sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн тав дахь өдрийн барилдаанд 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Асаноямад ёрикири мэхээр унаж 4 даваа, нэг унаатай болсон бол Асанояма аваргыг давснаар 3 даваатай боллоо.
 
 
 
Харин Сэкиваке Такакейшо, Маэгашира Окиноүми нар нэг ч унаагүй 5 даваатай Аки башёг тэргүүлж явна. Өнөөдөр Ичиножёо А.Ичинноров бэртлийн улмаас дэвжээнд гараагүй бөгөөд түүнтэй барилдах байсан Тамаваши даваагаа нэгээр ахиуллаа.
 
 
 
Гүржийн бөх Озэки Точиношин энэ өдөр Томоказег хатакикоми мэхээр давснаар 2 даваа, 3 унаатай болов. Озэки Гойэдо Дайэшог хикиотоши мэхээр давж 4 даваатай болж Их аварга М.Анандтай адил даваа, унаатай болоод байна:
 
Д.Өлзийсайхан
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг