sonin.mn
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-д санал хураалт явагдах үеэр олон тооны зөрчил илэрч, луйвар үйлдэгдсэн тухай Ерөнхийлөгч Дональд Трамп дахин мэдэгджээ.
 
 
 
Энэ тухай тэрбээр “Facebook” хуудастаа нийтэлсэн 46 минутын дүрс бичлэгтээ дурдаж, санал хураалтыг шударга байлгах, зөвхөн хууль ёсны саналуудыг тооцохын төлөө тэмцсээр байхаа мэдэгдсэн байна.
 
 
 
“Үндсэн хуулийн процессыг үргэлжлүүлэх шаардлагатай. Хууль ёсны санал болгоныг тооцож, хууль бус саналуудыг тооцоогүй эсэхийг шалгах замаар санал хураалтыг бид шударга байлгана. Шуудангаар явуулдаг санал хураалтын авлигад өртсөн тогтолцоог би тайлбарлахыг хүсэж байна. Ардчилсан намынхан үүнийг системтэйгээр хэрэгжүүлснээр санал муж улсуудад тэр дундаа саналын хэлбэлзэл ихтэй муж улсуудад өөрчлөгдөх боломж бүрдсэн. Сонгуулийн луйварт Ардчилсан намын бүлэг оролцдог гэдгийг би мэддэг байсан. Энэ жил ажиглагдсан өөрчлөлт гэвэл Ардчилсан намынхан хэдэн арван сая саналын хуудсыг баталгаагүй, тодорхойгүй хүлээн авагчдад шуудангаар тарааж, цөхрөлтгүй дайралт хийв. Ингэснээр асар их луйвар хийх, зөрчил гарах боломж бүрдсэн” гэж тэрбээр үзжээ. 
“Луйврын талаарх мэдээлэл үнэн бол Жо Байден дараагийн ерөнхийлөгч болох боломжгүй. Энд бид хэдэн зуун мянган саналын талаар ярьж байгаа билээ” хэмээн Д.Трамп мөн мэдэгдсэн байна. 
 
Э.Аянзаяа
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг