sonin.mn
Ардчилсан хувьсгалын 30, Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 29 жилийн ойн баяр өнгөрсөн Бямба гарагт /2019.04.06/ тохиосон билээ. Ойн баяраа тохиолдуулан АН баярын хурлаа хийсэн юм. Баярын хурлын үеэр АН-ын тэргүүн дээд шагнал болох  “Чингис хаан” одонгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Пүрэвийн Батчимэгийг АН-ын дарга С.Эрдэнэ шагнасан юм. П.Батчимэг нь   нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийг төлөөлөн гурав дахь удаагаа сонгогдон НИТХ-ын  төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд түүний МУ-ын хөгжил цэцэглэлт, УБ хотын бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд өөрийн бүхий л хүч бололцоог дайчлан ажиллаж байгаа гэж АН-ын удирдлага дүгнэсэн байна.
П.Батчимэг нь "АПУ"-гийн Г.Батхүүгийн төрсөн дүү юм.
 
С.Сарнай