sonin.mn
Санжаасүрэнгийн Зориг нь Монголын боловсролын салбарын томоохон зүтгэлтнүүдийн нэг, МУИС-ийн декан, Боловсролын яамны орлогч сайдын албыг хашиж явсан Санжаасүрэнгийн хоёр дахь хүү болон 1962 оны 4 дүгээр сарын 20-д мэндэлжээ.
 
Ардчилсан хувьсгалын алтан хараацай С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэрэг гарснаас хойш 21 жил өнгөрөөд байна. Уг хэргийн шүүх ажиллагааг 2016 онд  эхлүүлж, 2017 онд бүх шатны шүүхээр эцэслэн яллаж дууссан. Ингэхдээ Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оноосон байдаг. Хамгийн сүүлд 2017 оны наймдугаар сарын 7-ны өдөр тэдний гомдлыг Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг өөрөө даргалж хуралдаад Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялыг 20 жил болгож эцэслэн шийдсэн юм.