Монгол Улсад шинээр хөгжиж буй Триатлоны спортоор хичээллэх тамирчдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
Уг спортоор хичээллэх хүсэл сонирхолтой хүүхэд, залуусыг бэлтгэн хөгжүүлдэг IronMan club, Монголын Триатлоны Холбоо, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яамтай хамтран триатлон, дуатлоны спортыг олон нийтэд сурталчлах, тамирчдын ур чадварыг нэмэгдүүлэх, триатлон, Акуатлон болон Дуатлоны спортоор хичээллэх тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор "Эв нэгдэл дуатлон УАШТ"-нийг 2019 оны 9 дүгээр сарын 21-нд хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. 
Тэмцээнд гадаад, дотоодын болон тусгай олимпийн тамирчид оролцох боломжтой. Оролцогчдын цахим мэдүүлгийг 2019.09.19-ний өдрийн 15.00 цаг хүртэл авах бөгөөд техникийн зөвлөгөөн 2019.09.20-ны өдрийн 18.30 цагт Монголын Үндэсний олимпын хорооны 4 дүгээр давхрын хурлын танхимд зохион байгуулагдах аж. Энэхүү зөвлөгөөний үеэр гар бүртгэл хийгдэнэ. Тэмцээний өдөр шинээр оролцох тамирчдыг бүртгэх боломжгүй юм байна. 
"Эв нэгдэл дуатлон УАШТ" "Элит", "Сонирхогч", "Мини дуатлон", "Багийн буухиа", "Тусгай олимп" гэсэн таван төрлөөр зохиогдоно. Элит ангиллын оролцогчид засмал замын, бусад ангиллын оролцогчид бартаат замын дугуйгаар тэмцээнд оролцох юм. 
 
 
Тэмцээний бүртгэлийн хугацаа: 2019 оны 9-р сарын 19-ний өдрийг хүртэл цахимаар бүртгэнэ.
 
Бүртгэлийн хураамж: Багийн буухиа 30,000 төгрөг, том хүн 20,000 төгрөг хүүхэд 10,000 төгрөг
 
хүлээн авагч банк: Голомт Банк
хүлээн авах данс: 2015117808 ТӨГ
хүлээн авагчийн нэр: ТӨМӨРХҮН ТРИАТЛОНЫ КЛУБ НҮТББ
гүйлгээний утга: овог нэр, РД /заавал бичих/
БҮРТГЭЛ: 2019 оны 9-р сарын 19-нийг хүртэл зөвхөн цахимаар бүртгэл хийгдэнэ.
 
 
Тэмцээн эхлэх хугацаа:  2019 оны 9-р сарын 21-ний бямба гарагийн 08:00 цагт 
 
Байршил: Баянзүрх дүүрэг, Дүнжингарав төв зам дээр
 
Тэмцээн дуусах хугацаа:  2019 оны 9-р сарын 21-ний хагасайн өдрийн 17:00 цагт;
 
 
Тэмцээнийг олон улсын триатлоны холбооны дүрмийн дагуу Дуатлоны төрлөөр явагдана. Монголын триатлоны холбооноос томилогдсон шүүгч нар удирдан зохион байгуулах юм байна. Шагнал урамшууллын тухайд ангилал тус бүрт эхний гурван байрт шалгарсан тамирчдыг медаль, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагнана. Зайгаа амжилттай дуусгасан бүх оролцогч нарт Finisher медалиар шагнана.
 
Улсын аварга шалгаруулах тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээллийг доорх утас, хаягаар авч болно. 
 
Холбоо барих утас: 80009911, 99031927
 
E-mail: info@triathlon.mn 
 
Facebook page: Ironman club of mongolia