sonin.mn

Холимог тулааны “Оne championship” холбооны тулаанч Ц.Амарсанаа хоёр дахь тулаанаа ирэх сарын 25-нд Индонезийн Жакарта хотод хийхээр болжээ. Одоогоос жилийн өмнө “МGL- 1” холбооны 70 кг-ын жингийн аварга болсон Ц.Амарсанаа тэр цагаас хойш АНУ-д бэлтгэл сургуулилтаа базааж, энэ оны эхээр “Оne championship” холбоотой гэрээ байгуулсан. 29 настай манай тамирчин тус холбооны анхны тулаанаа өнгөрсөн хоёрдугаар сард Тайландын Бангкок хотод эзэн орны тулаанч Шэннон Виратчайн эсрэг хийж, шүүгчдийн санал нэгтэйгээр ялсан билээ. Энэ удаад түүнтэй хүч үзэх Австралийн тулаанч Антонио Карусогийн хувьд холимог тулаанаар 6-0 амжилттай бөгөөд Оne championship“” холбоонд анхны тулаанаа хийх юм. Тулааныг “SPS” телевизээр шууд үзэх боломжтой ажээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин