Өмнөговь аймагт энэ тавдугаар сарын 7-30-ныг хүртэл эрчим хүчний хязгаарлалт хийнэ. Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам болон дэд станцуудад аянгын цахилгааны газардуулах үйлчилгээ хийхтэй холбогдуулан ийнхүү цахилгааны хязгаарлалтыг хийж байна.

Жил бүр өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамд энэхүү үйлчилгээг хийдэг бөгөөд энэ жилийн хувьд ч гэсэн уг ажлыг тодорхой хуваарийн дагуу хийх тул айл өрх, албан байгууллагууд ажил амьдралаа зохицуулахыг Өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ /ӨБЦТС/ ТӨХК-ниас мэдээллээ.

Эрчим хүчний хязгаарлалтын хуваарийн мэдээг тус компаний нэгдсэн шийд болон 70533029 утаснаас лавлах боломжтой. Түүнчлэн Зүүн өмнөд бүсийн цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний салбарт ӨБЦТС ХК харьяалагддаг бөгөөд тус компаний аянгын улирлын үйлчилгээ нь мөн 5 дугаар сард явагдаж буй учир энэ сарын 26-29-ний өдрүүдийн өглөөний 6 цагаас оройн 20 цаг хүртэл нийт хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хязгаарлах юм байна.

Эх сурвалж: "Монгол говь" сонин