дүнгээ тавчихсан.
Hurelsuhiin manlailal door MAN tsevershih gej eldev urvalt, sharvalt, hutga shaalt, yas hayalt, hagaral tsalcal geh metiin 7 shidiin umtai tulgarch baigaa ch janjin shugamnaasaa hazailgui oroldoj baigaa ni unen. Ene Sumiya nariin urvalt sharvaltaaraa iinhuu yalgarch sondgoirch baigaa ni bas ch muu um bish. Udaan nasgui, uragshaa ahihgui bohir toglolt ni Mongoliig suiruulj chadahgui uursduu l unana.Buh hunees uhaan garna gej ugui.
Тэнэг шуналтай бөхийг улс төрөөс зайлуулахгүй бол МАН энэ удаа ялагдана. Сумъяабазар чинь Баттулгын хүн шүү дээ малнууд минь зайлуулаач наад тэнэг бөхөө.
Хорчин Женко Баттулгын л явуулга биз хооронд нь алалцуулж байгаад ирэх сонгуульд өөрт ашигтай байдлыг бий болгох гэсэн төвд санаа.
МОНГОЛЫН ТӨРД 30 ЖИЛ МАНАН НЭРТЭЙ МАФИЙН БҮЛЭГЛЭЛ ОРШИЖ БАЙНА. МАНАН БҮЛЭГЛЭЛИЙГ ТЭНЭГ МОНГОЛЧУУД НАМ ГЭЖ ЭНДҮҮРЭХ ЮМ.
Сумьяа гэдэг бөхийг гаргавал нийслэл сүйрэнэдээ
ХҮНд л суудлаа алдах нь дээ. Болж болж. АН гэж угаас байхгүй болсон.
ХҮН намыг санаатай дурдахгүй байн. Айж байгаа байн шүү
Магадлалтай л бичлэг бна.
Bidnii tatwariin mungiig xylgaich