Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Улсын 2020 оны төсвийн төслийг хэдхэн хоногийн өмнө Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан бөгөөд Боловсрол, спортын салбарт нэг удаагийн шинж чанартай хэрэгжүүлэх ажилд 29.6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Тодруулбал, Японы Токио хотноо ирэх онд болох "Токио-2020" олимпын наадамд оролцох үндэсний шигшээ баг, тамирчдын зардалд зориулж 20 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн Улаанбаатар хотноо 2020 онд болох Хүүхдийн спортын наадмыг зохион байгуулахад 9.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Кино урлагийг дэмжих зорилгоор энэ удаа 10 тэрбум төгрөгт төсөвт суулгахаар төлөвлөсөн байна. Кино урлагийг дэмжих сангийн мөнгөөр үндэсний кино контент бүтээх, кино үйлдвэрлэлийн дэд бүтцийг сайжруулах, олон улсын кино наадам, үзэсгэлэнд монгол киног оролцуулах зорилготой. Харин уг мөнгө эргэн төлөгдөх нөхцөлтэй байх аж.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг