Англид болов­­срол эзэм­шиж ирээд  Монголын улстөрийг гад­наас нь баа­хан ажиг­ласны эцэст “товарищуудтай тэм­цэнэ ээ хө” хэм­ээн “Эрс шинэчлэл” хөдөл­гөөн бай­г­уулан гудам­ж­инд долоо, найман жил хоол­ойгоо цахирттал тэм­цсэний эцэст МҮЭ-ийн ерөнхийлөгч, УИХ-ын  гиш­үү­нээр тодор­сон нэгэн эрхэм бий.

 

Хэн­ий тухай бичээд бай­гааг найман настай балчраас  наян настай буурлууд  анд­ахгүй гэчихэд үнэнээс хол зөрөхгүй. Нэгэн хэв­ийн уйтгартай, ямар ч хараа хяналтгүй, тэм­ц­элгүй  байсан Монголын улстөрд дуу шуутайхан орж ирсэн цагаасаа ард ол­ны итгэл­ийг хүлээж, монголчуудад  ихээхэн хохир­олтой Оюу толгойн гэрээ­ний талаар тэр үеийн Сан­гийн сайд С.Баярцогттой  зоригтой мэтгэлцсэн гавьяа  УИХ-ын гишүүн С.Ганбаатарынх.


Гэхдээ өнөөдөр арай өөр зүйлийн талаар хөн­дөхийг хүслээ.  Тэрбээр гудамжны тэм­­цлийг сайтар зохион бай­гуулалтад оруулан удирдсан шигээ Монголд  Фэнг шуй гээч Хятадаас гарал­­тай сэтгэл зүйн фило­соф­ийг анх оруулж ирсэн гэдэгтэй мар­гах хүн гарах­гүй л болов уу.



Нэгэнтээ “Барууны их дээд сур­гуу­л­ийн эдийн зас­гийн ангиудад, ялангуяа  менеж­ментийн ангид фэнг шуйгийн хичээл ордог юм. Би Англид их сургуульд сурч байхдаа фэнг шуйгийн төрөл­жсөн сургуульд нь сурч төгссөн. Фэнг шуй бол шинжлэх ухаан биш, шашин бол бүр ч биш, харин амьдралын ухаан юм” хэмээн Монголд дэлгэрүүлсэн шинэ­хэн философио тайлбар­лаж байсан С.Ганбаатар гиш­үүнээс зайл­шгүй асуу­маар олон асуу­дал ар араасаа цу­варч гарч ирээд болдоггүй.



Монголчууд хэзээ­ний сониуч, итгэм­­т­гий гэнэн, шинэ юманд хошууран дурлахдаа гаргууд хүмүүс. Төрөл­­хийн нүүдэл­чин уд­мын цусанд нь шингэ­сэн сонир­хон дурлагч,  шинэ­хэн бүх­н­­ийг  хош­уу­ран дагал­­дагч  зан чанар нь гаднаас орж ирсэн юм бүх­­нийг сайтар няг­т­лан шинжил­­­­гүйгээр ний­­­­тээрээ хүл­ээн зөв­ш­өөрч, тол­гой дээр­ээ өргөм­жил­дөг муу зур­шил­тай болгочихсон.

 

Түүний сонгодог жишээ нь 1990-ээд  оны дундуур монголчууд ний­тээрээ ядруу­хан амьд­рал­тай, сэтгэл санаа тавгүй байх үеэр урд зүгээс фэнг шуйгийн гээч улаан эрээн дарцаг, нэг хөлөө өр­гөсөн муурын баримал, мөн­гө зуусан шавар мэлхий, хуван­цар эрхи, улаан тууз­аар гурвал­ж­лан боо­сон гур­ван шир­хэг зоос тэр­гүүтэн хэд­эн зуун мянгаараа урдаас орж ирсэн билээ.



Өмч хувь­члалын яг­аан, цэн­хэр тасал­барт хууртаг­даж бай­д­гаа тавиад туу­чихсан монголчуудын ихэнх нь ёстой л “дээшээ тэнгэр хол, доош газар хатуу” болж, зэр­лэг капит­ализ­м­тай хов хоо­сон, улаан нүүрээрээ тулж, хэсэгтээ л яах учраа олохгүй барьц алдацгаасан.



Энэ үед Монголын нийг­мийг түр зуур ч бол­т­угай сатаа­­руулах, хүм­үүс­ийн сэт­гэл зүйг бага ч гэсэн тайв­шр­уулах “ид шид, арга чатга” хэрэг­тэй бай­сан юм. Тухайн үед тодорсон олон “хувил­гаан, ид шидтэн”-ий тар нь удалгүй  таниг­даж, байж суух газаргүй болоод “дашийн шог” болсон түүхтэй.



Харин С.Ганбаатар гиш­үүний дэлгэр­үүл­сэн  аман­даа зоос зуусан шавар мэлхий, улаан туу­заар гурвал­жлан боо­сон гурван зоос өн­өө­дөр ч хэдэн зуун мян­гаараа өмнөд хөр­шөөс орж ирсээр л байгаа.



Нэг хэсэгтээ бурх­ныхаа өмнө мөнгө зуусан шавар мэл­хий тав­иагүй айл бай­хгүй  болж  ганц нэг тийм  “бурхан”-гүй айлд орсон за­р­им нэг нь “Пээ бурхан минь, фэнг шуйг­ийн мэл­хий буш­уухан авч хойм­роо зал. Үгүйрч, хоосорч модоо барих гээ­гүй бол яг өнөөдөр авч тавь” гээд их багагүй загнаж, зандраад мөн ч үйл үздэг байж билээ.



Үүн­ийг тэр­лэгч л лав ид шид, арга чатганд тэг­тлээ  сүжир­хээд бай­даггүй зан­гаараа  мөнгө зуусан ша­вар мэл­хий авч хой­мроо залаа­гүйгээсээ болж  найз нөхөд ойр дот­ныхн­оосоо зэм­лэл сонсож л явлаа.

 

Нэлээн сүүлд ээж минь их л хэрэг зориг бол­гон ирж,  том гэг­чийн зоос зуусан мэлхий  хой­морт маань зал­ч­ихаад сан­аа нь  амар­снаар манай хувьд  “шавар мэлхий”-ний асуу­дал хэсэг­тээ шийдэг­дсэн юм.

 

Гэх­дээ нэг удаа зусланд гарах нүүд­лийн үеэр өнөөх  “мөнгөн­ий машин” буюу зоос зуу­сан шавар мэл­хий шал­ан дээр бяц үсэрснээр манай хувьд фэнг шуйг­ийн асууд­ал дууссан. Манайх л хувьдаа шавар мэлхий­гүй болс­ноор мөнгө сан­хүүг­ийн хүнд­рэлд орж, сүйд болоогүй юм даг. За тэр ч яах вэ. Гол асуудалдаа оръё.



Фэнг шуй­гийн зоос зуусан шавар мэл­хий үзэгдэх байд­лаасаа тэгтлээ хүн­­ий өхөөр­дөл, хайр татаад байдаггүй ч зуу­сан зоосонд нь ихээхэн учир байх шиг санагдана.       Нэгэн танил эгчид маань өвөр­монгол найз нь “Та нар худам монгол бичгээ сайн мэдэ­х­гүй болохоор фэнг шуй­гийн мэл­хийний зуусан зоосон дээрх үгийн учрыг сай­тар ухаж ойлгож чадах­гүй байна.

 

Наад зоосон дээр чинь “Бүү цадаг” гээд биччихсэн байгаа. Энэ нь хятад­ууд  монголчуудыг  хэзээ ч дээш нь гаргахгүй гэсэн санаа. Чингис, Хубилай хааны цэргийн хөлд сүйрч байсан эрт цагийн өс хонзонгоо авч байгаа  санаа нь тэр. Энэ байтугай юмыг та нар ажиглахгүй юм” гэжээ.



Хэзээ­нээс нанхиад үндэс­тэн тал­ын нүүдэл­чин монгол­чууд хоёр тэрсэл­дсээр ирсэн нь түүх­ийн үнэн. Их эзэн Чингис хаан ч “Тангуд улс мөхөөгүйг өг­л­өө бүхэн сануулж бай” гэж зүг­ээр ч нэг хэлээгүй. Нүү­гээд холдож бол­д­ог­гүй мөнхийн хөрш, бас мөн­х­ийн дайсан хятад­ууд саяхан л Чингис хааныг маань гахай хонш­оортой болгоод зурчихсан л харагдсан.



Хэдхэн жилийн өмнө Монгол Улсыг бүхлээр нь багтаасан “агуу их Хятад гүрэн” гэсэн газрын зураг хэвлэгдэн гарч л байсан. Уг­аасаа монгол­чуудын өв соёл, түүх­ийг өөр­ийн болгох, үндэс угсааных нь хувьд булин­гартуулах манж санаа хэдэн зуунаар үргэлжилсээр өнөө­д­рийг хүрсэн нь нууц биш.

 

Тэр даажиг­нал, хорлон­той тох­уурхал энэ цаг үед та бидний анзаар­гагүй, хайнга бай­длыг ашиг­лах замаар монгол­чуудын амьдралд гүн гүн­згий нэвтэрсээр байгаагийн хамгийн тодорхой жишээ нь фэнг шуйг­ийн шавар мэл­хий, гурвал­жлан боосон зоос тэргүүтэн билээ.



“Мөнгө даллан дуудаг” хэмээн их багагүй итгэж найдан, түр­үүв­чин­дээ нан­диг­нан хад­галж яваа улаан зуу­з­аар гурвал­ж­лан боосон гур­ван зоо­соо гар­гаж ирээд сай­тар хар­аад үзээрэй. “Бүү цадаг” гэсэн хор­лонтой үг­ээр бид­нийг тох­уурхан доромжилж байгаа фэнг шуйг тахин шүтсээр бидний хэд нь газар даахгүй болтол баяжиж, хөлжсөн юм бол.



Хэд­эн жил­ийн өм­нө Г.Алтан хатаг­­тайн “Бөмбөгөр” зах шатаж бөөн яв­дал, чирэг­дэл үүсч байв. Тэр зах­ад лан­гуу түрээ­сэлж бай­гаад бүх бар­аагаа шатаа­чихсан нэгэн эмэгтэй  бухимд­сандаа “Манайхан их­энх нь Бээжин­гээс өөр­ийн биеэр очиж фэнг шуйг­ийн хам­г­ийн том үнэтэй мэл­хийг худал­дан авч гэртээ сүр болгон тахисан.

 

Харин тун удалгүй зах шатаж, бид өнөө­дөр юу ч үгүй гудам­жинд гар­цгаалаа. Фэнг шуй гээч нь шал худлаа, хүм­үүсийн сэт­гэл зүй­гээр тог­лосон хэд­хэн хүн­ий мөн­гө олох хэрэг­сэл юм байна” хэм­ээн зураг­тын дэлгэ­цээр нули­мсаа арчин ярьж байсныг санаж байна.



Ингэхэд бид чинь бүг­дээрээ “Бүү цадаг” гэсэн бич­иг­тэй  зоос аман­даа зуу­сан баа­хан шавар мэл­хий бурх­ныхаа өмнө аваа­чаад зал­цгаачихсан болохоор яаж ч гэдэс цат­галан явц­гааж, улс эх орон маань ч хөг­жлийн зөв гол­дрил­доо яаж орох вэ дээ.



Ер нь эрхэм УИХ-ын гишүүн С.Ганбаатар та фэнг шуйг­ийнхаа зоо­сон дээрх бич­гийг унш­иж үзсэн үү. “Бүү цадаг” гэсэн зоос зуусан шавар мэлхий­нүүд танд ач буя­наа харам­гүй хайр­ласан байж болох л юм. Хар­ин нийт монголчуудыг доромжлох Хятадын башир арга цаана нь яваад байгаа юм биш үү. Та нэг тайлбар хийнэ байгаа.

 

Эх сурвалж: