sonin.mn
ОУВС-гийн Монголыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлиб  Тэтгэвэрийн зээлийг тэглэж байгаатай холбогдуулан яаралтай мэдэгдэл Ройтерст өгчээ. Тэрээр, Монгол Улсын Ерөнхийлөгч шинэ оны босгон дээр ард түмэндээ хандан тэтгэврээ барьцаалан зээл авсан нийт ахмадуудынхаа зээлийн 2019 оны эцсийн байдлаарх үлдэгдлийг тэглэхээр санал нэгдсэн талаар популист мэдэгдэл хийсэн. Үүний зорилго нь өрийн дарамтад орсон ахмадуудынхаа амьжиргааг дээшлүүлж, өрийн дарамтаас гаргах зорилгоор хэмээн тайлбарласан. Ингэхдээ Хятадын иргэний хөрөнгө оруулалттай байсан Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар санхүүжүүлэх төлөвлөгөөг танилцуулсан. Энэхүү төлөвлөгөөг Монголын парламент баталгаажуулан,  төв банк арилжааны банкуудад тэтгэврийн зээлээ зогсоох үүрэг өгсөн юм. “Тэтгэврийн зээлийг цуцлах энэхүү санал нь 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөрийг зорилготой нийцэхгүй байна” хэмээн тэрээр мэдээлэл өгсөн байна.
 
Монгол Улс 2017 онд ОУВС-ийн 5.5 тэрбум ам.долларын Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан бөгөөд энэ хүрээнд зардлаа бууруулж, татвар хураамжаа нэмэгдүүлэхэд Засгийн газар санал нэгдсэн билээ. Мөн төсвийн сахилга батыг сахиулахын тулд төсвийн шинэчлэлийг хийж, банк санхүүгийн салбарыг зохицуулах арга хэлбэрээ сайжруулахаа амласан юм. Энэхүү мэдээг энд дарж уншина уу. 
 
 Э.Сүрэн