sonin.mn
МЭДЭГДЭЛ
 
МАХН-ын дарга Н.Энхбаяр "Эрдэнэтийн 49% хэмээх луйврын схем" гэх нэвтрүүлэгт оролцох үедээ “М.Энхболд надад Худалдаа Хөгжлийн банкнаас хувь өгье гэсэн” хэмээн ор үндэсгүй гүтгэн, худал мэдээлэл өгсөн байна. 
Миний бие Н.Энхбаяр даргатай дээрх агуулгатай зүйлээр ярилцаж байсан удаа байхгүй. Мөн Худалдаа хөгжлийн банкинд нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй бөгөөд тус банкинд хүнд хувь амлах хэмжээний оролцоо, эрх мэдэл байхгүй гэдгийг үүгээр мэдэгдэж байна.
 
Үндэслэлгүйгээр худал гүтгэж, хүний нэр хүндэд халдах нь хэвийн үзэгдэл мэт болж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгөх нь Н.Энхбаяр даргын үүрэгт ажил мэт харагдах боллоо. Намайг ор үндэсгүй зүйлээр гүтгэж буй нь ч анхны тохиолдол биш юм.
 
2017 оны 5 дугаар сарын 16-нд 25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо “М-Си-Эс компаниас 200 сая төгрөгийн хандив авч, Централ тауэр”-ын газрыг зарсан” мэтээр ярьсан удаатай. Энэ нь АТГ, хууль, шүүхийн байгууллагуудын шалгалтын явцад гүтгэлэг болох нь тогтоогдож байсан.
Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хариуцлагатай хандаж, гүтгэлгээ залруулахыг Н.Энхбаяр даргаас хүсье.  
 
УИХ-ын гишүүн М.Энхболд