sonin.mn

МоАХ-ны 4р Их Хуралд оролцсон 3058 төлөөлөгч, 200 гаруй зочдоос Иргэний хөдөлгөөнүуд, аймаг дүүрэг бүрээс нэг төлөөлөгч үг хэлэв. Ингэхээс ч өөр арга алга байв. Аймгуудын үг хэлсэн төлөөлөл аймгийнхаа бүх төлөөлөгчийн хэлэх үгийг базаж нэгтгэн хэлэв. Гэвч миний бэлтгэсэн үг түүнд бүрэн нэгтгэгдэх боломж, цаг хугацааны хувьд хүрэлцээгүй байлаа. Иймд бэлтгэсэн боловч хэлж амжаагүй үгээ бүрэн эхээр нь хэвлэхийг хүсэв.



-1990-ээд онд Монгол улсынхаа тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, үндэсний эрх ашгаа хамгаалан босоод, үр дүнг нь үзэж чадалгүй амиа золин тэнгэрт хальсан олон зуун партизан нөхдийнхөө, бүгдийнх нь дурсгалыг хүндэтгэн 1 минут дуугүй босож зогсохыг хүсч байна... За, Баярлалаа.



Цоо шинэ нийгмийг хуучин Улс төрийн хүчин болох, Түүхэн манлайллаасаа ичиж, түүхэн гэмт үйлдлээ нууцлахын төлөө нэрээ сольж, зүсээ хувилгаад байгаа МАХН-МАН-аар удирдуулж болдоггүй юм байна гэдгийг Ардчилсан хаягтай 22 жилийн үйл явц харууллаа. Бид 1990 онд л алдаж эхэлсэн байна. АТОЗ байгуулж, МАХН-ыг татан буулгах ёстой байсан байна. Улс эх орны баялгийг гадаадынханд цөлмүүлж, цөөн хэсэг нь язартлаа баяжиж, ард түмэн ядуурч, аймшигтай нь оюун санааны хувьд гинжлэгдэн, боолчлогддог юм байна.



Тиймээс сонгогчид 90 жил удирдсан, эзэрхэг түрэмгий хуучин хүчинд мөнгөөр гишүүнчлэгдэж, саналаа худалдан, биеэ үнэлдэг юм байна. Тэдэнд итгэл үнэмшил, мэдлэгжсэн боловсрол, ухаарал гэгээрэл шаардагдаж байна. МоАХ малчдын хотыг малаар дүүргэж, Монгол өрх гэрийн хойморт нь бурхан тахил, ном сударыг нь залж, Монгол хүн бүрийн өвөрт нь гадаад паспорт хийж, өвөг дээдсийн бодит үнэн түүхийг дэлгэж, суурин газарт орон сууцыг мэдэлд нь өгсөөн.
МоАХ бол аль нэгэн намын жигүүр, фракц биш, харин МАХН-МАНаас бусад бүх улс төрийн нам, хөдөлгөөний эцэг нь билээ. МоАХ өөрийн төрүүлсэн МҮАН, БНН, ИЗН, АН гэх нэртэй олон хүүхдүүдтэй. МоАХ эцэг хүний ёсоор хүүхдүүдээ алаг үзэх ёсгүй ээ. Харин тэднийхээ хүчийг нэгтгэж чадаж гэмээнэ МоАХ Эх орон, ард түмнийхээ хүсээд байгаа зүйлсийг өгч чадна...



Эс чадваас улиг болмой. Отчиган хүүгийн ёсоор МоАХ-ын гал голомтыг залгуулж яваа АН-даа алдааг нь хэлж, амжилтыг нь дэмжиж явах нь эцэг МоАХ-ын нийгэмд хүлээсэн ариун үүрэг хэмээн ойлгож байна.

-АН-ын Доржтонгууд, Үүлтэн нар МАХН-ын Доржтонгууд, Баяртангууд нартай үгсэн хуйвалдаж, 2000 онд Үндсэн хуулийнхаа өрийг зурж, Долоон голыг таслан, амийг нь бүрэлгэж өнөөгийн МАНАН олигархийг төрүүлсний төлөө



-Ардчилсан намыг УИХ-д хоёронтоо ялуулсан М.Энхсайханыг элдвээр хэлэн, Ардчилсан намын даргыг гэзэг Го булаан авч, 2005 онд МАХН-д урваж, 61-ийн их бүлэг гэгчийг байгуулан түүнээсээ шившигтэйгээр хөөгдөж, Ардчилсан намын бүлгийнхээ буурийг сахин үлдсэн нөхдөө Намаасаа хөөж, Ардчилсан ёсыг уландаа гишгэсний төлөө



-2008 онд МАХНтай үгсэн хуйвалдаж, хууль бус хамтарсан гэх Засгийн газар байгуулан, мэргэжпийн бус сайдуудыг залж, дипломат харилцаа ч байхгүй Виржиний арлын улсад бүртгэлтэй гэх дэлхийд дансгүй луйварчид, МАФ-ийн төлөөлөл Айвенхо Майнз, тэнүүлчин Фрийдланд гэгчид Монгол төрийн эрх мэдлийг шилжүүлж, тэдэнтэй хамтран УИХ, эх орон ард түмнийхээ эсрэг мэдэгдэл хийсний төлөө



-Хувийн компаниуд үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг, төрд суудалтай нам гэх олигархиуд үгсэн хуйвалдаж, эх орон газар нутгийг харийнханд целмүүлж, ард түмнийг гадаадын мөнгө хүүлэгчдийн өмне сөхрүүлж байгаагийн төлөө



--Ардчилсан тэнцүү байдлын илэрхийлэл болж байх ёстой Ардчилсан нам, Монгол Улсыг Ардчилсан замаар хөтлөх нь бүү хэл, нам дотооддоо ч ардчилалгүй боллоо. М.Энхсайхан АН-ын дарга байхдаа тогтоож өгсөн дотоод Ардчиллаа үгүй хийж, жилд явуулж цусаа сэлбэдэг Ротацаа явуулж чадахгүй болтлоо Намаа дампууруулж, Ардчилсан хаягнаас өөр Ардчилсан үнэр ч байхгүй болгосны төлөө



"Намын их хурлаар Намын даргаа сонгоно" гэж цагаан дээр хараар бичсэн дүрэм Улсын дээд шүүхэд хадгалаастай байсаар байхад МАХН-МАНаас эрх мэдэл, санхүүгийн дэмжлэг авч, тэдний гар хөл бологч Соцдекийн хулгайчууд, Алтангадасын урвагчдад ҮЗХ-г эзэгнүүлэн, түүгээрээ зальжин соцдек, Алтангадасын толгойлогч, мастер бялуучин гэхээс өөр үнэр, өөр үнэлэмж нийгэмд цацагдаагүй, эмэгтэйлэг инээвхийлсэн, метафизикч НО!!!. овогт Алтантуяагаар үүрэг гүйцэтгэгч азарга тавин, тайлант 4 жилийн хугацааг хууль, дүрмийн дагуу сонгогдсон, "даргагүй" үдэж, шинэ сонгуульд ийнхүү хууль, дүрмийн бус даргатай орохыг санаархаж буйн төлөө



-МАНАН олигархи хэмээн нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, цоллуултлаа МАХН-МАН-д идүүлж, хамт нэг хөнжилд ортлоо Эх орон ард түмнээсээ урваж, шарвасны төлөө "Ардчилсан Нам"-ыг МоАХ эцгийн ёсоор өмдийг нь шувталж алгадах ч багадана. Бүр эр хар суран чөдрөөр эвхэртэл хэд сайн ороолгомоор байна.

-Тэнгэр бүрхэж, тархи ороосон МАНАН-г арилгаж, Мөнх хөх тэнгэрээ цэлмээж, түүний хүчийг авахын төлөө МАНАН-гийн үймүүлж, бусниулан, долоон голыг тасалсан Үндсэн хуулиа амь оруулж, МАНАН хоргодон байрласан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнтэй хавсардаг түшиц газрыг нь үгүй хийцгээе. Бас түүний амны маск, нүүрний халхавч болсон Улс төрийн намын тухай хуулийг хүчингүй болгохын төлөө тэмцэцгээе. Ингэж Олгархи үр хөврөлийн эх үндсийг нь тасалья. Өвөг дээдэс Улс төрийн намгүйгээр, Аравтын Ардчиллын хүчээр Дэлхийг тохинуулж явсан түүхэн баримт баримтагтайгаа бидний өмнө тавиастай байна. Түүнийг задалж уншицгаая. МоАХ-чуудаа.



-МАНАН 10, 20 жилээр Улс, эх орноо хөгжүүлэх мундаг хувьсгал, лут лут хөтөлбөрүүдийг нийгэмд горьдлого төрүүлж, хүлээлт үүсгэн ээлжит хууран мэхлэлтээ хийхийн төлөө дэвшүүлжээ. Тэдгээр хувьсгалт хөтөлбөрүүдэд нь мууу засаглал, эдийн засаг дахь мөлжлөг, оюун санааны мунхрал, мухардалыг гялайлгаж гялцаалгах талаар ганц ч үг өгүүлбэр ганхийсэнгүй. Арга ч үгүй юм.



Эдгээр муу, муухай бүхэн тэдний амьжиргааны эх үүсвэр болохоор тэд үүрлэж, хоргодох газраа хөндөх эсэхээ мэдэхээр дол цохиж, догширсон 90 гарсан настай хөгшин чоно. Иймд засаглалаа сайжруулхын төлөө, Засаглалаас Мананг зайлуулхын төлөө ариун дайнд МоАХ урагшаа. Нам төр хоёрыг заагласан 1990 оны цагаан морин жилээ дурсаж, дахин наалдсан нам, төр хоёрыг салгахын төлөө МоАХ урагшаа.



-Эрх баригч МАНАН зарлаад буй, үнэн бол Генниссийн номонд орох, дэгс нь дийлсэн 20 шахам хувьтай гарсан эдийн засгийн өсөлт Та бидний гэрт алга. Гарт ч баригдсангүй. Тэр хаачваа. Муу засаглалтай, эдийн засагт мөлжлөгтэй, оюун санаа мухардмал үед Эдийн засгийн өсөлт нь Гадаадын хөрөнгө оруулагч, зээл тусламж олгогч Үндэстэн дамнасан корпорациудын кармаанд ордог. Тун өчүүхэн хэсэг нь тэдний гар хөл бологч дотоод олигархиудын уяагаа уртасгах, угаадсаа өтгөрүүлэх төдийхөн хэрэгсэл болж үлддэг.



Эх орон, Төр засаг, Ард түмэнд огт халддаггүй юм. Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн үнийг бүрдүүлдэг гол хэсэг болох үйлдвэрлэлийн хэрэгслэл, машин, тоног төхөөрөмжийн үнийн хөөрөгдөл, гадаад мэргэжилтний өртөг, хараа хяналт тавих механизмгүйн улмаас цадигаа алдлаа. Ийм үед Гадаад хөрөнгө оруулалт зээл тусламж, үр өгеөж огт байдаггүй. Дааж давшгүй өр болон хувирч, хуримтлагддаг. Монголын эдийн засаг тийшээ урсаж байна. Иймд засаглалаа сайжруулах хүртэл гадаад хөрөнгө оруулалт, зээл тусламжийг зогсоохын төлөө МоАХ урагшаа.



-Мөнгөөр гишүүнчлэхээр улайран хөөцөлдөж, оюун санаа нь төлөвшөөгүй, итгэл үнэмшил нь цэгцрээгүй залуусын ой санамжийг гинжлэхээр МАНАН санаархаж байна. Гишүүнчлэлээр хөөцөлдсөн Улс төрийн нам, Улс төрийн хүчин хэзээ ч нийгэмд үйлчилдэггүй. Тэд гишүүддээ барьцаалагдан, гишүүддээ л үйлчлэхээс өер аргагүй болдог. Төрийн эрх мэдэл, УИХ-ын нэг суудлыг МАНАН 50-100 саяар, ямар ч хэрэггүй илүүдэл орон тоо, дэд сайдын суудлыг Тэрбумаар үнэлэн худалдаж буйгаа ил тод зарлах боллоо.



Арилжаанд орсон субьект арилжигч хоорондоо л үйлчилдэг. Нийгэмд огт үйлчилдэггүй. Энэ хоёр хууль бус, тохуурхал, доромжлолоороо МАНАН Монголын ард түмэнд, Монголын нийгэмд үйлчлэхгүй гэдгээ ил тод зарлаад байна шүү дээ. Нийгэмдээ үйлчлэхгүй МАНАН-гаас сонгуулийн хувьсгалаар салцгаая! МоАХ чуудаа. Сонгуулийн хувьсгалын дараа үндсэн хуулийн хувьсгал хийж засаглалаа сайжруулж, улс эх орон, ард түмнээ зөв сайхан өөд нь татах, түүний дараа Дэлхий нийтийн хүмүүн заяатуудын зөв үйлийг нэгтгэхийн төлөө МоАХ урагшаа.



-Эрх эзэгнэгч МАНАН олигархийн сайрхаад байгаа хэдэн мянган ажпын байр бол Эх орны газар шороог цөлмөж байгаа уул уурхайн салбарт болон Тэд өөрийн нам, журмын нөхөд, ах дүүс амраг садан, анд найзууддаа зориулан бий болгосон материаллаг бус салбарт буюу Төрийн зардлыг дампууртал нэмэгдүүлж буй төрийн албан тушаалын илүүдэл ажлын байрууд болно. Энэ бол төрийн эсрэг, эх орон, ард түмний эсрэг, зүй ёсны эсрэг гддот, үйлдэл мөн болноо. Иймд Төрийн захиргааны албан тушаалын орон тоо, түүнтэй холбогдсон зардпыг 50%-иас доошгүй буулгах хэрэгтэй байна. Тийм боломж хангалттай бий.



-Эдийн засагт мөлжлөгийг гааруулж, давхар колоничлолд оруулж байгаа Гадаадынханд хувьчлагдсан, худалддагдсан Монгол хаягтай банкууд гэх мөнгө хүүлэгчдээс жижиг дунд үйлдвэр эрхлэгчид, захын жижиг наймаачид, орон сууцтай болохыг хүсэгчид, малчдыг чөлөөлж, 1921 оны Ардын хувьсгалын дараагаар гадаадын мөнгө хүүлэгчдийг шахан зайлуулж, Үндэсний эдийн засгаа сэргээж байсны нэгэн адил хөөн зайлуулахын төлөө МоАХ-чууд урагшаа.



Огт мэдлэггүй, эрдэнэсийн санг ч манаж чаддаггүй, бодпогын хүү гэгч ард нийтийн эсрэг чиглэсэн үйл ажиллагаатай Монгол банкийг татан буулгаж, мэргэжлийн удирдлага, баг бүхий Монгол үндэсний банк байгуулж, төрийн санхүүгийн үйл ажиллагаагаа түүгээрээ дамжуулдаг болж ард түмнээ гадаадын мөнгө хүүлэгчдээс, ОУВСаас аврах хэрэгтэй байна.



-МоАХ хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд хэсэг зуур ажиглалаа. Болохгүй байна. Энэ зуурт Ардчиллын манаач хоточ нохой МоАХ-ын үүргийг Оюутолгойн гэрээний эсрэг УИХын 20 гишүүн, олигархи толгойлогч, ерөнхий сайд Сү.Батболдыг огцруулахын төлөөх УИХ-ын 9 гишүүн гүйцэтгэж байлаа. Тэдний манлайд Хоймор нутаг Хөвсгөлчүүд бидний УИХ дахь төлөөлөл болох Хотогойд тэмцэгч Ц.Даваасүрэн гишүүн явж байгаад Ардчиллын өлгий Хөвсгөлчүүд бахархан харж байгаа гэдгийг хэлэхгүй өнгөрч болохгүй гэж бодож байна.



-Монгол Төр, нийгэмд эдгээр 9 гишүүн шиг эх оронч, эрэлхэг түшээ нар чухлаас чухал ус агаар мэт, нөгөө 11 гишүүн шиг шударга түшээ нар тун ч хэрэгтэй байна. Эдний дээр доктор П.Нэргүй, доктор С.Нарангэрэл, доктор Н.Энхтайван, доктор М.Энхсайхан, доктор С.МолорЭрдэнэ, доктор Н.Авирмэд, доктор Ч.Хурц, Буян Жагаа, Үйлдвэрчний Д.Ганбаатар, Иргэний хөдөлгөөний О.Магнай, З.Батзандан, эдийн засагч Д.Жаргалсайхан, Урбанек Лхагважав, Доктор З.Бат-Отгон, хуульч Н.Ичинхорлоо. Н.Эрдэнэтуул, тэмцэгч, сэтгүүлч Г.Уянга, Н.Батцогт, ахмад улс төрч Н.Мөнхөө гуай, Сэтгэгч Ч.Эрдэнэ, залуу улс төрч МҮАН-ын дэд дарга Цогтгэрэл, доктор Н.Дашзэвэг зэрэг сэхээтнүүдийг нэмчихвэл болчих гээд байна.



Бас МоАХын партизан, "Ардчилал" сонины анхны эрхлэгч байсан, тэмцэгч Б.Эрдэнэбаатарын эрхлэн гаргадаг "Хөх толбо", Гүн ухааны доктор С.Молор-Эрдэнийн гаргадаг "Хамуг Монгол" зэрэг өвөг дээдсийн үнэртэй, ухаарал гэгээрэл, мэдлэгт онц тустай зөв мэдээлэл түгээдэг, үнэ цэнэтэй ч борлуулдаг үнэ багатай сонингууд үнэнийг хүсэж буй тэмцэгчдэд нэн тустайг хэлэх нь зүйтэй байна.



-МоАХ бол МАНАН-гийн эсрэг улс төрийн бүх хүчнийг нэгтгэж чадаж гэмээнэ МоАХ гэдэг хаягаа хадгалж, МоАХ ардчилсан хүчний эцэг гэдэг нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн эрх үүрэг, нэр хүндээ хамгаалан өнө мөнхөд орших болно. Монголчуудаа, МоАХ-чуудаа МАНАН-гийн эсрэг МОРИНДОО !!!



-Нийгмийг үндсээр нь өөрчлөх боломж, шаардлага тэртээ 1990-ээд онд тохиож байсан, одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тэр үед "Үүлэн чөлөөний нар шиг" гэж хэлж байсан, тийм хариуцлагатай цаг мөч тулгарлаа. Миний ард түмэн ухаантай ч, бас заяатай ч даа. МАН-ын тарааж буй мөнгө бол Та бидний эх орон газар шороог бусдад найр тавьсны төлөөс тул түүнийг авах нь зөв. Саналаа эх орныхоо төлөө цохилох зүрхтэй, эх оронч шударга нэр дэвшигчид, олгархи биш нам эвслийн төлөө зурахаа мэдэж байгаа.



-Миний өмнө үг хэлсэн Өмнөговийн Цогтцэцийн Ж.Баатархүү: МАНАН-гийн хувийн Ухаа худаг ажиллаж байна. Бидэнд хувьцаа өгөх Төрийн компани ажлаа эхлээгүй байна гэдэг маш үнэтэй мэдээлэл өглөө. Байгуулж байгаа, ажил нь эхлээгүй компаний хувьцааг Хөрөнгө босгохын тулд зарж борлуулах тухай ойлголт эдийн засагт байдаг. Харин түүний хувьцааг үнэгүй тараана гэж юуг хэлдэг юм бол. Энэ бол ээлжит хулхидах оролдлого мөн.



 -Амалсан 2,5 сая төгрөгөө гар дээр тавихгүй бол, буудсан 5 хүнийхээ эзэн холбогдогчийг хэлэхгүй бол, 1992 онд батлагдсан Үндсэн хууль, бүрэн эхээрээ хүчинтэй байгааг нотлох Үндсэн хуулийн Цэцийн 2000 оны 02 тоот тогтоолын шийдвэрийг биелүүлэхгүй бол 2012 онд сонгуульд оролцох эрх МАНАН-д байхгүй. МоАХ үүний төлөө хатуу тэмцэх ёстой шүү.

Үндсэн хуулийн 7 голыг тасалсан МАНАН, түүний Доржтонгууд, Баяртангууд, Үүлтэн нартай түүх хариуцлага тооцох нь мэдээж ээ. Харин бидний үеийнхэн Тэднээс Ял асуу су. МАНАН-гаас УИХ-д горилогсодыг тойрог, тойрогтоо тоншицгооё. МоАХ тэднийг өмгөөлөн хамгаалж, хариуцлагыг хүлээх болно. Үхсэн Үндсэн хуулин дотор хийсэн бүхэн амыүй, амьдралгүй. Амь, Амьдралгүй зүйлсийг 12 жил хийж. Ард түмнийг доромжлоод, хуурч мэхлээд, мөлжиж тоноод суугаа УИХ, түүнийг бүрдүүлэгч МАНАН ичиг, ичиг!!! Баталсан Үндсэн хуулийг нь алчихсан байхад, бахархан баярлаж, Дал далан сая төгрөг өвөртлөөд үг дуугүй цуварсан, 20 жилтэнгүүд хөөрхий, хөөрхий.

-Нийгмийг бүхэлд нь өөрчлөхийг нийт олон түмэн хүсэн хүлээж байна. Бид алтан дээр суусан гуйлгачин байсан бол нүхэн дээр суусан гуйлгачин боллоо. Алт ямар дээл хийж өмсөх бөс даавуу, дээвэр хийж барих эсгий ноос, хоол хийж идэх мах, гурил, хоногийн түлш дөхүүлэх ажлын мал юмуу. Алт харин газрын гагнаас, дэлхийн торлоос билээ. Түүнийг таслах, тайлахыг оролдвоос амьтайгаа оролдсонтой ялгаа юун. Тиймээс алт ямагт шуналт тарчлаан, гай зовлон, өвчин тахал, цус, үхэл дагуулж явдаг юм.

Алтны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийг дахин олгохгүй болгохын төлөө тэмцэл хийцгээе. МоАХ-д ухрах эрх, ухрах газар байхгүй. Ард нүх байна.

Босоцгоо! Хууртагдаж, мэхлэгдэн, эх орноо цөлмүүлж, боолчлогдож буй ард түмэн минь. Босоцгоо!!

Эх орон газар шороо, үндэсний эрх ашиг ингэж шаардаж, Та биднийг дуудаж байна.



Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын МоАХ-ын зохицуулагч, № 00001143 тоот мандат бүхий Дөрөвдүгээр Их хурлын төлөөлөгч Их хотгойд Н.Дамдинжав

Эх сурважл: "Хөх толбо"