Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын намын дарга У.Хүрэлсүх ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга бөгөөд “Нэгдсэн Орос” намын дарга Д.А.Медведевтэй 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр цахим уулзалт хийв. Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагаа, бүс нутаг, олон улсын харилцааны харилцан сонирхсон асуудлаар ярилцав. Талууд Монгол, Оросын харилцааны өнөөгийн түвшинд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх салбарт шинэ агуулгаар баяжуулахын төлөө идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
2021 онд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Ардын намын 100 жил, Монгол, Оросын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой зэрэг олон чухал тэмдэглэлт ойг хамтран ёслол төгөлдөр тэмдэглэх нь чухал гэдэгтэй санал нэгдэв.
Мөнхүү ойн арга хэмжээнд ноён Д.А.Медеведевийг биечлэн оролцохыг Монгол Улсын Ерөнхий сайд урилаа. Тэрбээр урилгыг талархан хүлээн авч буйгаа хэлэв.
.jpg)
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 онд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр ОХУ-ын удирдлагуудтай харилцан тохиролцсон зүйлс амжилттай хэрэгжиж, түүний дотор ОХУ, БНХАУ-ыг холбох байгалийн хийн хоолойн төсөл бодитоор урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл0
Kkk
..... Он вам не Димон...... У него денег нет..... Держитесь подальше от него ,от его царя и от Едровцев.....вообше....живи будете .....
Хүүк чихэн дээр цэцэг ургуулсаар л уу?
Деньги нету...но вы там держитесь....
Орос байгалийн хийнээс эдийн засаг нь хараат, монгол нүүрснээс эдийн засаг нь хараат.
Я же теперь не рыба не мясо. Ничего не решаю. Так что не валяй дурака.
Tiimee zuv ajilagaa.demjij baigaa shuu.30 jil soliorson mongolchuud ankh udaa zuv alkham hiilee.gehdee orsuud delhiin shudnii ovchin mon shuu.lalaruud.hamgiin ikh arisnii uzel orosod bii.
Mongol orond amidarch baigaa murtuu hunii huu huren buurtei met lalaruud zail.bolgoomjil.
Tiimee zuv
zuv shuu, baigaliin hiin hooloi mongold ashigtai...
Baigaliin hii hooloi ashiglaltand orvol mongol erchim huchee hymd avah bolomj burdene
Бүх бизнес гэрээнээс хамаардаг.
байгалийн хийг дамжуулснаараа төлбөр авна мөн ажлын байр нэмэгдэх давуу талтай
Хар халтаруудад нугасгүй Оросууд нармай Азийг доорд үзэхдээ Монголчуудыг бүүр хамгийн доор нь тавьдаг. Хоолой тавих үгүй нь одоо бэлнээ илэрхийлээд 30 жил болж байгаа Монголоос хамаарахгүй гэдгийг Монголчууд цөм мэдэж байгаа.
Монголын ард түмэн бүгд баяртай байгаабхаа. Танд амжилт хүсье!
Монголын ард түмэн бүгд баяртай байгаабхаа. Танд амжилт хүсье!