ВАШИНГТОН. /nypost/. Ардчилсан намыг төлөөлж буй өрсөлдөгч Жозеф Байден сонгуульд ялбал улс орон гүн хямралд орно гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үзэж байна. “Та бүхэн Байденд саналаа өгвөл тэрбээр ажлын байруудаа Хятадад өгч, та бүхний ирээдүйг вируст өгнө.
Байден эрдэмтэн, мэргэжилтнүүдийн үгийг сонсож байна гэж хэлэх байх. Гэсэн ч би зөвхөн эрдэмтдийн үгээр явсан бол улс орон өдийд нэлээд том хямралд орох байсан юм” гэж тэрбээр Невада муж улс дахь дэмжигчдийнхээ өмнө үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
“Энэ санал хураалт нь Д.Трампын явуулах улс орны томоохон сэргээн босголт болон Ж.Байдены улс орныг хямралд оруулах хоёрын сонголт юм. Та бүхэн Их хямралыг сонговол татвар өснө. Энэ бол бат бөх хил тогтоох болон хилгүй байх, цагдаа нарыг дэмжих болон санхүүжилтийг нь зогсоох хоорондын сонголт юм” хэмээн ерөнхийлөгч ярив. Түүнчлэн Д.Трамп Ж.Байденыг дэлхийн хамгийн уйтгартай хүн гэж тодорхойлжээ.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Зөв.
Америк иргэдийн олонхи нь Трампыг дахин сонгогдоно гэж байна.
Трамп сонгогдох байх иймд харласан хүмүүс хурдан монголдоо ирсэн нь дээр цаашид хөөгдөж туугдан гадуурхагдан амьдрах шиг хэцүү юм байдаггүй
Трамп сонгогдох байх иймд харласан хүмүүс хурдан монголдоо ирсэн нь дээр цаашид хөөгдөж туугдан гадуурхагдан амьдрах шиг хэцүү юм байдаггүй
Би цагаан арьст хүн тул корона тусахгүй, надад маск зүүх хэрэг байхгүй гэж балайрч байсан фашист трампыг тэнгэр бурхан шийтгэж байна. Юм уншиж ойлгодог ямар ч эрүүл хүн фашист трампыг дэмжихгүй.
Дэлхийд нэг ч гэсэн улс орон зөв замаар яьж байвал бусад улсад асар их сайны нөлөө үзүүлэж байдаг .яг одоо Америкчууд Трампыг сонгоосой .Буш Обама нарын хар замыг Трамп цайруулаж байгаа бага ч гэсэн .Трамп хитэрүүлэхгүй бол америкчуудын төлөө цохилох зүрхтэй хүн .
Хэрэв Трампа сонгогдвол бичиг баримттай монгол чуудад бүүр хүнд тусна даа
ОРОСЫН ЭСРЭГ ҮЗЭЛТЭЙ ХҮН Л ДЭЭ ЭНЭ БАЙДЕН. ТЭГЭХЭЭР ОРОС АМЕРИК, НАТО ОРОСЫН ЗӨРЧИЛ УЛАМ ИХСЭНЭ. ЗӨРҮҮД ПУТИН МӨЧӨӨГӨӨ ӨГӨХГҮЙ. УЛАМ ТЭРСЭЛДЭНЭ.
Яг үнэн. Ардчилсан нам АНУ-ыг бусад улстай муудалцуулж дайн хийхийг оролдож байдаг.
Трамп дахин сонгогдох нь АНУ болон дэлхий дахины хөгжлийн тухай асуудал. Вирусгүй дэлхийн хөгжлийг Трамп л цогцлуулж бий болгож чадна. Тархи мэдрэл нь хамуураагүй хүн үүнийг ойлгож дэмжинэ.
Та ухаалаг хүн юм.