Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУХМ Э.Цэндбаатар шөвгийн наймд үлдэн, медалийн төлөө өнөөдөр Ирландын боксчин Курт Уолкертой тулалдаж 5:0-ээр /30:27, 29:28, 29:28, 30:27, 30:27/ илүүрхэн ялж, ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангав.
Сонирхогчдын боксын 20 дахь удаагийн ДАШТ ОХУ-ын Екатеринбург хотын "Екатеринбург Экспо" ордонд явагдаж байгаа бөгөөд медалийн төлөөх 57 кг жингийн тулаан хэдхэн минутын өмнө болж Азийн наадмын болон Ази тивийн аварга Э.Цэндбаатар 2019 оны Европын наадмын аварга, 2017 оны Европын аваргын хүрэл медальт, 24 настай Ирландын тамирчин Курт Уолкерыг ийнхүү илт давуу ялж, Дэлхийн аваргын төлөө тоглох эрхтэй боллоо.
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Мягмар - 12 сарын 16,
2025

Сэтгэгдэл0
ирландыг ялсан торохгүй аварга болно
Ирээдүйн олимпийн аварга шүү
delhiin tom nudaranch bolooroi minii duu
sain bna amjilt
Jijig biytei ch ih daichin hudulmurch zaluudaa.avarga bolooroi duu mini
Bayar hurgye! Tsendbaatariig delhiin avraga bolohod gaihahgui mash sain toglodog yum bilee.
sagsuu dalchig gulug. sagsalzaal baival amjilt gargan gej baihgui shuu
Amjilt
Wow wow