sonin.mn

Ерөнхий сайд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатыг “тэнэгтлээ” хэмээн сэтгүүлчдэд хов хүргэв. Учир нь, Д.Эрдэнэбат гишүүн саяхны бүлгийн хуралдааныхаа дараа “Ирэх намраас буюу есдүгээр сарын 1-нээс нийслэлд түүхий нүүрс оруулахгүй” хэмээн лүндэн буулгасан.


Гэтэл үүнийг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Ямар тэнэг хүн гэхээрээ тийм тэнэг, амьдралгүй зүйл ярьдаг юм бэ. Хамгийн наад зах нь 2015-2016 он хүрч байж бид түүхий нүүрснээс татгалзах чадвартай болно” гэж тайлбарлав.


Ерөнхий сайд нэгэнтээ Багануурын нүүрсний үнийг тонн тутмыг нь 80 мянган төгрөг болгож бууруулсан нь цаад утгаараа хотын утааг дэмжсэн шийдвэр болсон.


Харин өдгөө намын нөхөр нь тэрхүү нүүрсийг нь нийслэлд нийлүүлэхгүй хэмээсэнд мань сайд багагүй бухимдсан биз. Тиймдээ ч экс генсекээ “тэнэгтлээ” хэмээн олны дунд мяалсан байх.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"