sonin.mn

Цаана чинь ёстой инээдтэй юм болж байна. Саяхан манай албаны зарим хүн ОХУ-ын төрийн өмчт "Ростехнологи" корпорацийн гүйцэтгэх захирал С.Чемязовтой уулзахаар хойд хөршийн Эрхүү хотыг зорьсон гэнэ. Ингэхдээ манай нефть импортлогч компанийн удирдах зарим нөхдийг дагуулж явсан аж. Бадар барьж яваа нь тэр аж.

 

Москваг биш Эрхүүг зорьсоны учир нь ноён Чемязов нь Эрхүү мужийн манайхаар бол нутгмйн Зөвлөлийн дарга нь юм байхаа. Тиймээс манайхан хаанаасаа хаалгач нь гэж ийнхүү Монголтой хамгийн ойр мужийн нутгийн Зөвлөлийн дарга гэдгээр Чемязовтой уулзаж шатахуун хөнгөлөлттэй үнээр нийлүүлээч гэж бараг хадаг барин бараалхахдаа тулсан бололтой.

 

Ноён С.Чемязовыг Оросын ерөнхийлөгч В.Путины ойрын хүн гэдэг бөгөөд тэрээр ОХУ-ын терийн өмчит аж ахуйн нэгжүүдийг нэтгэсэн "Ростехнологи" корпорацийг удирддаг. "Ростехнологи” нь манай "Эрдэнэт" үйлдвэрийн Оросын талыг 49 хувийг эзэмшигч болсон юм. Оны өмнөхөн С.Чемязов "Эрдэнэт" үйлдвэрийн Зөвлөлийн хуралд ирж оролцсон билээ.

 

Эх сурвалж: “Бизнес таймс”